Тамхины хэрэглээ буурснаар Японы эдийн засагт гарч буй эерэг нөлөө

Тамхины хэрэглээ буурснаар Японы эдийн засагт гарч буй эерэг нөлөө

Тамхины хэрэглээ буурснаар Японы эдийн засагт гарч буй эерэг нөлөө

"The Lancet" анагаах ухааны сэтгүүлээс гаргасан судалгаагаар Япон улс нь тамхинаас үүдэлтэй өвчлөлийн улмаас нас баралт өндөртэй ба дэлхийн хамгийн их тамхи татдаг орны нэгээр тооцогдож ирсэн юм. 

Янжуур тамхины утааны эсрэг төрөөс баримталж буй бодлогын ачаар сүүлийн таван жилийн хугацаанд тамхичдын тоо 30%-иар буурчээ. Энэ нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах боломжийг бүрдүүлж, улсын ДНБ-д эерэгээр нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. 

Япон улс хэрхэн ийм амжилтад хүрсэн бэ 

“Япон хувилбар” гэж нэрлэсэн тус арга нь хориглох бус харин сэдэлжүүлэх үйл ажиллагаанд тулгаарлснаараа онцлог байлаа. Үүнд, тамхинаас гарсан ажилтны цалинг нэмэгдүүлэх, хор хөнөөлийг бууруулах арга хэрэгсэлд шилжүүлэх, олон нийтийн газар тамхи татах цэгүүдийг тусгайлан бүсчлэх зэрэг ажлуудыг дэс дараалалтай гүйцэтгэсээр байна.  

Японы эдийн засгийн гайхамшиг бол дэлхий дахинд танигдсан түүхэн үзэгдэл юм. 1950-иад оны дунд үеэс тус улсын эдийн засгийн хурдацтай өсөлт эхэлсэн бөгөөд энэ нь 1973 оны нефтийн хямрал хүртэл жилийн ДНБ-ий өсөлт 10% байсан нь тухайн үеийн өндөр хөгжилтэй орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт байв. 

Үүний зэрэгцээ тус улс хамгийн их тамхи татдаг улсуудын тоонд багтаж, 2000-аад онд нэг тамхичинд жилд 2800 гаруй тамхи ноогдож байжээ. Энэ нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг ноцтойгоор нэмэгдүүлэхэд хүргэв. 

2010 он гэхэд эдийн засагт учруулсан хохирол 223 сая гаруй ам.доллараар хэмжигдэж, засгийн газар тамхины эсрэг хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн ба 2019 оноос хойш тус улсад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон байдаг.  

Түүнчлэн Японы томоохон корпорацууд тамхинаас гарах кампанит ажилд идэвхтэй оролцож байна. Оффисуудад тамхи татах өрөөг хааж ажлын цагаар тамхи татахыг хориглодох гэх мэт зохицуулалтыг идэвхитэй хийж байна. Мөн Японы компаниуд тамхинаас татгалзсан ажилчдаа үндсэн цалинг нь бэлнээр нэмж урамшуулах нь жишин болж байна.  

Тамхинаас гаргах уламжлалт аргууд үр ашиг багатай байсан ба хөтөлбөрийн хүрээнд хүний биед хор уршиг учруулдаг зүйл нь никотин бус янжуур тамхины утаа гэдгийг ойлгосон тул Япон улс хор хөнөөлийг бууруулах зарчмаар зарим дэвшилтэт технологийг хэрэгжүүлж эхэлсэн байна.  2014 оноос хойш халаадаг тамхин системийг хэрэглэгчдэд олон нийтийн газар ашиглахыг зөвшөөрсөн төдийгүй тусгайлсан кабин, өрөөнүүдийг нээсэн байна.  

Таван жилийн хугацаанд тамхины эсрэг энэхүү бодлого нь Японд тамхичдын тоог 2016 онтой харьцуулахад 30%-иар бууруулж, энэ үзүүлэлт нь тус улсын ДНБ-д эерэгээр нөлөөлж, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулсан амжилтад хүргэсэн байна.  

Японы хувилбар 

Тамхины тархалтын судалгаагаар янжуур тамхины борлуулалт 2011-2015 онуудад жил бүр 2%-иар буурч байсан бол 2015-2018 онуудад бууралт 10% болж 5 дахин өссөн байна. Үүний үр дүнд янжуур тамхины борлуулалт 2016 онтой харьцуулахад 42%-иар буурчээ Янжуур тамхины хэрэглээ ийм хэмжээгээр буурсан нь дэлхийн өөр хаана ч байгаагүй үзэгдэл юм. Америкийн Хавдрын Нийгэмлэгээс 2020 онд хийсэн судалгаагаар халаадаг тамхин бүтээгдэхүүн нь "Япон дахь тамхины борлуулалтыг бууруулах гол шалтгаан байх боломжтой" болохыг тогтоожээ. 

Үүний зэрэгцээ нийт тамхичдын тоо тогтмол буурч байна. Таван жилийн дотор  2016 онтой харьцуулахад 30%-иар буурчээ.Өнөөдөр Японы хүн амын 18 орчим хувь нь тамхи хэрэглэдэг байна. Уламжлалт янжуурыг инновацийн бүтээгдэхүүнээр  шилжүүлэх үзэгдлийг "Японы хувилбар" гэж нэрлэдэг. 

Японы хүн амын талаархи эмнэлгийн мэдээллийн судалгаагаар 2017 оноос хойш уушигны архаг бөглөрөлт өвчин, зүрхний титэм судасны өвчнөөр эмнэлэгт хэвтэх нь мэдэгдэхүйц буурах хандлагатай байгаа нь никотин түгээх цахим системийн тархалттай нягт уялдаатай байна. 

ЭХ СУРВАЛЖУУД:  

https://www.frost.com/news/press-releases/sales-of-conventional-cigarettes-in-japan-reduce-by-34-since-launch-of-heated-tobacco-products/  

https://www.worldatlas.com/articles/what-was-the-japanese-economic-miracle.html  

https://www.bloomberg.com/news/articles/2021-09-01/nomura-tells-staff-don-t-smoke-during-work-hours-even-at-home?srnd=markets-vp  

https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK53017/pdf/Bookshelf_NBK53017.pdf  

https://tobaccoatlas.org/  

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31209129/  

https://www.smokefreeworld.org/state-of-smoking/japan/  

https://www.jmdc.co.jp/en/jmdc-claims-database/  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-ylcuun 2024-02-27 50.169.176.162

-transhaaniyx+oz xenns;@18;

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

FGV 2024-02-27 203.17.23.241

Бүх эх сурвалжаа тавьсанд баярлалаа.

Avatar

Нэргүй 2024-02-27 124.158.69.251

Япончууд эрүүл сэтгэж боддог. Манайх шиг нэг муу цагдаа нь хорооныхоо бүх архичидыг архинаас гаргана гэж тэнэг мэдэгдэл хийж ярьдаггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж