Гурваас дээш жил үзлэгт хамрагдаагүй машиныг бүртгэлээс хасна

Гурваас дээш жил үзлэгт хамрагдаагүй машиныг бүртгэлээс хасна

Гурваас дээш жил үзлэгт хамрагдаагүй машиныг бүртгэлээс хасна
Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж байна. Хэрвээ таны тээврийн хэрэгсэл гурван жил ба түүнээс дээш техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна. Зам тээвэр хөгжлийн сайдын баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд бүртгэлийн байгууллагаас хасах ажил зохион байгуулах гэнэ.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Улаанбаатарт утааны дөрвөн эх үүсвэр бий. Нэгд, дулааны цахилгаан станц, хоёрт, 700 мянган автомашины утаа, гуравт, 196 мянга орчим гэр хорооллын айл өрх, 200 мянган тонн түүхий нүүрс түлж байгаа уурын зуухууд агаарын бохирдол үүсгэж байна. Хамгийн хортой нь автомашины утаа. Бид энэ бүгдийг дүгнэж, автомашины импортын худалдаа эрхлэгчдийг хэдэн сарын хэднээс 730 мянга гэдэг тоо чинь тулна.
Үүнээс хойш машин импортолж оруулж ирэх нь таны эрх. Хөдөө орон нутгийнханд машин худалдаж авах нь чөлөөтэй.
Хотын иргэдийн хувьд импортын машиндаа улсын дугаар авах асуудал төвөгтэй болно. Та шинэ машин худалдаж авч байгаа тохиолдолд хуучин машиныг актлуулж, дугаарыг нь авах юм уу, хэн нэг хүний машиныг худалдан авч, хөдөө орон нутаг руу зарж авна гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-02-27 66.181.160.79

Наад нэг техникийн үзлэг мүзлэг гэсэн цаг барсан тэнэг ажлаа болих хэрэгтэй ..Ямарч хүн хайртай машинаа зохих түвшинд аваад явах нь ойлгомжтой шдээ .. Тэгээд ч алдарт Бензийн инжинерүүд зохион бүтээсэн машинийг нэг 12 ангиач бүрэн дүүргээгүй хөдөөний пацаан үзэх гээд зогсож байгаа нь инээдтэй хэрэг шд

Avatar

Нэргүй 2024-02-27 64.119.29.144

Монголд тэгнэ, ингэнэ гэдэг л болохоос тэгсэн, ингэсэн гэдэг юм байдаг болов уу!!!

Avatar

Нэргүй 2024-02-27 78.174.210.180

Буруу талдаа жолоотой машин оруулахыг хориглооч!

Avatar

Нэргүй 2024-02-27 203.217.139.241

Дугааргүй, бүртгэлгүй болохоор дураараа дургих юм биш үү? Дэмий л юм хийж байна даа. Дугааргүй бүртгэлгүй машин унаад хэрэг тариад явбал хэн гэдэг нь ч мэдэгдэхгүй болно.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.55.188.83

худалдаж авч наториат хийлгэчихээд нэр дээрээ шилжүүлээгүй яваад байдаг нөхдүүдийг бас хариуцлага тооцож машиныг нь бүртгэлээс хасхгүй бол хуучин эзэн дээр нь бөөн торгууль татварын сануулга ирээд байдаг шүү.

Avatar

Зочин 2024-02-27 103.212.117.176

Хаха, гурван жилд нэг удаа л үзлэгт ороход болно гэсэн үг үү

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.167.221

Энэ бид хоёрын ажиллах ч дээ.

Avatar

зочин 2024-02-27 202.126.90.108

хаслаа гээд ямарч ая холбогдолгүй юм . харин дураараа ямарч татваргүй давхина шүү дээ бэлэг юм уу хаашаа юм. үүний оронд шууд хураах нь дээр байх

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.114.78

3 жилийн лараа үзлэгт ороод ч тэнцэхгүй бол шууд л хасах хэрэгтэй ш тээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж