"Эмийн нөлөөг бүрэн шинжлэх лаборатори манайд байхгүй"

"Эмийн нөлөөг бүрэн шинжлэх лаборатори манайд байхгүй"

"Эмийн нөлөөг бүрэн шинжлэх лаборатори манайд байхгүй"

Эмийн үнийн өсөлтөөс гадна чанартай холбоотой асуудал нийгэмд өрнөж байгаа. Тэгвэл эмийн чанарт хэрхэн хяналт тавьж, шинжилгээ хийдэг талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын чанар хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сонинхүүгээс тодрууллаа. 


-Импортоор орж байгаа эм, эмэн бүтээгдэхүүнд дотоодын лаборатори дахин шинжилгээ хийдэг үү?

-Манайх чиг үүргийнхээ хүрээнд эм, эмийн түүхий эд, эмнэлгийн жижиг хэрэгсэл, шахмал капсул, ариутгалын бодис, тарилгын шингэн зэргийг олон улсын аргачлалын дагуу шинжилдэг. Үүнтэй холбоотойгоор гаалиас орж ирж байгаа дээжүүд, импортын лицензээр орж ирж байгаа дээжүүдийг бүртгэлийн материалын арга аргачлалаар шинжилж гаргадаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хууль хяналтын байгууллага, байцаагчийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх хэсгээс болон тандалт судалгааны газраас гомдлын дээжүүдийг лабораторид шинжилдэг гэсэн үг.

Эмийн үнийн өсөлт болон чанар дээр эмийн лабораторийн зүгээс ямар хяналт тавьдаг вэ?

-Эмийн чанарын тухайд багаж, тоног, төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай. Яагаад гэвэл сүүлийн үеийн эм, бэлдмэлүүд улам нарийн, боловсронгуй, олон найрлагатай болж ирж байна. Тиймээс сүүлийн үеийн өндөр мэдрэг багаж, төхөөрөмжүүд зайлшгүй шаардлагатай байгаа.

Эмийн хангалт мөн муу байгаа. Стандарт бодисууд маш өндөр үнэтэй, ялангуяа урвалж бодисууд үнэтэйгээс бид гүйцэж авч чадахгүй байна.

295 дугаар журмын дагуу Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай зарим эм, бодисыг шинжлэхэд шаардлагатай урвалж, бодисыг тухайн шинжлүүлж байгаа байгууллагаас авч байгаа тохиолдлууд ч бий. Үнийн тухайд зохицуулалтын газар шийдвэрлэдэг. Манайх зөвхөн шинжилж сорилтын дүнг гаргаж, дүгнэлтийг цааш нь илгээдэг.

-Шинээр эм, эмэн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа байгууллага заавал танайхаар шинжлүүлж байж тусгай зөвшөөрөл авдаг уу?

-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх дээжүүдийн материалыг Эмийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд хянаж, шинжилгээнд оруулахаар явуулдаг. Үүний дараагаар хяналтын газраас ямар, ямар заалтуудаар тухайн эмийг шинжлэх шаардлагатайг тусгадаг гэсэн үг. Эм, эмэн бүтээгдэхүүний гэрчилгээ буюу сертификат дээрээ АНУ, Европын лабораторид шинжилсэн гээд тусгасан байвал түүний дагуу дүгнэлт гаргаж өгдөг.

БҮРЭН КОМПЛЕКС ЛАБОРАТОРИ МАНАЙД БАЙХГҮЙ УЧИР ЭМИЙН ЧАНАР МУУДАЖ БАЙГААГ ДҮГНЭХ БОЛОМЖГҮЙ

-Иргэдийн зүгээс эмч нарын ур чадвараас илүүтэй эмийн чанар муудаж байгааг шүүмжилж байна. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа нийт эмийн чанарыг эмийн лаборатори бүрэн шалгаж чадаж байгаа юу?

-2023 оны тоо баримтаас харахад нийт 2535 дээж эмийн бүртгэлд бүртгүүлэх болон байцаагчийн хүсэлтийн дагуу шинжлүүлсэн. Аливаа дээж орц, найрлагын лимит буюу хязгаартай. Тухайн дээжийн 90-100 хувьд нь амоксициллин байх ёстой гэвэл шинжилж үзээд тэр дүгнэлтдээ тохирч байвал нийцэж байна гэсэн хариуг явуулдаг. Эмийн үйлчилгээ тухайн организм дээр ямар байх нь тандалт судалгааны газар, эмнэлгийн мэргэжилтнүүд тогтооно.

Одоогоор эмийн чанар, организмд үзүүлэх нөлөөг шинжлэх бүрэн комплекс лаборатори манайд байхгүй. Одоо байгаа лабораторид маань нийт 5,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн тоног төхөөрөмжүүд дутагдалтай хэвээр байна. Энэ асуудлаа л бид ЭМЯ-нд тавиад явж байгаа.

Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэвэл үүний дараагаар иж бүрэн комплекс шинжилгээний лабораторийн талаар ярина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-27 59.153.113.55

тэгвэл бүх эм хулхи гэсэн үг үү ёоо энэ улсад ер нь амьд хүн бна уу төр засаг гэж бна уу

Avatar

Уншигч 2024-02-27 122.201.31.27

Ард түмнийг эмээр хордуулах бодлоно баримталж байгаа учир ийм сайн лабратори байгуулахыг хүсэхгүй байна тиймээ ард түмээн.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.184.66

Эмийг хоол шиг хэрэглэдэг болсон өнөө цагт эмийн лаб-гүй байна гэдэг нь хүнсний лаб-гүй бгайгаатай ижил. Бүхэл бүтэн улс байна даа, ганц гайгүй лаб-той болоход ядах юмгүй л баймаар. НА тараахаар лаб байгуулаач.

Avatar

Нэргүй 2024-02-27 172.59.191.228

ӨМХИЙ САЛТААНУУД ХАХУУЛЬ АВААД ЭМ НЭРТЭЙ ХОР ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗӨВШӨӨРЧ МОНГОЛЧУУДЫГ ХОРЛОЖ БАЙГАА. НААДУУЛ ЧИНЬ ЮУ ХИЙЖ БАЙГААГАА САЙН МЭДЭЖ БАЙГАА, ЮУ ХЭЛЭХЭЭ Ч МЭДНЭ. ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ ШАЛГААД ҮЗ

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Талын нэг тарсан лаборатори 2024-02-27 180.45.225.210

Монгол улс ямар ч өндөр хөгжилтэй оронтой харьцуулахын аргагүй бага,хязгаарлагдмал хөрөнгө санхүү,хүний нөөцтэй мөртлөө түүнээ талын нэг тарааж,жалга довны үзэл гаргаж байгаа нь буруу. бидний магтаад байдаг АНУ-ын хүнс,эмийн агентлаг нь хүний болон малын эм, хүнс, гоо сайхан, эмнэлгийн хэрэгсэл, цус,вакцин зэрэг биологийн бүтээгдэхүүнийг хамтад нь хариуцдаг. гэтэл манайд малын эмийн, хүний эмийн, хүнсний, гаалийн, шүүх эмнэлгийн,цагдаагийн гээд бүх лабораториуд талын нэг тарсан, ямар ч нэгдсэнйх

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.184.35

Тэр лабораторийг шүүх эмнэлэгт байгуулаач ээ. Хүмүүсийг хороор хордуулж алж байгааг илрүүрэх хэрэгтэй.

Avatar

зочин 2024-02-27 192.82.64.167

Эрдэмтэдээ сайн шахаж ажиллуулаад бүх лабораторуудын хүчин чадлыг нэгтгэж үзвэл манайд бүрэн боломж бий, салбар дундын ажил л гацаад байгаа байх

Avatar

Нэргүй 2024-02-27 103.212.116.160

Дарга нэртэй өлөн хулгайчууд нь дураараа хусах гээд санаатайгаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж