"Зөвшөөрлийн хууль хүнд суртлыг улам нэмэгдүүлсэн"

"Зөвшөөрлийн хууль хүнд суртлыг улам нэмэгдүүлсэн"

"Зөвшөөрлийн хууль хүнд суртлыг улам нэмэгдүүлсэн"

МҮХАҮТ болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамтран Зөвшөөрлийн тухай хууль болон түүний хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон талуудын байр суурийг хүргэе.


"ЗӨВШӨӨРЛИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖСНЭЭР ХҮНД СУРТАЛ БУУРААГҮЙ, НЭМЭГДСЭН"

МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ДҮҮРЭН: 

-Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар нийт зөвшөөрлийн тоо хэмжээ буурсан статистик тоон мэдээ бий.  Гэвч тухайн зөвшөөрлийг авахад дагалдаж бүрдүүлэх бичиг, баримтын тоо хэмжээ буураагүй. Тиймээс бизнес эрхлэгч өмнө нь зөвшөөрөл авахдаа зарцуулж байсан хугацаа, зардал, хүндрэл чирэгдэл нь ерөнхий утгаараа буураагүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.  Мөн Зөвшөөрлийн хуулийг дагалдаж 90 гаруй салбар хуултд өөрчлөлт орсон байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, тус хуулийг дагалдаж төрөл бүрийн сайжруулалтууд хийгдэх байсан нь удааширалтай байна. Тухайлбал, жижиглэн худалдааны салбарынхнын хэлж байгаагаар нэгдүгээр сард гарсан хуулийн дагалдах дүрэм, журам нь арваннэгдүгээр сард бэлэн болсон учраас тус сараас эхлэн зөвшөөрлийн бичиг баримтаа хөөцөлдөж эхэлсэн гэдгийг хэлж байна. Зөвшөөрлийн хуулийн дагуу нэгдсэн цахим системтэй болох талаар заасан боловч нэгдсэн систем одоогоор үүсээгүй байна.

Нийт 370 зөвшөөрлөөс 90 гаруй нь цахимжиж, бусад нь өөр өөрийн салбар яамдууд дээрээ байгаа нь хуульд заасан нэгдсэн систем бүрдүүлнэ гэсэн заалт хэрэгжихгүй байгаагийн тод илрэл.

Зөвшөөрлийн тоог бууруулах, зөвшөөрөл авах хүнд суртлыг багасгах гол амин судастай байсан боловч эсрэгээр нь тухайн салбараас хамаараад 2-6 төрлийн тусгай зөвшөөрөл нэмэгдсэн байна. Түүнчлэн тухайн салбарыг зохицуулах хуульдаа өөрчлөлт оруулсан нь тус хуулийн гол үзэл санааг бүдүүлгээр зөрчсөн, далимдуулсан нэг ёсондоо хуулчдын хэлдэгээр хуулийн хулгай маш их үүссэн байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтыг татан буулгаснаар хяналт шалгалт цөөрнө гэж тооцолсон боловч бодит байдал дээр нэг үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлийн бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд 5-6 яам, агентлаг дамжиж зөвшөөрөл авдаг болсноос үүдэн хүнд суртал, авлига нь буурсангүй. Харин ч 6 дахин их цаг зарцуулах, зургаан хүнтэй нүүр тулж авлига өгөх нөхцөл бүрдсэн байна. Мөн хуульд заасан хугацаандаа зөвшөөрлүүд олгогдохгүй байна. Тухайлбал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад хамгийн багадаа 2 жил зарцуулдаг байсан бол энэ хугацаа одоо 4-5 жил болж нэмэгдсэн. Тиймээс олон улсын хөрөнгө оруулагчдын дунд Монголд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах зөвшөөрөл авна гэдэг асар хүнд хэцүү гэсэн ойлголт төрүүлж байна.  Энэ бол хөрөнгө оруулагчдыг үргээх, гомдоох, шантраах зүйл заалт болж байна.

"САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ОЛОН ЗААЛТ БАЙНА"

Бизнес эрхлэгч Х.ОЮУНСУВД:  

-Манай байгууллага химийн бодис худалдаалж, импортлодог. Мөн лабораторийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс химийн бодисын тусгай зөвшөөрөл авахын тулд өнгөрсөн оны зургадугаар сараас хойш хөөцөлдөж байна. Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаар богино хугацаанд олгохгүй байна.  Маш олон саад бэрхшээлийг даван туулж байна. Нэгдүгээрт НИТХ-ын заалт, тогтоолууд хоорондоо зөрчилдөж байна.  Мөн тусгай зөвшөөрөл олгох процесс тодорхой бус байсаар байна. Зөвшөөрлийн хууль батлагдснаар давуу талууд харагдахын хувьд харагдаж байна.

"ЦААШИД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДЭД ТҮЛХҮҮ АНХААРЧ АЖИЛЛАНА"

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.БААСАНДОРЖ:

-Сайжруулах шаардлагатай олон асуудал гарган авч, хэрэгжилтийг хангах талаар шүүмж өрнүүллээ. Гэхдээ хэрэгжиж эхэлснээс нь хойш ийм бага хугацаанд хэрэгжилтийг нь авч хэлэлцэж байгаа нь тэр хэрээрээ анхаарал хандуулж байгаагийн илрэл. Зөвшөөрлийн тухай хуульд 252 зөвшөөрлийн дийлэнх нь цахимжсан байна. Тиймээс цаашид үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой тусгай зөвшөөрлүүд дээр онцгой анхаарал хандуулж, бусад төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор нь дамжуулж олгох талаар ярилцаж байна. Зөвшөөрлийн тухай хууль бол зөвшөөрөлгүй болгох тухай хууль бус.

Цаашид ч бий болох шинэ төрлийн бизнес, үйл ажиллагааг дагалдаж зөвшөөрлийн тоо нэмэгдэнэ. Бид тоо ярихаасаа илүүтэй хэрэгцээ шаардлага нь юу байна, үзэл баримтлал нь хангалттай судлагдсан, дүн шинжилгээ хийсэн өөрчлөлтүүдийг хийх нь чухал байна.

Нэг хууль баталчихаад маргааш нь шууд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Урт болон дунд хугацаандаа ямар үр дүнтэй байхаар тооцолсон тэр зорилтдоо хүрч байгаа эсэх нь чухал байгаа юм. Бодит байдал дээр Зөвшөөрлийн тухай хуулиас гадна салбар салбарууд журмаар зохицуулж байгаа журмын шинжтэй зөвшөөрлүүд бий. Цаашлаад бүртгэлийн шинжтэй, байцаагчийн дүгнэлтийн шинжтэй зөвшөөрлүүд ч бий. Тиймээс эдгээр асуудлуудыг Зөвшөөрлийн зөвлөл дээрээ хэлэлцэж хууль дүрэмтэй холбоотой асуудлаа Засгийн газарт танилцуулна.

"ЗӨВШӨӨРЛИЙГ КОМПАНИД НЬ ӨГДӨГ БАЙХ НЬ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ"

"СЕНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХХК-ИЙН ХУУЛИЙН АЛБА ХАРИУЦСАН ДАРГА Б.НЯМБАЯР: 

-Жижиглэн худалдааны салбарт тулгамдаж байгаа асуудал гэвэл 12 төрлийн зөвшөөрөл авдаг. Үйл ажиллагаа явуулахын тулд мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргуулдаг. Энэ үйл явц яг хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, хоног хугацааны үйл явц яг өмнөхтэй ижил байгаа. Эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хоёр жил байсан хугацааг таван жил болгож өөрчилсөн. Олон улсын жишгээр хамгийн чухал нь үйл ажиллагаанд нь зөвшөөрөл олгодог.

Гэтэл манайд цэгийн тоон дээр нь буюу байршил бүрд нь зөвшөөрөл олгодог. Хэрэв олон салбар дэлгүүртээ болвол бизнес эрхлэгчид олон давхар давхардсан бичиг баримт бүрдүүлэх нөхцлийг бий болгож байна.

Тухайлбал, 100 салбар дэлгүүртээ аж ахуйн нэгж байлаа гэж бодоход 1200 ширхэг зөвшөөрлийг нэг бүрчлэн бүрдүүлэх болж байна. Энэ бүхэн сайжруулах шаардлага байгааг илтгэж байна. Жижиг худалдааны салбар хамгийн сайн татвар төлөгчид байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2024-02-28 202.55.188.84

Манайхан нэг хууль батлаад л араас нь бөөн хэл ам болдог. Амьдрал мэддэгүй цүнх баригч нар төр шургалхаар улс улс биш болдог юм байна. Тэд яаж амьдарлаа дээшлүүлэх гэж төрлүү улайрдаг. Гарсан шийдварүүд нь бүгд “баас”.

Avatar

Нэргүй 2024-02-28 213.87.144.112

= Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

U +ychryylcan xoxirol 2024-02-28 216.38.195.74

xygatsaaJPN

Avatar

-WHAVEOS1; 2024-02-28 216.38.195.74

parklsan

Avatar

Нэргүй 2024-02-28 216.38.195.74

-l

Avatar

/ewj86-π 2024-02-28 216.38.195.74

π

Avatar

ylcuuin 2024-02-28 216.38.195.74

galzyygaas galzyy

Avatar

delgyyrts bnkrsy 2024-02-28 216.38.195.74

xsgyiCJ lumit

Avatar

yndaa 2024-02-28 216.38.195.74

-1ys bozarj+

Avatar

-OB?; 2024-02-28 216.38.195.74

omg

Avatar

Нэргүй 2024-02-28 59.153.113.94

Зөвшөөрлөө багасгах хэрэгтэй. олон улсын жишгээр яваа авилгач МАНгуу коммунистуудаа.

Avatar

ck? ychxoxictzxy ##? P 2024-02-28 216.38.195.74

-brderfn ul+t?

Avatar

kmryxy ##?; 2024-02-28 216.38.195.74

Omgyj

Avatar

Нэргүй 2024-02-28 103.57.93.29

зөвшөөрөл нэмэгдсэн хүнд суртал нэмэгдсэн ажил зарцуулах цаг нэмэгдсэн бас үнэ дагаад нэмэгдсэн.

Avatar

Зочин 2024-02-28 103.212.117.214

Манай МХАҮТ хувийнх хэвшил нь татварын /Нөат, НДШ/ дарамтанд дуусаад дурын нэг улстөрч төрийн албаны цалин хөлс урамшуулал зэргийг татвар төлөгчдийн зөвшөөрөлгүй сэтгэлийн хөөрлөөр /автобусны жолооч 3.5 сая, мөн 36 сарын нөхөн олговор/ нэмж байхад юу хийж суудаг вэ. Энэ аль хэвшилд ажилласнаас хамааруулан ялгавартай хандах нь үндсэн хууль зөрчдөггүй юу

Avatar

Баасан нөхөрт 2024-02-28 172.58.208.28

Энэ нэг духаараа өлийсөн, хамартаа баасаа наасан Хяналтын дарга бол жинхэнэ коммунист хүнд сурталчин. Хоолойгоо шахаад чухал царайлсан нээнтэгч энэ нөхөр улс орны хөгжлийг гацаагч. Хяналт шалгалт бол хуульд нийцүүлж хөгжлийг гольдролоор нь явуулах болохоос нээнтэглэж авлига авах үүд хаалгыг нээдэг байх ёсгүй

Avatar

cxyzndrek 2024-02-28 216.38.195.74

Palmni foton

Avatar

1 2024-02-28 216.38.195.74

ayn

Avatar

зочин 2024-02-28 202.126.90.108

онцгой байдлын байгууллага зөвшөөрөлдөө асар их хугацаа зарцуулж байна

Avatar

ind 2024-02-28 216.38.195.74

§

Avatar

Нэргүй 2024-02-28 202.126.89.48

коммунистууд шүү дээ МАНгарууд чинь. Эд нарын хүнд суртал хойд Солонгос, Оросын хүнд суртал адилхан нэмэгдээд байхаас яаж буурах вэ дээ. Зөвшөөрлийн тооны хоо 5 ны 1-ийг ч бараг цахимд оруулаагүй байж ихэнхийг нь цахимд оруулсан гэчихжээ бас ккк

Avatar

Мэргэжлийн хяналт 2024-02-28 103.5.142.236

Мэргэжлийн хяналтын нэгдсэн системийгт татан буулгасан нь маш буруу байсан нь мэдрэгдэж байна. дарамталдаг тогтолцоо биш, тусалж дэмждэг,зөвлөлгөө өгдөг тогтолцоо болгож өөрчлөх ёстой байсан. мэргэжлийн хяналтаас болж мөн ч олон жижиг аж ахуйнууд үйл ажиллагаагаа зогсоосон шүү

Avatar

Нэргүй 2024-02-28 103.57.92.147

haa baigaagaa martaagui biz. mongoliin turiin baiguullagad tusalj, demjih zuvluguu ugluu yu

Avatar

Нэргүй 2024-02-28 203.98.76.9

Хуульд Сайдууд зөвшөөрлийн хуулиар тушаал гаргахгүй гэсэн боловч тушаал гаргаад л байгаа шүү дээ. Мөн Барилгын салбар хуульд тусгагдаагүй зөвшөөрлөөр зөвшөөрөл олгоод л байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-28 66.181.178.30

Бямбацогтын хялбаршуулсан гээд байсан хууль нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж