Мэргэжлийн сүмод идэвхтэй барилдаж буй ганц ёкозүна болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх хаврын Осакад болох башёд түрүүлж, арав дахь түрүүгээ хүртэх зорилготой байна. Гуравдугаар сарын башёг чансаагаар тэргүүлж буй тэрбээр шинэ он гарснаар хоёр дараалан түрүүлэх хүсэлтэй.
Хаврын гуравдугаар сарын 10-наас 24-ний өдрүүдэд Осака хотын Эдион аренад болно.
Тэрүнофүжи өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлж, дээд зиндааны ес дэх түрүүгээ хүртсэн билээ. Түүний хувьд өмнө хэлэхдээ түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэх зорилготой гэж байв.
Башёгийн өмнө Осакад болсон хэвлэлийн бага хурлын Тэрүнофүжи "Би ирэх башёгийн өдөр бүр бүхнээ дайчлан барилдана. Дахин нэг түрүүлж, дараалсан түрүү хүртэхийг зорино" гэв.
Барилдсан башё бүртээ бараг л түрүүлж буй Тэрүнофүжиг ганц зогсоож байгаа зүйл нь бэртэл гэмтэл. Удаан зовоосон өвдөгний бэртлээсээ ангижирсан түүнийг сүүлийн үед нурууны бэртэл нь сааруулж байгаа.
Холбоотой мэдээ