УОК: Малын хорогдлоор Сүхбаатар аймаг тэргүүлж байна

УОК: Малын хорогдлоор Сүхбаатар аймаг тэргүүлж байна

УОК: Малын хорогдлоор Сүхбаатар аймаг тэргүүлж байна

Улсын онцгой комиссоос өдөр бүр зудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа. Өнөөдөр /2024.02.27/ зудын эрсдэлтэй аймаг сумд болон малчдад тусламж өгсөн хүмүүст УОК-ын зүгээс талархал илэрхийллээ.  


УОК-ын Нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ мэдээлэхдээ "Улсын онцгой комисст хандив тусламж хүргүүлж байгаа нийт иргэдэд талархал илэрхийлье. Бид цугласан бэлэн мөнгө болон бараа, материалыг нэн шаардлагатай айл өрхүүдэд хүргэх ажлыг яаралтай зохион байгуулахаар ажиллаж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар холбогдох тооцоо судалгаа болон аймаг, орон нутагт ажилласан ажлын хэсгийн тайланг танилцуулна. Үүний дараагаар дахин холбогдох зохицуулалтыг хийнэ" гэв.

ТЭЖЭЭЛИЙН УЛААНБУУДАЙГ ЦАГААН ЗУДТАЙ АЙМГУУДАД ТАРААЖ БАЙНА

-Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.ГАНХӨЛӨГ:

-Өвөл, хаврын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж ажиллаж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ дээр нийт долоон чиглэлийн баг гарч, орон нутагт бүтэн ажиллаад ирлээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд болох яамны мэргэжилтнүүд, малын эмч нар зэрэг бүрэн бүрэлдэхүүнээр өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад ажилласан.

Ажлын хэсгүүд долоо хоног ажиллаж, дүгнэлтүүдээ гаргасан. Нөхцөл байдал огт сайжраагүй байна.

Нэгдүгээрт, улсын нөөц болон аймаг, орон нутгийн нөөцийг өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Хоёрдугаарт, ХХААХҮЯ-ны санаачилгаар хөдөө аж ахуйн корпораци дээр худалдан авч нөөцөлсөн тэжээлийн улаанбуудайг мөсөн болон цагаан зудтай сумдуудад хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Нийт 14 аймгийн мөсөн зудтай 100 гаруй сумдад тэжээлийн улаанбуудайг олгож эхэллээ. Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг есөн аймаг гэрээгээ хийгээд улаанбуудайн татан авалтаа эхлүүлсэн.

Малын хорогдлын мэдээллийг бид гурав хоног тутамд шинэчилж байгаа. Зудын эрсдэл өндөр байгаа аймаг сумдын малчдын хоёр сая 136 мянган тоо толгой мал зүй бусаар хорогдсон.

Малын хорогдлоор тэргүүлж буй таван аймаг байна. Сүхбаатар аймагт 713 мянга, Хэнтийд 302 мянга, Дорноговь аймагт 231 мянга, Төв аймаг 178 мянга, Архангай аймагт 114 мянган мал хорогдож зудын эрсдэл улам хүндэрч байна. Мал нь олон тоогоор хорогдсон малчдыг дахин малжуулах арга хэмжээ авна.

ХОРОГДСОН МАЛ, АМЬТНЫ ХҮҮР, СЭГ ЗЭМИЙГ ХУУЛИЙН ДАГУУ УСТГАНА

-Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.ТУНГАЛАГ:

-Малын сэг зэмийн устгалыг мэргэжлийн байгууллагаас онцгой анхаарч зохион байгуулж байна. Хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг хуулийн дагуу устгана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-27 59.153.86.89

хамаг өвсөө урагш нь мөнгө болгох гээд гаргаад өөрийн мал нь өвсгүй болчвуу

Avatar

Нэргүй 2024-02-27 103.212.119.32

Monnis sukhbaatart tuslahgyi bna uu kk

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.55.188.117

удаан сайд байхдаа малчидад шууд 180тэрбум төгрөг зүгээр архины мөнгө гээдхувиарласан байдаг сүхбаатрын хогын хулгайч лдаа

Avatar

Нэргүй 2024-02-27 202.55.191.194

УНХИАГҮЙ ТӨРИЙН ТҮШЭЭ, АЙМАГ УДИРДСАН ДАРГАТАЙ УЧРААС ЗУДАНД НЭРВЭГДЭЖ МАЛ ХОРОГДОХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ.

Avatar

Нэргүй 2024-02-27 45.117.34.122

"Тэргүүлэх" биш ээ! Малын хорогдлын тоогоор Сүхбаатар аймаг 1, 2, 3-рт жагсаж байна гэвэл болохгүй юу? Тэргүүлээд уралдаад байгаа юм уу?

Avatar

Baigald uuruu shingeg 2024-02-27 153.147.70.130

Uhsen.maliiin seg zrm ustgana gedeg tusviin mungu ideh shine.arga.uu. Zugeer l orhi. baigaldaa shingeg. chono,nohoi, shuvuu geed baigaliin ustgagchid ni baij baina. deer ni mongoliin baigali uuruu shingeene

Avatar

Зочин 2024-02-27 66.181.177.245

ккк

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.188.91

ан ыхан очоод туслаач дээ

Avatar

Зочин 2024-02-27 66.181.178.188

Тэргүүлээд байхдаа яахав дээ.

Avatar

Зочин 2024-02-27 202.126.89.24

Сүхбаатарынхан гэж хэрүүл хийхээс цаашгүй залхуу хүмүүс бна ш дээ. хашаа хороогоо олигтойхон бэлдчихгүй

Avatar

Иргэн 2024-02-27 103.212.118.9

Ганцхан Сүхбаатар аймагт залхуугийн зуд болж бгаан бншүү. Бусад аймагт адилхан л өвөл болж, цас орж бгаа шдээ, мал нь мэнд тарган өвөлжиж байгаа

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.178.99

Тэргүүн тэргүүлэх гэдэг үг чинь уул нь сайн сайхан зүйл хүндэтгэсэн утгатай үг биздээ энэ сэтгүүлчид гэж х****л идсэн Монголоо алдмарууд үхэл өвчин зовлонгоор манай улс тэргүүлж бна гээл бичих юм

Avatar

Зочин 2024-02-27 43.228.130.188

Ардчилсан Нам засаглаж байгаа аймагт МАН-аас зориуд өвс тэжээл өгөхгүй байгаа тул малын хорогдол их байна,

Avatar

Зочин 2024-02-27 103.212.117.176

Ардчилсан үзэлтэй гээд хандив, тусламж энэ тэрээс ангид, үндсэндээ МАН, төр засагт шийтгэгдэж байгаа аймаг гэж ойлгож болно гээд байх юм, уг нь МАН-ын үүсгэн байгуулагч жанжин сүхийнх нь нэрээр нэрлэгдсэн аймаг ш дээ

Avatar

Зочин 2024-02-27 66.181.183.183

АН даргалж байгаа аймгуудыгыг байгал дэлхий шийтгээд байна.

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.86.198

Ганхөлөг гээд тэнэг бацаан сайд хийлээ хувийн компаний борлуулалтын менежер ч хийж чадахгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж