Чавесын бодлого үхэлд хүргэв

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Чавесын бодлого үхэлд хүргэв

Франклин Брито. Фото ©AFP

Венесуэлад ерөнхийлөгч Уго Чавесын бодлогын эсрэг өлсгөлөн зарласан фермер нар барсан тухай AFP мэдээлж байна.

Франклин Брито наймдугаар сарын 30-нд Венесэлийн нийслэлийн цэргийн эмнэлэгт нас барсан ба тэрээр 49 настай байжээ. Түүнийг эмнэлэгт хүчээр эмчилж байсан ба түүнийг эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон гээд 2009 оны арванхоёрдугаар сард барьсан үеэс өлсгөлөн зарлажээ.

Газрыг төрд өмчлөх тухай тушаал 2005 онд гарч түүний газар нь энэ тушаалд хамрагдсан учир Брито анх удаагаа өлсгөлөн зарлаж байв. Түүний дараа тэрээр янз бүрийн хэлбэрийн эсэргүүцлийг байнга хийж байлаа. Тухайлбал, тэрээр амаа оёж, хуруугаа зурагтын камерын өмнө тасалж байв.

Засгийн газар нь 2009 онд Бритогийн газрыг эргүүлэн өгөх болсон учир тэрээр өлсгөлөнгөө зогсоогоод байв. Удалгүй тэрээр хураасан газраа засаг баригчид хууль бус гэж зөвшөөрөөгүй гээд өлсгөлөнгөө үргэлжлүүлжээ. Бритогийн зарласан хуурай өлсгөлөн хэдэн сар үргэлжилсэн бөгөөд түүний биеийн байдлыг Улаан загалмайн төлөөлөгчид ажиглаж байлаа.

AFP агентлагийн мэдээгээр 2003 оноос хойш Венесуэлад 2,5 сая га газрыг нийгэмчилсэн байна. Өнгөрсөн жилд тэр газраас 500 мянган га газрыг шинэ эздэд нь олгожээ. Газрын хувиарлалтыг шударга хийсэн гэж Засгийн газар нь үзэж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж