Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.

2024 оны хоёрдугаар сарын 27-ны 20 цагаас хоёрдугаар сарын 28-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -37…-42 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -30…-35 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -22…-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -19…-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6…-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж