НЗДТГ-ыг Яармаг руу нүүлгэхээ хойшлуулжээ

НЗДТГ-ыг Яармаг руу нүүлгэхээ хойшлуулжээ

НЗДТГ-ыг Яармаг руу нүүлгэхээ хойшлуулжээ

"Гуравдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэсэн байх болно" гэдэг мэдэгдлийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр хийсэн ч хойшилжээ. Нүүх ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-н болгон хойшлуулсан байна. Учир нь Яармагт баригдсан шинэ байрны засварын ажил дуусаагүйгээс хойшилсон гэх мэдээлэл байгаа юм.

Төрийн бүх үйлчилгээ Улаанбаатар хотын төвдөө төвлөрснөөс түгжрэл үүсгэж байна гэж үздэг. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг манлайлаад Яармаг руу нүүх даалгаврыг Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард өгсөн юм.

Уг нь хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр 2017 онд гарч, 100 гаруй тэрбум төгрөг зарцуулан шинээр байр барьсан. Гэвч дээрх шийдвэрийг гаргасан Улаанбаатар хотын захирагч ажлаа өгч, албан тушаалаасаа бууснаар мартагдсан гэхэд буруудахгүй. Үе, үе хэвлэлүүд энэ асуудлыг сөхөж тавихад “Удахгүй нүүнэ” гэж байгаад сүүлдээ нүүхгүй болж ширлэсэн.

Харин Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болсны дараа Засгийн газраас нүүх даалгавар өгсөн.

Нийслэлийн захиргаа Яармаг руу нүүсэн тохиолдолд одоогийн энэхүү байранд нь Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооныхон төвхнөх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-02-27 202.179.24.173

орох болохоор засдаг орохоосоо өмнө засвар хийж болдоггүй юм байх да

Avatar

Зочин 2024-02-27 122.201.31.10

Энэ гэж морь унасан толгойгүй хүн яаж метро барих юм бол? Итгэл найдвар төрөхгүй байна даа. Хөххот ковидын 3 жилд хэрхэн хөгжсөнийг очоод үзэхэд яадаг байна вэ, тив алгасаж нисэлдээд байх юм, тэнд түгжрэл алга зам, метро яаж барив?

Avatar

Зочин 2024-02-27 66.181.184.224

метро үүн шиг дор хаяж 10 жил хойшлох байхдаа

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.86.91

Дээд шүүхийн дээгүүр зэргийн авилгачид ийм том байр эзэгнэхүү?

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.86.91

Ажлын байраа нүүлгэж чадахгүй хэдэн жил болж байгаа ядарсан бас задарсан нөхдүүдээс томоохон бүтээн байгуулалт шаардах нь мэдээж илүүц.Харин зарлахыг шаардах нь дөхөм юмдаа.

Avatar

Ард түмэн 2024-02-27 202.9.46.93

нян бактер вирус л тараана

Avatar

иргэн 2024-02-27 202.21.104.2

Засгийн газар нь хотын захиргааны байрлуугаа нүүдэггүй юм уу???! Дээд шүүх, ШЕЗ бүгд байртай биз дээ?? Их хурал нь 126 гишүүнтэй болохоор саарал ордондоо багтана гэж үү?? Их Хурал, Засаг 2 нь нэг дороо бөөгнөрчихсөн хор хутгаад сууж байдаг юм манайд л байдаг байх. Парламентын ордон нь ард түмэнд нээлттэй, тусдаа ордон байдаг биз дээ?

Avatar

Зочин 2024-02-27 59.153.113.55

Нямбаатар эргэж буцаад бгаашдээ нийтийн тээврийн шинэчлэл гээч хорлонгоо буцаагаач

Avatar

иргэн 2024-02-27 192.82.65.32

Ямарч бодлогогүй. Татвар төлөгчийн хөрөнгийг үрэн таран хийж байна аа. Эзгүй хоосон байшин хэдэн жил хэвтэх нь ээ. Дуудлага худалдаагар худалдвал таарна

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.238.26

гях гях гях, мэдээд байсан юм аа гях гях,

Avatar

Нэргүй 2024-02-27 203.98.76.4

Үүл дарга байхад Баянхошууруу нүүлгэх гэж байсан тэр л ЗӨВ ШИЙДВЭР БАЙСАНдөөө

Avatar

Хасар 2024-02-27 202.55.188.110

нүүлгээчээ .

Avatar

Зочин 2024-02-27 76.220.74.140

Энэ нээрээ хогийн ажил хийх юмаа. Тооцоогүй юм хийчхээд нүүлгэнэ нүүлгэхгүй гэж хичнээн хуцалдваа.

Avatar

Дэмий 2024-02-27 202.126.91.6

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ОРООД ДЭМИЙ ДЭЭ.

Avatar

Иргэн 2024-02-27 66.181.186.15

төрийн ажил яриад байна уу? шоу яриад хуураад байна уу? тоглох шиг болж байна хэлсэн ярьсан ажлаа хийгээч ээ хувийн компани ч ингэж эргэж буцахгүй 2017 оноос 2024 он хүртэл шийдэж чадахгүй нүүж чадахгүй ард түмний татварын 100 тэр бумаар барьсан гэх хэдэн жил хоосон ажлын байр байж л байна одоо хэдэн тэр бумаар тансаг тохижилт хийх гээд хүлээлгээд л байна уу? татварын төсвийн ард түмний мөнгөөр үргүй зардал хийхгүй шүү

Avatar

Нэргүй 2024-02-27 103.212.116.75

НЯМБААТАР ЧИ ЧАДНА

Avatar

Нэргүй 2024-02-27 158.59.146.30

NYANGARBACTYOR

Avatar

Шаана биз 2024-02-27 202.9.46.167

Нямаа, чадахгүй л дээ

Avatar

Иргэн 2024-02-27 202.126.89.122

ккк зүгээр л харчих…шоу л хийж чадна…

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-27 202.126.94.99

Тевдее тевлерч ажиллах нь ур дунтэй! Ямар ч судалгаагуй хеерлеер улс удирдах гэж самарч байнадаа!!!

Avatar

бүгд 2024-02-27 66.181.180.247

төрийн үйлчилгээг иргэдээс олдуулж яаж хорлох гээд байсан юм болдоо. төвд ойрхон байвал түмэнд л хэрэттэйдээ

Avatar

Нэргүй 2024-02-27 188.162.254.9

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

ЗОЧИН 2024-02-27 66.181.180.182

Бодлого судалгаагүй ярьдаг хүнээр Энэ их хотыг удирдуулж байгаа нь МАН боловсон хүчингүй болсных. Монголчууд бид ч дүүрч гадаад орнуудад очоод ингээд бэлэн амлаад ирдэг бол хэцүү еэ.

Avatar

A 2024-02-27 59.153.114.131

ednuus ugaasaa yuch hiij chadkuue kk, 8 jil batallaa shdee kk

Avatar

Нэргүй 2024-02-27 122.201.23.83

өнгөрсөн 4 сарын 1

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.161.177

хэдэн жил хошгируулах юм бэ, дарга болгон л худал хэлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж