Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу

Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу

Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу

Хэрэвзээ номыг бялуу шиг зүсээд агуулгыг нь хардагсан бол крем, кекс нь сөөлжилсөн олон давхрагатай амттайхан ном нэгээр нэмэгдлээ. Энэ сайхан бялууг Д.Дэмбэрэлцэрэн хийсэн бус ардчилсан Үндсэн хуулийн дизайныг бүтээхэд оролцсон, Монгол Улсын Дээд шүүхийн анхны дарга Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар юм. Дан ганц намтар гэж тодорхойлоход хангалтгүй учир бялуутай зүйрлэсэн хэрэг. Хорин бүлэгтэй номын бараг тэн хагас нь Монголын үндэсний хууль цаазын ертөнцийн түүхэнд зориулагджээ. Хүний намтар уншихад амьдарч асан цаг үеийнх нь өнгө төрхийг олж хардаг бол "Дашдоржийн Дэмбэрэлцэрэн" номоос дэлхийн талыг эрхшээж явсан талын нүүдэлчин баатруудаас өгсүүлээд орчин цагийн эрх зүйт төрийн хууль шүүхийн тогтолцоо хүртэлх хоёр мянганыг давсан цаг хугацааны түүхийг товч бөгөөд тодорхой мэднэ. 

Өвөрхангай аймгийн Бүрд суманд ХХ зууны дундуур төрж, хөдөөх амьдралаар өсөж, хуучин Зөвлөлт Холбоот Улсад эрхзүйчийн боловсрол эзэмшсэн Д.Дэмбэрэлцэрэн социализмын тоталитари тогтолцооноос ардчилсан эрхзүйт нийгэмд шилжин хуульзүйн салбараа агуулгаар нь бүрмөсөн өөрчлөн байгуулсан жилүүдэд ажиллаж амьдарчээ. Д.Дэмбэрэлцэрэн Дээд шүүхийн даргаар томилогдоод 1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дээд шүүхийн бүгд хурлаар батлуулсан 89 дүгээр тогтоол нь чанх эсрэг эргэсэн цаг үеийн тодхон гэрч болон үлдсэн байна. Тэнд “БНМАУ-ын шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн зорилго нь БНМАУ-ын шүүх засаглалыг соёл иргэншил, ардчиллын хөгжлийн олон улсын түвшинд тогтоож бэхжүүлэх явдал” хэмээсэн буй. Энэ тогтоолоос өмнө “хүн байвал хэрэг нь олдоно” гэдэг зарчмаар МАН шүүхийг захирч ирсэн юм. Ихэд энгийнээр, хүн бүхэнд ойлгомжтой томъёолбол “нотлогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй ээ” л гэсэн үг. Ээдрээтэй өөрчлөлт шинэчлэлийг үүрч гарсан Д.Дэмбэрэлцэрэнгийн намтраас сонин содон олон үйл явдлыг сөхөн харна. Ухаан нь, ардчилсан Үндсэн хууль батлагдахаас өмнө БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид 1960 оны социализмын материал техникийн бааз байгуулна гэдэг зорилттой социалист Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байжээ гэх мэт.

“Хүмүүн хорвоо” нийгэмлэг, Нэпко хэвлэлийн газрын хамтын бүтээл “Түүхэн эрхмүүдийн цадиг”-ийн 18 дахь цуврал уншигч таны гарт очлоо. Монгол Улсын төр, түүхийн судалгаа хийх, их түүхийн эгэл бодит үнэнийг тодруулах, өнгөрсөн эдүгээгийн Монгол түмний нэрт хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн амьдрал, монгол ухаан, холч харааг ард түмэн, хойч ирээдүйд ойлгуулан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал энэ удаа Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн дарга агсан “Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар, түүхийг олон түмэндээ хүргэлээ.

Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 122.201.31.199

huuliin tomchuudiin neg bsan daa…engiin daruu….iim humuus l turd …shuuhiin baiguulagad ajilladag bsan daa……odoo ch….medehgui ee…mungu l boddog ulunguud ni diilenh olonhi bolj…..bas zusarch..aimhai……xar amia l bodson….nuhud l olshirsh dee.

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.188.91

сайхан шүүгч нар байж дээ санжмятав нанбат дэмбэрэлцэрэн гээд л одоо бодоход үнэ хүндтэй шударга их эдэгч нар байж дээ

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.178.194

Их идэгч гэж юу гэж байгаа юм бэ? заавал нэг муухай үг оруулж байх юм аа

Avatar

Д.Б 2024-02-27 66.181.183.86

маш энгийн хүн байсан

Avatar

Зочин 2024-02-27 202.9.47.14

Тэр үеийн дээд шүүхийн шүүгчид ёс зүйтэй маш шударга хүмүүс байсан гэж боддог. Дэмбэрэлцэрэн шүүгч жинхэнэ шүүгч хүний ёс зүйтэй маш шударга ноён нуруутай хүн байжээ гэж боддог.

Avatar

зочин 2024-02-27 103.57.93.68

Дээд шүүхийг Д.Дэмбэрэлцэрэн, Ч.Ганбат гээд хүнд жингийн хуульчид ахалж явсан шүү.
Мундаг хуульчид байж. Энэ ном нь хаагуур байгаа юм бол. Олж уншихсан.

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.115.35

Дэмбээгээс хойш л Дээд шүүх дампуурч эхэлсэн дээ!!!

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.161.79

Жинхэнэ шүүгч хүн байсан даа.

Avatar

Үнэхээр гоё энгийн эгэлгүй хүн байсан. 2024-02-27 103.57.93.94

Нутгийн минь сайхан ах мундаг хуульч . Өвөрхангайн бахархалуудын нэг.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.164.171

Мундаг хүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж