Навальныйг Баасан гаригт оршуулахаар төлөвлөжээ

Навальныйг Баасан гаригт оршуулахаар төлөвлөжээ

Навальныйг Баасан гаригт оршуулахаар төлөвлөжээ

Арктикийн Ик-3 шоронд нас барсан Алексей Навальныйн цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөлгүй ес хоносны эцэст өнгөрсөн Бямба гаригт ээж Людмила Навальнаяд нь хүлээлгэн өгсөн. Сөрөг хүчний багийнхан энэ Баасан гаригт Навальныйн дурсгалыг хүндэтгэх ёслол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эрх баригчид Навальныйг сүр дуулиан болголгүй оршуулахыг шаардсан гэж Людмила Навальная мэдэгдсэн. Гэхдээ Кремль энэ мэдэгдлийг няцаажээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Мэдээж Кремль ямар ч шахалт үзүүлж чадахгүй. Энэ бол Навальныйн дэмжигчдийн утгагүй мэдэгдэл" гэж хэлсэн байна.

Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш Даваа гаригт "Бид Алексейтэй салах ёс гүйцэтгэх танхим хайж байна. Ажлын долоо хоногийн төгсгөлөөр салах ёс гүйцэтгэхээр төлөвлөж байна" гэж "X" платформд жиргэжээ.

Навальныйн үхэлд гашуудан цугласан дор хаяж 400 хүнийг баривчилсан гэх мэдээлэл бий. Ийм үйл явдлын дараа Кремль олон нийтийг оролцуулсан оршуулах ёслолыг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй.

Дашрамд дурдахад, Навальный болон АНУ-ын нэр нь үл мэдэгдэх өөр хоёр иргэнийг Чеченийн тэрс үзэлтнийг хөнөөсөн хэргээр Германд бүх насаар хорих ял эдэлж буй Вадим Красиковтой солилцох хэлэлцээ эцсийн шатандаа орсон байсныг түүний багийнхан мэдэгдсэн. Тодруулбал, эцсийн хэлэлцээг хоёрдугаар сарын 15-ны өдөр хийжээ. Хэлэлцээнд улстөрчид, Путины ойр дотныхон, цаашилбал, манай гаригийн хамгийн баян хүмүүс оролцсон бөгөөд хоёр жил үргэлжилсэн аж. Эцэст нь Навальныйг солих саналыг Оросын олигарх Роман Абрамович ерөнхийлөгч Путинд хүргүүлсэн байна.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-27 66.181.177.245

Оросууд Авдеевктйн зэрэгэлдээ тосгон Ласточкинийг өчигдөр эзэлжээ.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.9.46.82

2 жил болж байж ганц тосгон эзлээ юу, яасан мундаг юм бэ, ха ха

Avatar

Нэргүй 2024-02-27 45.141.215.90

хахаха 3 болж байхад 1 тосгон эзлээд 500 мянган цэргээ алуулчдаг мундаг юмаа хаха

Avatar

хулмас долоогч нар 2024-02-27 192.42.116.199

Орос хүн харвал шууд гүйж очоод суга, б**с хоёрыг нь гөлийтөл долоогоод одоо намайг ш** гээд тонгойдог төрлийн л** мөн бололтой. Харин оросууд нь өмхий монгол, онигор фашист гээд тоохгүй амбаарддаг. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-02-27 202.9.47.50

Хэлээд юу гэхэв. Муулаад байдаг хужаатай нь адилхан харь хүмүүс. Путлер энэ улсыг сүйрүүлж дуусгалаа. 500000 цэрэг эр амь үрэгдлээ. Тэр нь манай цус нэгтэнгүүд болох Тува Буриад Халимаг голдуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж