УИХ-ын сонгуульд зориулж эрх баригчид ирэх дөрөвдүгээр сард багтаан үүцээ задалж, мөнгө “цацах” боллоо. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн нийтлэг үйлчилгээний ажилчдын цалинг 20 хувиар тус, тус нэмэх юм.
Нийтдээ 220 мянга орчим төрийн албаны ажилтан, албан хаагчийн цалин нэмэгдэх бөгөөд 532 тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгаж өгсөн.
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг мөн нэмэгдүүлнэ. Тэтгэврийн хэмжээ их бага байхаас үл шалтгаалж, нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг УИХ-аас гаргасан нь дэмжлэг хүлээсэн. Учир нь, эрх баригчид өнгөрсөн 2023 онд тэтгэврийг итгэлцүүрээр тооцон нэмэгдүүлж, олон жилийн гомдлыг нь тайлахаа мэдэгдсэн ч амжилт олоогүй. Албан тушаал хашиж явсан ахмад настны тэтгэвэр 600 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1.5 сая болсон бол хар бор ажил хийж явсан ахмадуудын тэтгэвэр 4000-30,000 төгрөгөөр нэмэгдэж, 530 мянгаас 580 мянга болсон. Тэтгэврийн энэхүү нэмэгдлийг олон нийт “МАН ахмадуудаа ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргалаа” гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж байв.
Иймээс эрх баригчид сонгуулиас өмнө ахмадуудын гомдлыг тайлахын тулд тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулж 2024 оны төсөвт 308.6 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Нийтдээ 516.8 мянган иргэн хамрагдахаар тооцсон юм.
Хэд хоногийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2023 оны ашгаас 1072 хувьцаа эзэмшигчдэд 256 мянган төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаснаа зарласан. Энэхүү ногдол ашгийг ирэх дөрөвдүгээр сард олгохоо мэдэгдээд буй.
Сар шинийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг олгосон. Монгол Улсын 3.4 сая иргэнд иргэнд ногдол ашиг хуваарилахад нийт дүнгээрээ 351 тэрбум төгрөг зарцуулагдсан. Иймээс ирэх дөрөвдүгээр сард олгогдох ногдол ашигт 700 гаруй тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа.
Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр энэ онд нэр бүхий 35 хувьцаат компани нийт 480.24 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар болсон.
Мөн тус хорооноос гаргасан шийдвэрээр дээрх 35 хувьцаат компани ногдол ашгаа ирэх дөрөвдүгээр сарын 30-нд багтаан олгох үүрэг хүлээгээд байна.
Эдгээр мөнгөн дүнг багцалбал 2 их наяд төгрөг болно.
Иргэдийн орлого тааруу байгаа үед цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх нь нэг талдаа зөв арга хэмжээ боловч ганц сард зах зээл рүү шууд 2 их наяд төгрөг гэнэт орж ирэх нь бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхөөс эхлээд сөрөг үр дагавар дагуулах эрсдэл бий.
Иймээс эдийн засагчид ирэх саруудад инфляц эдийн засагт халалт үүсгэнэ гэж анхааруулж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 7.6 хувьтай гарсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад инфляц 4.7 нэгжээр буурсан үзүүлэлттэй ч энэхүү үзүүлэлт удаан хадгалагдаж чадахгүйг сануулж байгаа юм. Учир нь, гурван жил орчмын хугацаанд инфляц хоёр оронтой тоотой явж байгаад энэ оны эхээр буурч нэг оронтой тоо руу шилжсэн нь түр зуурын үзэгдэл гэж тайлбарлаж буй. Инфляц буурахад нүүрсний экспорт гол нөлөө үзүүлсэн ч импортоор авч буй бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгаа нь инфляц эргэн хоёр оронтой тоо руу шилжих суурь шалтгаан болох аж. Нөгөө талаас сонгуульд зориулан “цацах” 2 их наяд төгрөг нэрмээс үүсгэхээр байна.
Точвхондоо сонгуулийн дараа инфляц хяналтаас гарахад эдийн засаг улам хүндэрч мэдэхээр дүр зураг бууж буй юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-02-28 213.87.144.112
Харуулах боломжгүй.
Харьцуулагч 2024-02-28 49.0.139.188
За даа, Энэ хүний бичвэр газар хөдөл, газар хөдөл гэж бөөлөөд байгаа бөөтөй адил юм бол уу.
иргэн 2024-02-28 202.21.104.2
Одоо байгаа инфляц,үнийн өсөлтийг иргэдийн цалин, орлого гүйцэхгүй байна шдээ! Тэгэхээр цалин , тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь зөв өө. Манайд байгаа үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний эрэлт, мөнгөний нийлүүлэлттэй огтхон ч хамаагүй. Инфляцийг бий болгож байгаа зүйл нь Монголд гагцхүү валютын ханшийн өсөлт л байна. Учир нь манайх үйлдвэрлэгч орон биш, дандаа гаднаас юмаа импортолж авдаг болохоор үнэ нэмэгдээд байна ЗА ЮУ? Дээр нь наймаачид дураараа ашиг хийнэ. ШӨХТГ нь огт хянаж зохицуулж чадкү!!
Зочин 2024-02-28 66.181.189.178
Энэ нэг хүний оронцог өдөр алгасалгрүй их боргож гүжирдэх юмаа. НДаатгалын шимтгэл төлөөгүй хүнд тэтгэвэр өгөх хууль ямарч улсад байхгүй. Тэгвэл улс сүйрнэ. Мөн бага шимтгэл төлсөн, мөн цөөн жил төлсөн бол тэр бага авах нь шударга бөгөөд ойлгомжтой. Харин ХНХЯ өнгөрсөн жил тэтгэврийн зөрүүг арилгасан нь олон настны хохирлыг барагдуулсан. Үүний учир нь адил албан тушаалтай атлаа олон жилийн өмнө тэтгэвэт гарсан нь одоогийнхоос багыг адил болгосон 4000-30000 нэмсэн гүтгэлэг. доод нь 60000-80000
Зочин 2024-02-28 59.153.113.55
ахмадуудад бүгдэд 100к гэхээр сонгуулийн шагнал юм шиг сонсогдож бноо багад нь арай их байвал тэтгэврийн зөрүү арилгах бодлого гэж харж болох юм
Нэргүй 2024-02-28 139.5.217.41
тэтгэвэрийн зөрүү бол тухайн үед авч байсан цалин, төлж байсан нийгмийн даатгалын төлөлтийн дүн, улсад ажилласан жил, ажил тасралт зэрэг зүйлүүдээс хамаарч харилцан адилгүй тогтоогдсон юм. иймд бага цалин, бага шимтгэл төлөөд, улсад бага жил ажиллааад их тэтгэвэр тогтоолгох боломжгүй бөгөөд шудрага байх хэрэгтэй.одоо бол энэ талаар маргаад байх шаардлагагүй. Нийтэд нь нэмэх бол одоо авч байгаа дүнгээс жигд хувиар хэрэгтэй.
зочин 2024-02-28 59.153.84.210
цалин нэмэх сургаар үйлдвэрлэгчид наймаачид л юмныхаа үнийг нэмэхээ больчих хэрэгтэй байна
Зочин 2024-02-28 103.242.45.39
МАН сонгоод бай удахгүй талх 5000-10,000 мах 30,000-50,000 аар авдаг болно. Үний өсөлт, өрийн өсөлт дийлэхгүй болж дундаж даьхарага байхгүй болно. МАНгаруудад баяр хүргэе
иргэн 2024-02-28 103.57.94.92
Тэгж Худлаа ИНФЛЯЦИ нтр гэж попроод яахав,,,, ,,,Сонгуульд аль Намд өгөх нь Хувь хүний Эрх, угаасаа Техник технологи өндөр хөгжсөн энэ үед Сонгогчидын саналыг Хар машинаар яаж л бол яаж өөрчилж будилуулна, тийм учраас дээр байгаа Этгээдүүд
Хулгайлаад ханахгүй байхад Бид яадын хэдэн Төг нэмүүлэхэд,,,,,
Зочин 2024-02-28 103.212.117.214
Нийт ажлын байрны чинь 80 хувь байдаг хувийн хэвшил чинь тэр чигээрээ унаад дуусаж байхад татварын ямар ч дэмжлэггүйгээр төрийн ажиллагсдын цалинг дураараа нэмээд байх зүгээр үү. Уул уурхайн орлого НӨат дээр төсөв чинь тогтож байна. Өрх гэрт эдийн засаг чинь дэмжлэг болохгүй дордуулаад байгаагийн шалтгаан чинь хувийн хэвшил буюу массаа дэмжиж чадахгүй улам татвараар дарамтлаад байгаагийнх шүүдээ сандал ширээний төлөө татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулж байгаагийн хариуцлага яригдана
Нэргүй 2024-02-28 59.153.115.35
Иргэд хэдийгээр ядуу тарчиг, харанхуй мунхаг боловч мөнгө өгсний төлөө аль нэг намд саналаа өгөхөө больсныг улс төрчид одоо хүртэл ойлгоогүй байгаа нь тэд амьдралаас хэт их холдсоны гэрч мөн!!! Хамаг гай нь арай гэж барьж байсан инфляци нь ПИЗДЕЦ боллоо л доо!!! 4-р сараас бүх юмны үнэ суга өснө, мөнгө нэмсний ямар ч ашиггүй, гагцхүү улс төрчид "Бид та нарт мөнгө өгсөн шүү дээ" гэж хэлэх ганц үгтэй л хоцрох нь ээ??!!
Зочин 2024-02-28 103.242.45.39
МАН сонгоод бай удахгүй талх 5000-10,000 мах 30,000-50,000 аар авдаг болно. Үний өсөлт, өрийн өсөлт дийлэхгүй болж дундаж даьхарага байхгүй болно. МАНгаруудад баяр хүргэе
Нэргүй 2024-02-28 103.161.242.149
ямар нам төр барихаас шалтгаална. МАН төр барьж байгаа бол авилга, төрийн данхайсан бүтэц, даргын хийрхэл хэзээ ч салахгүй улам гүнзгийрнэ…
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024-02-28 122.201.23.83
Манай дарга нарын идсэн мөнгөний хэмжээгээр Монгол төгрөгийн ханш унаж байгаа. ханш уналт=( ДНБ+идсэн мөнгө)/ДНБ
Нэргүй 2024-02-28 124.158.124.144
Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хэлбэрээр энэ мөнгөө иргэдэд хуваарилж болохгүйл юм байхдаа. Ядаж л зам тавих, станц барих гэх мэтээр. Бүтээн байгуулалтыг дагаад олон хүн цалинтай, орлоготой болдог шүү дээ
Зочин 2024-02-28 202.126.91.59
Аргентин гээд бэлээхэн жишээ байхад манай малнууд Улс орныг хөмөрч хаяах нь дээ. Үнэн малнууд яаая даа.
НҮҮДЭЛЧИН ЗАН ... 2024-02-28 203.98.76.4
Монгол Хүний НҮҮДЭЛЧИН сэтгэхүй нь Коммунизм ч Ардчилал ч байгуулж чадахгүй, Хот ч, Фермер ч БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ…НҮҮДЭЛЧИН ЗАН нь ЮУГ ЮУ Ч БИШ БОЛГОЖ ХАЯДАГ гэж Мэргэн Ардууд хэлдэг ҮНЭН юмааа
Нэргүй 2024-02-28 203.98.76.4
МАНАйхан ЗАСАГЛАНА….ЭМО ҮҮҮРД