Э.Амартүвшин "Риголетто"-г 99 удаа дуулжээ

Хуучирсан мэдээ: 2024.02.27-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин "Риголетто"-г 99 удаа дуулжээ

Э.Амартүвшин "Риголетто"-г 99 удаа дуулжээ

Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин гуравдугаар сард эх орондоо ирнэ. Тэрбээр Испани улсын Бильбао хотод алдарт "Риголетто" дуурийг 99 дэх удаагаа дуулсан бөгөөд 100 дахь удаагийн тоглолтыг 2024 оны арванхоёрдугаар сард Австри улсын Вена хотод хийхээр төлөвлөжээ.

Шилдэг дуурийн дуучин Э.Амартүвшин "Риголетто" дуурийг Монгол, Оросын холбооны улсын Буриад, Герман, Итали, Бельги, Сингапур, Испани, Австрали, Англи зэрэг дэлхийн есөн улсын 25 хотод 99 удаа дуулсан байна. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 9-нд ДБЭТ-ын тайзнаа дэлхийн алдарт Ж.Вердийн “Макбет” дуурьд тоглох юм. У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн гурван дуурийн нэг "Макбет" дуурь нь түүний хамгийн алдартай эмгэнэлт бүтээлүүдийнх нь нэг.

Алдартай дуурьд хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдэлд улайран шунах нь хүний сэтгэл зүй, амь насанд хичнээн хор уршигтайг харуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж