Орос улс өсөн нэмэгдэж буй дотоодын хэрэгцээгээ хангахын тулд гуравдугаар сарын 1-ээс эхлэн бензиний экспортод зургаан сарын хориг тавина гэж РБК агентлаг, засгийн газрын хоёр эх сурвалж болон Шадар сайд Александр Новакийн төлөөлөгч Мягмар гаригт мэдээллэв. Новак ОХУ-ын зуны амралт, тариалангийн хаврын хээрийн ажил, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийхээр төлөвлөж буй засварын улмаас шатахууны эрэлт нэмэгдэнэ гэж мэдэгджээ. Тэрбээр "Газрын тос, бүтээгдэхүүний эрэлтийг нөхөхийн тулд дотоодын үнийг тогтворжуулах арга хэмжээ авах шаардлагатай" гэв. Беларусь, Армени, Казахстан, Киргиз улс Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хувьд экспортын хоригоос чөлөөлөгдсөн. Мөн Узбекистан, Монгол, Гүржийн салан тусгаарлагч Абхаз, Өмнөд Осет зэрэг улс орнуудыг экспортын хоригоос чөлөөлсөн байна. Хязгаарлалтанд Монгол Улс орохгүй юм байна.
Эх сурвалж : THE MOSCOW TIMES
Холбоотой мэдээ