"Jack daniels”, “Jim Beam” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураажээ

"Jack daniels”, “Jim Beam” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураажээ

"Jack daniels”, “Jim Beam” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураажээ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллажээ. Тухайлбал, 2024 оны нэг, хоёрдугаар сард хүнсний бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,  согтууруулах ундааг гар дээрээс борлуулсан, 21 насанд хүрээгүй хүнд зарсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй согтууруулах ундаа худалдсан 27 зөрчил илрүүлжээ.

Үүнээс 22 зөрчлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж, зөрчил гаргагчийг 500 мянган төгрөгөөс таван сая хүртэл төгрөгөөр торгосон бол гэмт хэргийн шинжтэй таван зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар болсон байна.

Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй “Jack daniels”, “Jim Beam”,  “Ballentines”, “Wild Turkey”, “Jagermeicter”, “Chivas regal”, “Johnnie Walker”, “Jameson”, “Armenia”,  “Martini”, “Balleys”, “Чанар” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураан авч, журмын дагуу шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

l**** mini 2024-02-27 66.181.178.14

uursduu uugaad shaachdag bhdaa

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.113.94

Оргил худалдааны төвийн Вискинүүд бол бүгд хуурамч шүү

Avatar

Галт... 2024-02-27 192.82.65.61

haanaas awbal Orig yum boloo hamaa
1saihan halaach…

Avatar

zochin 2024-02-27 202.5.202.130

Журмын дагуу яасан гэнэ үү? ХЭХЭХЭ
Бичнэ гэж а**х юм аа

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-27 198.178.224.220

Журмын дагуу өөрсдөө хүртсээн хэхэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж