"ATOX" Хятадын "TYLOO"-г буулган авч, Мэйжорт ойртлоо

"ATOX" Хятадын "TYLOO"-г буулган авч, Мэйжорт ойртлоо

"ATOX" Хятадын "TYLOO"-г буулган авч, Мэйжорт ойртлоо

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн ирэх гуравдугаар сарын 17-31-ний өдрүүдэд Данийн Копенхаген хотноо болно. 1.25 сая ам.долларын шагналын сантай тус Мэйжорын Ази, Номхон далайн бүсийн сонгон шалгаруулалт Шанхай хотод үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр/2024.02.25/ доод хэсгийн хожигдох эрхгүй тоглолтууд боллоо.

Монголын "ATOX Esports" баг эхлээд "Myth Avenue Gaming" багийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, шөвгийн наймд үлдсэн. Үүний дараа хагас шигшээн төлөө Хятадын алдарт "TYLOO" багийг 2-1 гэсэн харьцаатай хүндхэн цувралын эцэст хожлоо. Эхний өдрийн дараа шүүмжлэлд өртөөд байсан "Zesta" болон эхний ээлжийн тоглолтод тааруу тоглосон "dobu" нар "TYLOO"-ийн эсрэг тун гайхалтай тоглолтыг үзүүлж, багаа манлайллаа.

Ийнхүү "ATOX Esports" доод хэсгийн хагас шигшээд шалгарлаа. Тэдний өрсөлдөгч тун удахгүй тодрох бөгөөд Австралийн "Grayhound" болон Хятадад төвтэй "Jijiehao" багуудын хожсон нь хагас шигшээд шалгарна.

"ATOX Esports" маргааш Мэйжорт шалгарах эсэхээ шийднэ. Мөн дээд хэсгийн финалд шалгарсан "The MongolZ" Хятадын "Lynn Vision"-тай хүч үзнэ. Хоёр монгол баг Мэйжорт шалгарахад тун ойртлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.113.94

Гайхалтай ухаантай, авъяастай, боловсролтой ард түмнийг гайхалтай ядуу амьдруулж чадаад байгаа юм даа МАНгарууд.

Avatar

Set 2024-02-27 59.153.115.45

Yu ch yariad bgn. Ihenh ni usan naanag huvia hicheesen bolovsrolgui hudalch huurmag l humuus bgaadh !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж