Цаасан дээр нэргүй, цасан дээр мөргүй МОНАДА хуралдана

Цаасан дээр нэргүй, цасан дээр мөргүй МОНАДА хуралдана

Цаасан дээр нэргүй, цасан дээр мөргүй МОНАДА хуралдана

Монголд допингийн эсрэг тэмцэхэд ганц "гай" болж байгаа байгууллага нь өнөөх МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага. Угтаа допингийн эсрэг тэмцэж, суртал ухуулга явуулах ёстой ч байгуулагдсан цагаасаа допингийг хөхүүлэн дэмжиж, олигтой ажил хийгээгүй гэж хэлж болох. Жилийн өмнө л шинэ тэргүүнтэй болж, Монголыг Парисын олимпоос хасагдах аюулаас аварч чадсан ч хууль зөрчсөн нь тодорхой болж, улсын бүртгэлээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хасагджээ.

2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын хуучин нэр болох Допингийн эсрэг төв гэх нэр нь сэргэжээ. Учир нь 2017 онд байгуулагдсан байгууллагыг хүчингүйд тооцож, 2007 оны байгууллагыг эргэн сэргээсэн гэнэ.

Мөн удирдах зөвлөлийн дарга гэх хуучин тэргүүн Ж.Хатанбаатар, шинэ тэргүүн Ц.Уугангэрэл нарыг хасчээ. Ингээд МОНАДА улсын бүртгэлээс хасагдав. Хамгийн сонирхолтой нь улсын бүртгэлээс хасагдсан байгууллага өнөөдөр/2024.02.27/ удирдах зөвлөлийн хурлаа зарласан аж.

Эцсийн өмчлөгч, хувь эзэмшигч, удирдах албан тушаалтангүй болсон, бүртгэлгүй, чадамжгүй МОНАДА хурал зарласан нь тун хачирхалтай. Улсын бүртгэлд бүртгэлгүй байгууллага хурал зарлах эрхгүйгээс гадна тус хуралд оролцох гишүүд нь хууль бус, хэлэлцэх асуудал нь хууль бус, гарсан шийдвэр нь мөн л хууль бус болж таарна.

ЯАГААД МОНАДА ХУУЛЬ БУС БОЛЖ, УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАГДСАН БЭ? 

Энэ бүхэн өнөөх л Ж.Хатанбаатартай холбоотой. Тэрбээр 2017 онд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг үүсгэн байгуулахдаа өмнөх гишүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн хасч шинээр бичиг баримт бүрдүүлсэн нь улсын бүртгэлтийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр илэрч ийнхүү зохих шийтгэлээ хүлээжээ.

Улсын бүртгэлээс нэгэнт хасагдсан тул одоо допингийн эсрэг ажиллагааг Монгол Улсад зохион байгуулах, түүнийг төлөөлөх эрхгүй.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмд допингийн эсрэг байгууллага нь тухайн улсын үндэсний олимпийн хорооны байгуулсан байгууллага байна гэж заасан хэрэг. Өөрөөр хэлбэл, хувь хүн тус байгууллагыг үүсгэн байгуулах, өмчлөх эрхгүй.

Анхнаасаа хууль зөрчсөн байтал Ц.Уугангэрэлийг өнгөрсөн жил шинэ тэргүүнээр сонгож, Ж.Хатанбаатар өөрийгөө хүндэт ерөнхийлөгч болгосон гэх. Анхнаасаа буруу суурин дээр өөрчлөн шинэчлэгдсэн учир бүхэлд нь хүчингүй болгохоос өөр аргагүйд хүрэв.

Ийнхүү 2017 оны Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хүчингүй болж, албан шийдвэр гарснаар 2007 онд байгуулагдсан Допингийн эсрэг төв гэдэг нэр, түүний удирдах бүрэлдэхүүний эрх автоматаар сэргэж байгаа аж.

МОНАДА-ийн нэрийг Допингийн эсрэг төв болгон хуучин бүрэлдэхүүнийг нь сэргээсэн.

МОНАДА-Г ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ ЯМАР ГАРЦ БАЙГАА ВЭ?

Дэлхийн допингийн эсрэг дүрэмд үндэсний допингийн эсрэг байгууллага нь холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үндэсний олимпийн хороо нь өөрөө байж болно эсвэл түүний байгуулсан ТББ байж болно. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн бүтцэд нь өвлийн спортын холбоод, зуны спортын холбоод, олон улсын олимпийн болон паралимпийн хороо, тамирчдын комиссоос тус тус төлөөлөл байдаг. Сонирхол нь допинг дээр нэгдэж, эрх ашгаа хамгаалах үүднээс тал бүрийн төлөөллийг багтаадаг.

Одоо 2007 оны Допингийн эсрэг төвийн хуучин, эрх нь сэргэсэн бүрэлдэхүүн хурлаа хийж, өөрчлөлт хийх хэрэгтэй.

Эсвэл Засгийн газрын зүгээс олимпийн хороо, паралимпийн хороо, спорт холбоодыг цуглуулж, удирдах зөвлөлийг нь шинээр бүрдүүлэх нь илүү тохиромжтой хувилбар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-27 49.0.138.67

Нэртэйгээрээ нийтээрээ допинг хэрэглэе гэж уриалаач их хүчтэй эсэргүүцэж бна шүү хянхлтгүй допинг хэрэглээд ихэлбэл бүр олимпд оролцох ч эрхгүй болно шүү

Avatar

Нэргүй 2024-02-27 103.41.93.161

Аман дээрээ буян ном ярьдаг ч, ардуураа нүгэл үйлдэгч, хоёр нүүртэн

Avatar

Бар 2024-02-27 172.58.142.155

Энэ Хатанбаатар гэдэг ёстой хүний хог, салхин доогуур нь ч гарахааргүй аймшиг нүгэлт хүн гээд ярьж байсаныг сонссон. Ээ бүү үзэгд

Avatar

Зочин 2024-02-27 83.144.17.184

Бадарч мундаг юмаа, хүчтэй юмаа

Avatar

газар шороо 2024-02-27 66.181.166.134

ямар муухай эвгүй царайтай хүмүүс вэ? эднээс лав олигтой юм гарахгүй!!!!

Avatar

Зочин 2024-02-27 103.41.93.161

Энэ Ж.Хатанбаатар гэгч чинь энэ МОНАДА-аас гадна маш олон өөр өөр төрийн бус байгуулгатай. Мөн төрийн болон олон улсын маш олон байгууллагын Удирдан зөвлөлийн дарга болон гишүүн гэсэн албан тушаалуудад эзэн суусан.
Жишээ нь Монголын СОС хүүхдийн Хотхон гэгч олон улсын хүүхдийн байгууллагын Удирдах зөвлөлийн ерөнхийлөгч юм. Энэ байгууллагад олон улсаас орж ирсэн санхүүжилтын маш бага хувийг өнчин өрөөсөн хүүхдүүдэд зарцуулдаг бөгөөд маш их хувийг Батцэцэг, Төвшин,Баатарцогтын хамт хулгайлдаг

Avatar

БҮТЭН ДАМПУУ 2024-02-27 202.179.24.40

БҮТЭН ДАМПУУ. …

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.184.35

Сэтгүүлчид яруу найраг бичих гээд байна уу даа. Тэгвэл урлагийнхан шиг хар тамхиа хэрэглээч ээ!

Avatar

Зочин 2024-02-27 66.181.161.210

Энэ байгууллагыг татан буулгаж байж л баахан асуудалтай бөхчүүдийг аврана шүү дээ.

Avatar

зочин 2024-02-27 103.212.117.176

Ээ зайлуул, ингээд Бадарч ялж байгаа юм уу, Бадарч тахар хүчтэй байна шүү, бүүр допингийн эсрэг байгууллагыг устгаад хаядаг, мундаг юм аа

Avatar

Нэргүй 2024-02-27 124.158.69.251

Дүнхүү батэрдэнийг зайлуулаачээ. Түмний доог болж байна. Гар цэвэр нэр цэвэр сэтгэл цэвэр гэж тэнэгтэж билээ. Гэтэл улаан шуналтай байсан байна.

Avatar

Зочин 2024-02-27 103.212.118.252

Б.Батэрдэнэ байгаа газар ажил урагшлахгүй ээ. Их л шударга царайлах гэж хичээдэг ч маш их шуналтай, зальтай амиа хичээгч. ОТ-оос ямар хэлбэрээр хэдийн хэмжээний юм хүртээд, одоо ОТ талаар ганц үг ган хийхээ больсон. Удахгүй тэр нь тодорхой болно…

Avatar

88 2024-02-27 66.181.191.134

хөөе!хөөе! тарж бутарараасаа өмнө тэр тахар бадарчийн цолыг хурааж эрхийг нь 4 жилээр хасж өгөөд тараарай!!!

Avatar

nnn 2024-02-27 202.126.90.47

huchingui baiguullagiin avsan shinjilgee ni hichingui gesen vg shuu dee

Avatar

Хүндэт засуул Д.Болдбаатар 2024-02-27 103.10.21.37

Ийм хариуцлагагүй байж болохгүй шүү. Тэгээд бас ийм хуурамч байгууллагаар дүгнэлт гаргаж бөхчүүдийн нэр хүндэд халдаж бүүрч болохгүй .

Avatar

ZOCHIN 2024-02-27 202.55.183.178

Төрийн бус байгууллага, улсын ямар ч мэдэлгүй ийм газар допингийн эсрэг тэмцэх үү ямар ч уттагүй хэрэггүй газар бна. Дээр нь хувь эзэмшигчтэй гэнэ үү. Юу вэ ийм балай газарыг хэрэггүй2

Avatar

иргэн 2024-02-27 202.126.92.98

Энэ холбоод нь хамтраад гишүүн тамирчдаа хамгаалж болдоггүй юм уу? Яахаараа бүх юманд засгийн газар ордог юм бэ? Ийм асуудлаа тамирчид, дасгалжуулагч нар нь эвлэлдэн нэгдээд шийдчих юманд юун засгийн газар вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж