Трамп давж заалдах хүсэлтэй байна

Трамп давж заалдах хүсэлтэй байна

Трамп давж заалдах хүсэлтэй байна

Дональд Трамп иргэний залилангийн хэрэгт 454 сая доллар (360 сая фунт стерлинг) төлөх ёстой гэсэн Нью-Йоркийн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаж байна. Трамп торгууль болон хүүгээ төлөхгүй бол түүний зарим эд хөрөнгийг хураах оролдлого хийнэ гэж Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс мэдэгдээд байна. Дональд Трамп зээлийн нөхцөлөө сайжруулахын тулд үл хөдлөх хөрөнгийн үнийг санаатайгаар хөөргөж байсан нь тогтоогдсон гэж шүүх үзсэн юм. Мөн шүүхээс түүнд Нью-Йорк мужид бизнес эрхлэх эрхийг нь гурван жилээр хязгаарлах шийтгэл оногдуулжээ.
Трамп шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн ба өөрийгөө улс төрийн санаатай явуулгын хохирогч гэжээ. Мөн түүний өмгөөлөгч Алина Хабба давж заалдах шатны хурлаар шүүхийн торгуулийг хүчингүй болгож хуулийн тогтолцоонд эргэлзэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэж мэдэгдээд байна. Шүүхэд гаргасан нэхэмжилдээ Трампын баг шүүгч Энгороныг "Өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хууль болон бодит байдлын алдаа гаргасан, харьяаллын хэмжээнээс хэтэрсэн" зэрэг асуудлуудыг дахин хянуулах хүсэлтэй байгаагаа тусгажээ. Түүнчлэн өмгөөлөгчдийн баг арваас доошгүй удаа шүүгч Энгороны гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байсан. Давж заалдах үйл явц нэг жил ба түүнээс дээш үргэлжлэх магадлалтай байна.
Трамп тогуулийн дүнгээс давсан эд хөрөнгө, хувьцаа, бонд санал болговол шүүхийн шийдвэрийг түр зогсоох боломжтой ба тэрбээр хэрхэх эсэхээ одоогоор мэдэгдээгүй байна. Хамтран шүүгдэж буй Трампын насанд хүрсэн хоёр хүү нь давж заалдах саналыг дэмжиж Даваа гаригт нэхэмжлэл хүргүүлэхээр болжээ. Нью-Йорк хотын шүүхээс Дональд Жр , Эрик нарт тус бүр 4 сая долларын торгууль оногдуулж, тус мужид хоёр жилийн хугацаатай бизнес хийхийг хориглосон байна.

 

Эх сурвалж: BNC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-27 192.42.116.199

Орос хүн харвал чи шууд гүйж очоод суга, б**с хоёрыг нь гөлийтөл долоогоод одоо намайг ш** гээд тонгойдог төрлийн л** мөн бололтой. Харин оросууд нь өмхий монгол, онигор фашист гээд тоохгүй амбаарддаг. 😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж