"Эх орончдын өдрийг хэлмэгдсэн эх орончдын өдөр болгоё" 

"Эх орончдын өдрийг хэлмэгдсэн эх орончдын өдөр болгоё" 

"Эх орончдын өдрийг хэлмэгдсэн эх орончдын өдөр болгоё" 

"Эрх чөлөө төв"-ийн тэргүүн Ц.Чинбат мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ гуравдугаар сарын 1-ний өдрийг Монгол Ардын намыханд буудуулан хороогдож, хэлмэгдсэн жинхэнэ эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр байх учиртайг онцолсон байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


1921 оны 3 дугаар сарын 1-нд одоогийн ОХУ-ын Тройцкосавска хотод 30 орчим хүн хуралдаж, түүхэн нэг намыг байгуулж, улс төрийн үйл хэрэг эхлэх талаар авч хэлэлцэхэд арав орчим нь Монгол хүн байжээ. Тэрхүү хурлаар Монгол улсын хилийн цаана Монгол Ардын нам байгуулагдаж, худал түүх нь эхэлсэн байдаг. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан анхдугаар Үндсэн хууль гэгч нь Монголд ангич нийгмийг бий болгох суурь үндэс нь болсон юм. Оросын коммунист үзэл суртлаар явахгүй гэсэн дэвшилтэт үзэлтэй Монголын удирдагчидыг Коминтерн өөрийн байгуулсан Монгол Ардын намаараа алуулсан цусан мөр ийнхүү эхэлжээ.  

1922 оны 08 дугаар сарын 30-нд Монгол улсын анхны ерөнхий сайд Догсомын Бодоо, Ардын төр засгийн газрын дарга Д. Чагдаржав зэрэг 13 хүнийг Д. Сүхбаатарын гарын үсгээр Монгол Ардын намын анхны дарга, ерөнхий сайд С. Данзан, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Баваасан нарыг Х. Чойбалсангийн гарын үсгээр амь насыг нь бүрлэгэснийг түүхэн шарласан хуудас мартаагүй.

Их жанжин Д. Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав нарын үхэл ч Монгол ардын намтай холбоотой байж магадгүй талаар зарим судлаачид бичсэн байдаг.

Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, коминтерний бодлогод үл захирагдагч Н. Жадамба, Ц. Дамбадорж нарыг 1928 онд Монгол Ардын намын 7 дугаар их хурлаар авч хэлэлцэн тухайн үеийн ЗХУ буюу одоогийн ОХУ-руу илгээсэн байдаг. Монгол улсын ерөнхий сайд П. Гэндэнг 1937 оны 11 дүгээр сарын 26-нд Москвад буудан хороосон нь ч мөн л намынх нь шийдвэрээс улбаатай гэж болно. Монгол улсын ерөнхий сайд А. Амарыг 1939 оны МАН-ы өргөтгөсөн хурлаас Х. Чойбалсан нарын хүмүүс хөөж оросуудад барьж өгсөнөөр 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Москвад буудуулж цаазлуулсан байдаг. 1932 онд  коммунизмыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөнийг  Монгол Ардын намынхан хүйс тэмтэрч нухчин дарсан байдаг. 1937-оос 1939 оны хооронд Монгол улсын эр хүйстний 17%-ийг устгаж геноцид үйлдэхдээ оюун санааны, цэргийн, шашны мэдлэг боловсролтой сор болсон эрчүүдийг үндсээр нь устгахыг зорьсон байдаг. Түүний тод илрэл нь Монгол улсын маршал Г. Дэмидийн эхнэр болох Навчааг 1938 онд давхар биетэй байхад буудан хороосон явдал юм. Түүгээр зогсохгүй эсэргүүний эхнэр хэмээн олон арван бүсгүйчүүдийг шорон гянданд хорьж, тарчлаан зовоосон олон түүх бий. Эхнэрээр нь зогссонгүй эсэргүүний үр хүүхэд, эцэг, эх, төрөл төрөгсдийг нь ч мөрдөн шалгаж, хавчин гадуурхаж, нийгмээр үзэн ядуулж байсан цус нулимсаар бичигдсэн гашуун түүхийн хуудас шарлаагүй байна.  

1959 оноос 1964 оны хооронд хэрэгжүүлсэн “сэхээтний төөрөгдөл” нэрийн дор дэвшилтэт үзэлтэй сэхээтнүүд Монгол улс, ард иргэдээ гэснийхээ төлөө Ю. Цэдэнбал, Монгол Ардын намын дайсан болж хэлмэгдэж явсан хар түүх бидний өмнө өдрөөс өдөрт тодорсоор байна.  

Монголд Ардчилсан хувьсгал хэдий ялсан ч цусан мөртэй, алуурчин энэ нам хар түүхээ хамгаалан үйл хэргээ үргэлжлүүлсээр л байна. Тухайлбал: Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө соёлт хүн төрлөхтөнтэй хөл нийлүүлэн Монголын хөгжлийг тодорхойлсон дэвшилтэт үзэлтэй сэхээтнүүдийг, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ “төрийн төмөр нударга” гэгчээр айлгасаар байгаа нь нэгэнт нууц биш болсон. 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш Монголын хөгжил цэцэглэл бүрийг нухчин дарж, хүний эрх, эрх чөлөөг боомилж, нэг хүнийг тахин шүтэх үзэл рүү монголчууд биднийг улайран чирсээр л байна.  

Монгол Ардын нам анхнаасаа улс төрийн байгууллага бус Зөвлөлт Холбоот улсын КГБ-ын салбар байгууллага болж биежсэн. Өнөөдөр хүртэл амь бөхтэй оршиж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Монгол Ардын нам өнөөдөр хүртэл Монголчуудыг алж, хядаж, хэлмэгдүүлснийхээ төлөө ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цаашид Монгол Ардын нам монголчууд биднийг “айдсаар удирдах” Монгол улсын тусгаар тогтнол хувь тавиланг нэгэн улсын гарт тушаах туйлын зорилготой гэдэгт би хувьдаа огт эргэлздэггүй.  

3 дугаар сарын 1-ний өдөр бол өөрийгөө эх оронч гэж нэрлэсэн Монгол ардын намын бус Монгол Ардын намыханд будуулан хороогдож, хэлмэгдсэн жинхэнэ эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр байх учиртай болно.  

Хар түүхийг бүү март.  

ЭРХ ЧӨЛӨӨ ТӨВИЙН ТЭРГҮҮН Ц.ЧИНБАТ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-27 139.5.219.190

Алуурчдын өдрийг ирэх сарын 1-нд тэмдэглэх юм биз дээ…

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-27 202.9.46.56

МОНГОЛ УЛСАД ХЭЛМЭГСЭДИЙН ӨДӨР ГЭЖ 10-Р САРЫН 2-НД БОЛЖ ТӨР ЗАСАГ УДИРДАГЧИД ,,УЛС ТӨРИЙН НАМУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ.,,,МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ХҮЧИН БАЙГУУЛАГДАЖ,,,, АЛДАА ОНООТОЙ Ч МОНГОЛЫГ УЛС ШИГ УЛС БОЛГОЖ,,,, ИРГЭДДЭЭ УЛС ТӨР,,, ЭДИЙН ЗАСАГ,,,НИЙГМИЙН БАТЛАГААТАЙ БОЛГОСОН ТҮҮХИЙГ ХҮНДЭТГЭЖ ЭНЭ ӨДРИЙГ ЭХ ОРОНЧДЫН БАЯР БОЛГОСНЫГ ИНДҮҮРЭХ ХЭРЭГҮЙ ДЭЭ . ТҮҮХ ТҮҮХЭЭРЭЭ ҮЛДЭГ.,,ЗҮГЭЭР НЭГ ТЭДЭГЛЭЛТ ӨДӨР ШҮҮ ДЭЭ.,,,,

Avatar

Зочин 2024-02-27 66.181.189.178

Үнэнийг өмхий шинэ фашист өмчлөх эрхгүй, чадах ч үгүй ээ. Чам шиг улаандаа гарсан дээрэмчин түүх гуйвуулаад нэмэргүй. Гадны хараат тэр үед чи байсан бол бүгдийг дуусгах байлаа. Хэн болохыг ард түмэн ялгадаг юм шүү харгисаа !!! Хэдэн өрөөсөн дугуйг чинь эс тооцвол чи муу ганц санал ч авахгүй

Avatar

ДАНЗАН 2024-02-27 51.15.249.160

Чинбатаа үнэнийг бичсэнд маш их баярлалаа. Монголчууд 100 жил ХОЙД ХӨРШ + МАХН, сүүлийн хэдэн жил МАН + ЖЕНКО нарт тархи толгойгоо сэнсэртэл угаалгаж манкурт боол болоод өвөг дээдсээ үй олноор хомроголон устгуулснаа таг мартаж. Харин бүр цуст а******н оросуудыг магтан дуулж эгээтэйл хөлийг нь долоох нь холгүй байна.

Avatar

Балт 2024-02-27 139.5.218.71

гөлөг чи амаа татаж алаа хавч
үхэж бсан үриин шингэн чамд монголын асуудал түй ч хамаагүй.
Чам зэргиин хуурс хэлмэгдэл ярихгүй

Avatar

Нэргүй 2024-02-27 51.15.249.160

Чи оросын ү****н ногоон малгайтны удам уу?

Avatar

Хулмас долоогч салбадай нар 2024-02-27 107.189.31.33

Орос хүн харвал шууд гүйж очоод суга, б**с хоёрыг нь гөлийтөл долоогоод одоо намайг ш** гээд тонгойдог төрлийн л** мөн бололтой. Харин оросууд нь өмхий монгол, онигор фашист гээд тоохгүй амбаарддаг. 😂😂😂

Avatar

Зочин 2024-02-27 66.181.189.178

ХААНААС ЭНЭ ШИНЭ ФАШИСТ ГАРААД ИРЭВЭЭ. 1919-1924 ОНЫ АУГАА ИХ ХУВЬСГАЛЫГ ЗАХЫН ХУЛГАЙЧ ГҮЖИРДЭН МУШГИХ БОЛЖЭЭ. ЯМАРЧ ГЭСЭН МАН-ААР ТОЛГОЙЛУУЛСАН АРД ТҮМНИЙ ИХ ТУЛААН, ТЭМЦЭЛ, ЖУРАМТ ЦЭРГИЙН ЯЛАЛТ ӨНӨӨДРИЙГ АВЧИРСАН. УРД ӨДРИЙНХИЙГ МАРГААШ НЬ ҮГҮЙСГЭДЭГ ФАШИСТУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ШИНЭ ФАШИСТ МӨН ГЖ ҮҮГЭЭР БАТАЛСААР БНА. АЛДААГҮЙ, ҮХЭЛГҮЙ ИХ ХУВСГАЛ БХГҮЙ. ДЭЛХИЙГЭЭС ЗУУ ЗУУН ЖИЛЭЭР ХОЦОРСОН МОНГОЛ ЯМАР БОЛЛОО. 90 ОНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ МАН УДИРДСАН. Ш/ФАШИСТУУДД ДАХИН ЗАСГИЙН ЭРХ ӨГЧ БОЛОХГҮЙ, ТОНИЛ!

Avatar

Нэргүй 2024-02-27 103.57.94.46

90 оны хөдөлгөөнийг МАН удирдсан гэнэ үү ?!
Сүүлийн 30 жилд Монгол сүйрлээ л гэнэ,30 жил МАН л удирдсан шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.112.182

Зөв санал байнаа.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.176.209

МАН бол урвагчил мөнөөс мөн

Avatar

хүннү 2024-02-27 202.9.46.242

Иймэрхүү солиотой хүмүүсийн өвчин сэдэрдэг үе л дээ. Намрынхыг бодвол хаврын цуглаанд хүмүүс их ирдэг. Яагаад гэвэл энэ үед ихэнх хүмүүсийн сэтгэцийн “юм” идвэхжидэгтэй холбоотой. Яг энэ үеийг нь далимдуулж улс төрчид тэднийг өөгшүүлдэг. Үе үеийн жагсаал цуглаан хавар л болдог. Урин дулаандаа биш сэтгэцийн өвчиндөө гол нь байгаа юм.

Avatar

Баи инженер 2024-02-27 202.9.40.225

үнэн ч юм шиг

Avatar

Zochin 2024-02-27 202.9.41.3

MAH TAPAACH EE ! ! !

Avatar

Монгол 2024-02-27 202.126.89.46

ядуу буурай орнуудын тусгаар тогтнол ямар үнэтэй байдгийн, олдоггийн, хадгалагддаг ийн үлгэр, баримт бол монгол улс маань шүү бүү март, одоогийн ардчилал ч гэсэн туйлын зөв, үнэн биш шүү, одоохондоо өөр арга зам алга маргааш бий болохыг бурхан л мэдэх хэрэг байх

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.190.34

МОНГОЛ УЛСАД ОЛОН НИЙТИЙГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛД ТУРХИРСАН НЕО-ФАШИСТ Ц.ЧИНБАТ АЦЫГ НЭН ДАРУЙ БАРИВЧИЛЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.126.89.28

Чи нэрээ бич дээ.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.176.209

Хуцаа

Avatar

Ард түмэн 2024-02-27 202.9.46.93

3-р 1-нээс эхлэн фашист.коммунист МАН-н үйл ажиллагааг зогсоох тэмцэлд нэгдэцгээе

Avatar

Зочин 2024-02-27 139.5.219.190

Маш зөв санаачилга байна…

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.160.78

Цаг үеэ мэдэрч амьдар балай шахуу юмнууд солиорч ядхийн

Avatar

Мөнх 2024-02-27 101.115.184.33

Дээр бичигдсэн түүхэн үйл явдалууд болоогүй бсан бол өнөөдөр монгол улс ямар байх бсан бол. Швейцар лугаа хөгжчихсэн эсвэл өвөр монгол лугаа хятадын харьяанд орчихсон ч байж болноо доо. Хүмүүс хэлмэгдсэн хохирсон нь харамсалтай. Гэхдээ түүхэн үйл явдлын хойноос эцэс төгсгөлгүй уйлагнах, баярлах нь утгагүй.

Avatar

Зочин 2024-02-27 202.55.188.107

1937 оны хэлмэгдүүлэлтийг 1921 онд Хятад руу хөөгдсөн гамингуудын үлдэгдэл шээснүүд хийсэн. Мөн 1960-аад онд Хятадын шээснүүдийг нутаг буцаасны төлөө өс хонзон санасан Хятадын орхидосууд 1990 онд ардчилал нэрээр улсын үйлдвэрүүдийг устгаж э/з-аар 100 % Хятадын хараат болгосон. МАН АН 2 хоёулаа МУ-ыг Хятадтай нэгтгэж устгах зорилготой террористууд. 90 оны өмнөх МАХН-ын удирдагч Цэдэнбал бол жинхэнэ эх оронч агуу хүн байсан.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.176.209

Цэдэнбал эх орноо оросын бүрэлдэхүүн болгох гээд явж бсан хог шдээ

Avatar

Орос я*****с долоогч 2024-02-27 107.189.31.33

Орос хүн харвал шууд гүйж очоод суга, б**с хоёрыг нь гөлийтөл долоогоод одоо намайг ш** гээд тонгойдог төрлийн л** мөн бололтой. Харин оросууд нь өмхий монгол, онигор фашист гээд тоохгүй амбаарддаг. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-02-27 107.189.31.33

Чинбат мундаг бичжээ өнөөгийн МАН+Женко гэх а******н нар хулмасуудын атганд байгаа нь үнэн. Монгол улсаар ч нэг тоглож байна даа.

Avatar

Даваа 2024-02-27 66.181.188.60

хавар болжээ, одоо юу гэхэв

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.188.91

түүх янз бүр байдаг тэгш түүх гэж өө айхгүй дээ

Avatar

Нэргүй 2024-02-27 124.158.69.251

МАНХН -ын шийдвэрээр ард олны мал сүргийг НЭГДЭЛ хэмээх гажиг байгууллагад хураан хүчээр нийгэмчилж билээ. Өвөөгийн маань мал хөрөнгийг хүчээр нийгэмчилж голыг нь харлуулсаныг үр ач гуч бид бүгд мэдэж авсан даа. Опоо МАН гэх комминтернийн даалгавараар бгуулсан бгууллагыг үндсээр нь өөрчлөх ёстой. Бүх намууд эрх тэгш гараанаас гарах ёстой

Avatar

Нэргүй 2024-02-27 78.174.210.180

МАН өөрөө дээд зэргээр хохирсон ш дээ. Тэгээд ч одоогийн МАН бол тэр хэлмэгдүүлэлтийн үеийн МАХН биш. Цаг үе нь ч өөр. Чинбат чиний энэ байдал нь хэрэв чи 37 оны үед байсансан бол маш олон хүнийг, тэр дундаа МАН-ыг дээд зэргээр хэлмэгдүүлэх хүн гэдгийг харуулж байна. Одоо ийм үед ямар ч баримтгүйгээр МАН-ыг хэлмэгдүүлж өөрөө сонгуульд ялна гэж бодоод байгаа юм уу? Горьдов оо!

Avatar

Нэргүй 2024-02-27 202.9.47.50

чи битгий хуцөөд бай, Монгол улсын хөгжлийн чөдөр тушаа МАН

Avatar

Эмээ 2024-02-27 202.21.107.51

Сонгууль дөхөхөөр хэрүүлийн бузрууд ялаа шиг гараад ирэх юм. Хэрүүлийн бузраас чинь байгаль хилэгнээд байна. Нэх их эх оронч эгэл бидэнд хайртай болж дүр эсгэх хэрэггүй. Жинхэнэ түүх тэр үеийн амьдралд болоод өнгөрсөн. Тар түүхийн буянд монгол. улс одоо энэ зэрэгтэй яваа.в . У рагшаа харж амьдар . Өөрсдөө сайхан түүх чүтээ

Avatar

Нэргүй 2024-02-27 139.5.217.117

Ер нь тухайн үед яг нөхцөл байдал ямар байсан, хэнийх нь зөв хэнийх нь буруу байсныг сайн мэдэхгүйгээр тэгсэн ингэсэн гэж ярих нь зохимжгүй санагддаг. баримтаар болон аман мэдээллээр үзүүлж харуулж байдаг зүйлүүдийг л харж үзэж тойм ойлголт авдаг ба 1937 оны хэлмэгдүүлэлт бол үнэхээр буруу ажиллагаа байсан байх гэж боддог. Гэхдээ тодорхой хохирол хүлээсэн боловч тухайн үеийн зөвлөлтийг дагахаас өөр зам байгаагүй л болов уу гэж бодогддог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж