НЭМЭЛТ:
Улсын онцгой комисс /УОК/-ын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийсэн байна. Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн юм.
Иймд өнөөдрийн хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Мөн ихэнх сумуудын Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээ шуурхай хүрэхгүй байх асуудал үүсээд байгаа талаар хэлж байлаа. Иймд сумуудын Засаг даргын тамгын газрыг туулах чадвар сайтай автомашинаар хангах ажлын хүрээнд эхний ээлжид 105 автомашиныг шийдвэрлэхээр болсон юм.
Улсын онцгой комисс хуралдаж байна
Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж буй аж. Улсын хэмжээнд 100 гаруй сумдад зуд нүүрлэснээр 2 сая гаруй толгой мал хорогдоод буй. Мөн зам даваа хаагдсан зэргээс шалтгаалж малчдад эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхээс эхлээд малд өвс тэжээл хүргэхэд амаргүй байгаа. Өглөө нь гаргасан зам өдөр нь хаагддаг, өдөр нь гаргасан зам оройдоо хаагддаг гээд нэг ажлыг хоёр хийх шаардлага үүсч буй. Түүнийг дагаад түлш шатахуун ихээр зарцуулах гээд хөрөнгө мөнгөний асуудал ч тулгарч байгаа юм. Иймээс Улсын онцгой комисс хаваржилтыг хохирол багатай даван туулахад шаардагдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ийн хуралдаж байна.
Zochin 2024-02-27 202.21.111.170
Менежмэнт нь хийж чадахгүй хүмүүс. Туулах чадвартай машин бол асуудлыг шийдэж буй арга биш ээ. Энэ машинаар сумын дарга яахын өвс зөөх үү, өвчин зөөх үү…. 2,3 жилийн эвдрэл, засвар, дугуй солих гээд бөөн зардал, өдөр бүрийн шатахууны өртөг, жолоччийн цалин гээд бөөн үр дүнгүй зардал.
Харин орон нутаг дахь хувийн хэвшлийн зам засвар, цэвэрлэгээ, үйлчилгээний компаниудад тухайн нугтгийн баталгаат замыг цас, шаврыг чөлөөлж ямар машин саадгүй зорчих хариуцлага хүлээлгэж, санхүүгийн зарим дэмжлэг ө
Иргэн 2024-02-27 202.21.127.168
За за баахан жиип шахаж, өөрсдөдөө мөнгө унагана даа Самарсайхан нар
зочин 2024-02-27 71.114.25.185
Буруу тальдаа жолооны хүрдтэй, 100 км – т 20 л бензин иддэг, ашиглалтын хугацаа норм нь бараг дууссан Тоёота Прадог 40 саяар авч өгч байснаас цоо шинээр нь Оросоос 100 км-д 12 литрээс илүүгүй иддэг, засвар үйлчилгээ маш хямд, өвлийн хүйтэн, цас зуд, ус шаварт харьцуулах машаан байхгүй, гарын дор Лада Нива машиныг 30 саяар аваад сумдад тараасан нь хаа хаанаа хамаагүй дээр дээ. Хот руу хувийнхаа сүү сааль, мах, арьс ачаад давхихад л жаахан тухгүй байх.
Нэргүй 2024-02-27 104.39.154.36
хуучин машинаа явуулаад, төсвийн мөнгөөр шинэ машин ш*** гэж байгаан наадуул чинь
Нэргүй 2024-02-27 213.87.156.108
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-27 66.181.183.143
Ард түмэндээ хүргэх гэж байгаа бол ард түмэндээ хүргэ. Сумдын засаг дарга нар тэртэй тэргүй жип машинтай. Дайны хажуугаар дажин, Зудны хажуугаар зурхан гэж сонгуулийн шоу хийхээ больж үз. Ямар МАНгар намын дарга нар вэ.
Нэргүй 2024-02-27 142.114.6.54
Мал малчны өмч өөрөө тэрнийxээ төлөө ажиллаx xэрэгтэй, тэгээд ашиггүй xүч xүрэxгүй бол цөөлөx xүч xүрвэл өсгөx xэрэгтэй. Xүч xүрэx эсэxийг байгал ээж л зоxицуулна. Тэдний xоxирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг зүгээр л ДЭЭРЭМ !!!
Нэргүй 2024-02-27 142.114.6.54
Xашаа xороо өвс xадлангаа бэлдэx дургүй юм бол малчин биш *л уурчин !!!
Нэргүй 2024-02-27 142.114.6.54
Мал маллана гэдэг зунжин найрлаx биш гэдгийг байгал зүгээр сануулж л байна.
Нэргүй 2024-02-27 142.114.6.54
Xашаа xороо өвс xадлангаа бэлдэx дургүй юм бол малчин биш а******н !!!
Нэргүй 2024-02-27 142.114.6.54
Зунжин найрлаж амьтан осгоож тамлаж алсан малчдад шийтгэл ноогдуулаx нь зүйтэй !
Нэргүй 2024-02-27 192.82.65.88
Оросын Засгийн газар 3 сарын 1-нээс бензины экспортоо зогсоохоор болсон байна. Яана даа, зун болтол мөн ч их хол байна. Энэ байдлаараа ард түмэн туйлдаж юун сонго-уйл манатай. Аманцар Элбэгдоржтонгууд амаа мэдэж байх хэрэгтэй. 2 мангасын аманд байгаагаа мэдэж байлтай. Улсаа хорлож өөрийнхөө нэрийг товойлгодог мөн ч увайгүй хүн шүү. Өөрийгөө Путинтэй эн тэнцүү гэж боддог юм бхдаа чааваас.
Нэргүй 2024-02-27 202.9.46.82
Худал мэдээ тараах хуультай шүү. Монголд хамаарахгүй гэж мэдэгдсэн. Амныхаа зоргоор элдвийн юм бурж байж зөрчлийн хуулиар торгуулав!