БЗС: 4.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ

БЗС: 4.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ

БЗС: 4.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ

Өнгөрсөн жил БЗС-аас зээл аваад огт төлөөгүй эсвэл дутуу төлсөн хүмүүсийн нэрсийг салбарын яамнаас ил болгосон. Тус зээлэнд хамрагдсан, зээлээ төлөөгүй хүмүүсийн дийлэнх нь улстөрч, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс байсан. Зарим улстөрч БЗС-аас авсан зээлээ төлөөгүй нь ил болсон юм.  БЗС-гийн луйвар ил болсноор эргэн төлөлт нь нэмэгджээ.  Тэрчлэн Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн долоо, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230,1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47,1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж байна.

Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ.

Шалтгалтаар улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгаа болохыг тогтоосон байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 220 суралцагчийн 1,2 сая ам.доллар буюу 4,2 тэрбум орчим төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.184.66

Одоо төлөөгүй хүмүүсийн нэрсийг дахин нэг шинэчилж гаргах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-27 103.41.93.57

Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж хэлэхэд энэ санд өртэй хүмүүсыг бүх шатны сонгуульд нэр дэвшигчдыг бүртгэхгүй баых хэрэгтэй шүү, ихэнх зээлыг голдуу улс төрчид авсан байгаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж