Ши Жиньпин 2024 онд Сербид айлчлахаар төлөвлөж байна

Ши Жиньпин 2024 онд Сербид айлчлахаар төлөвлөж байна

Ши Жиньпин 2024 онд Сербид айлчлахаар төлөвлөж байна

Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2024 онд Сербид айлчилна гэж Балканы удирдагч мэдэгдэв. Украины дайн, худалдааны маргаанаас болж Бээжин Европын орнуудтай харилцаа муудсан тул шинэ холбоотны эрэлд гарсан гэж ажиглагчид үзэж байна.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хийсэн хэлэлцээгээр айлчлалаа баталгаажуулсан талаар Даваа  гаригийн орой цахим хуудаснаа нийтэлжээ. Вучич айлчлал хэдийгээр болох талаар тодорхой хариулт өгөөгүй ч "Ши Жиньпин ирэх үед таатай орчинг бий болгоно" гэж мэдэгдэв. Гэхдээ Вучичын мэдэгдэлийн талаар Хятадын Гадаад хэргийн яам баттай мэдээлэл өгөөгүй. Ши Жиньпин 2023 оны гуравдугаар сард ОХУ-д айлчилсныг эс тооцвол Европд дөрвөн жилийн дараа айлчилж буй бөгөөд анх удаа Сербид очихоор боллоо.

Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн, эрх баригч Коммунист намын худалдааны бодлогоос үүдэн тахлын үеэр Бээжин Брюссельтэй харилцах харилцаа муудсан бол Хятад, Серби сүүлийн жилүүдэд илүү нягт харилцаатай болжээ. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бээжин тахлын үед Балканы үндэстэнд тусламж үзүүлж, Вучич  тус улсын Ковидын хатуу бодлогыг хамгаалж байгаа тухай байнга мэдээлж байсан. Ши, Вучич нар өнгөрсөн оны аравдугаар сард Бээжинд болсон "Бүс ба Зам" форумын үеэр уулзаж, Хятадын удирдагч Сербийг "төмөр шигтгээтэй найз" хэмээн тодорхойлсон юм. Тухайн сард хоёр улс чөлөөт худалдааны шинэ хэлэлцээрийн дагуу 90 орчим хувийн гаалийн татварыг цуцалжээ. Мөн арванхоёрдугаар сард Хятадын төв банк Сербитэй юанийн клирингийн шинэ зохицуулалт хийн бизнес, санхүүгийн байгууллагууд валютыг хил дамнасан гүйлгээ хийхэд тусална гэж мэдэгдсэн. Бээжин доллараас хараат байдлаа багасгахын тулд мөнгөн тэмдэгтийнхээ хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж буй нь энэ аж.

 

Эх сурвалж: Bloomberg News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-02-27 103.57.93.68

Спортын хүрээнд Серби улс волейболын гайхамшигтай багтай гэдгийг мэднэ.
Ялангуяа эмэгтэй багийнхны тоглолт бол яаая үзээд ханашгүй дээ. Тоглолт бүрийг
хүлээдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж