НЗДТГ-ыг Яармаг руу нүүлгэхээ хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.02.27-нд нийтлэгдсэн

НЗДТГ-ыг Яармаг руу нүүлгэхээ хойшлуулжээ

НЗДТГ-ыг Яармаг руу нүүлгэхээ хойшлуулжээ

"Гуравдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг Яармаг руу нүүлгэсэн байх болно" гэдэг мэдэгдлийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр хийсэн ч хойшилжээ. Нүүх ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-н болгон хойшлуулсан байна. Учир нь Яармагт баригдсан шинэ байрны засварын ажил дуусаагүйгээс хойшилсон гэх мэдээлэл байгаа юм.

Төрийн бүх үйлчилгээ Улаанбаатар хотын төвдөө төвлөрснөөс түгжрэл үүсгэж байна гэж үздэг. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг манлайлаад Яармаг руу нүүх даалгаврыг Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард өгсөн юм.

Уг нь хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр 2017 онд гарч, 100 гаруй тэрбум төгрөг зарцуулан шинээр байр барьсан. Гэвч дээрх шийдвэрийг гаргасан Улаанбаатар хотын захирагч ажлаа өгч, албан тушаалаасаа бууснаар мартагдсан гэхэд буруудахгүй. Үе, үе хэвлэлүүд энэ асуудлыг сөхөж тавихад “Удахгүй нүүнэ” гэж байгаад сүүлдээ нүүхгүй болж ширлэсэн.

Харин Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болсны дараа Засгийн газраас нүүх даалгавар өгсөн.

Нийслэлийн захиргаа Яармаг руу нүүсэн тохиолдолд одоогийн энэхүү байранд нь Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооныхон төвхнөх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж