Дуучин Наагий үзэсгэлэнт бүсгүйчүүддээ бэлэг барина

Хуучирсан мэдээ: 2024.02.27-нд нийтлэгдсэн

Дуучин Наагий үзэсгэлэнт бүсгүйчүүддээ бэлэг барина

Дуучин Наагий үзэсгэлэнт бүсгүйчүүддээ бэлэг барина

Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатарыг олон сайхан уран бүтээлээр нь үзэгч, сонсогчид андахгүй. Тэрбээр анх “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлжээ.

Залуу уран бүтээлч "Lady in red" нэртэй тоглолтоо зүрх сэтгэлийг эзэмдэгч, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан гуравдугаар сарын 8-ны өдөр 19:00 цагаас "UG ARENA"-д хийх гэж байна.

Хамтдаа нэгэн үдшийг уяран догдолж, доргин цэнгэж хөгжмийн хэмнэлд бүжиглэн өнгөрүүлцгээе. Түүний тоглолтод 10 гаруй зочин уран бүтээлч урилгаар оролцож, ая дуугаа өргөх гэнэ. Тасалбарын үнэ 60-550 мянган төгрөгийн үнэтэй аж.

Дуучин Наагийн 2020 онд манай сайтад өгсөн ярилцлагадаа "Миний хувьд олон жилийн настай уран бүтээл туурвиж, хүмүүсийг уяраахыг хүсдэг. Бидний сонсох дуртай 1960, 1970-аад оны барууны сайхан дуунууд бий. Энэ дуунууд бидэндтэй ямар олон жил хамт “амьдарч”, хүн төрөлхтнийг хэчнээн цаг хугацаа туулан хөглөж байна вэ. Би тийм л уран бүтээл хийхийг эрмэлздэг. Тэрнээс бол арилжааны дуу дуулах нь надад сонин биш. Зүрх сэтгэлээсээ өөрийн гэсэн мөн чанарыг гаргаж буй уран бүтээл цөөн сонсогчтой байсан ч гэсэн маш үнэ цэнэтэй байдаг" гэдгийг хэлж байв.

Тасалбарыг https://shoppy.mn/products/ladyinred-0308_hk аар захиалаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж