Малчин ч бол доо…

Малчин ч бол доо…

Хэдэн мянган жил тал нутгийн хатуу шалгуурыг давж, түүндээ дасан зохицож нүүдэлчдийн оршихуйн талаар мах идэж мэдэхээс мал хариулж мэдэхгүй мань мэт нь энэхүү бичвэрээр малчин Болдоог шүүмжлэх гээгүй агаад харин ч өмөөрөхийг хичээх болно.

Сталин монголчуудад хайртайдаа бус малыг нь өсгөх малчин хэрэгтэй учраас хядлагаасаа ухарчээ. Түүний даалгавар Монголын малыг 200 саяд хүргэх байв. Бэлчээрийн мал аж ахуйтны хувьд энэ нь боломжгүй зүйл бөгөөд түүний гайгаар мал дагавал ам тостоно гэдэг монголчууд анх удаагаа “ялтай мал” гэж малчин болохоос татгалзах болжээ. Учир нь, ямар ч төлийн гарзгүй малаа өсгөхөөс гадна ноос, ноолуур тогтсон нормоор тусаах ёстой. Хэрэвзээ төл алдвал амиа алдах ч эрсдэл бодитоор нүүрлэж байв. Оросын заавраар 70 жил мал дагасан монголчууд 1944 онд эхний бөгөөд эцсийн удаа 27 саяд хүрэн малаа өсгөжээ. Үүнээс хойш улсын аварга малчин шалгаруулах өдий төдий уралдаан зарласан ч нийтээрээ малаа өсгөж чадсангүй. Харин Ардчилсан хувьсгалаас хориодхон жилийн дараа буюу 2014 онд 60 орчим саяд хүргэн түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд түүнээс хойш жилээс жилд энэхүү амжилтаа эвдсээр ирэв. Хувийн өмч ийм хүчтэй ажээ. Гэхдээ…

Гэхдээ МАН, АН нь ялгаагүй малчдыг малжуулах бодлого барьж хүнийг нь орхигдуулснаас өнөөдөр Монголын малчид малаас ч дор “тэжээвэр” болон хувирчээ. Малчдын хүүхдийг сургууль сургах нэрийдлээр сум, сууринд сургууль барьж, ноолуурын мөнгө өгч, татвараас чөлөөлж, тэр ч бүү хэл нийгмийн даатгалын шимтгэлийг нь бусдынх нь хураасан татвараас төлүүлэх шийдвэрийг малтангууд уухайлан дэмжив. Өнөөдөр малчин залуус охидтой танилцахын тулд хонь амлах болсон бөгөөд тэдэнд тогооны хүн олж өгөх гэсэн шоу нэвтрүүлгүүд хүртэл шил шилээ даган мэндлэх болжээ. Гэтэл малчин гэр бүлийн аль нэг нь хүүхдүүдээ сургуульд сургахын тулд сумын төвд байдаг болсон төдийгүй эрчүүд голдуу малаа харан үлдэж, үүнээс улбаалан гэр бүл салахдаа тулдаг болжээ. Мянгат биш гэхэд мянга дөхсөн малтай малчдын ажил барагдахаа байв. Хэрэвзээ малчны эхнэр болвол үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийх чөлөөгүй зүтгэх хэрэгтэй агаад үр, хүүхэддээ анхаарал тавих чөлөө ч олдохгүй тийм хүнд хөдөлмөр эрхлэх болов. Хүмүүнлэг иргэний гэх ардчилсан нийгэмд хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг зүйл нь малчны оршихуй болон хувирав.

Дагаад бэлчээрийн даац аль 2009 оноос эхлэн алдагдсан бөгөөд өнөөдөр бэлчээрээс болж сум, аймгийн Засаг дарга нар тангараг тасархад хүрсэн бол малчид биедээ халдах нь энүүхэнд болжээ. Хөдөлмөрийн баатар нь хүртэл машинаар адуучин залууг “алахаар” хөөж яваа бичлэг өнгөрсөн намар цацагдаад амжив.

“Монголын соёлын өвийг тээгч” хуурамч шошго малчдад зүүн, тэднийг элдэв байдлаар дэмжиж буй мэт хорлох бодлогыг Монголын төр барьж байна. Яг сайн анзаарвал малчдад чиглэсэн бодлого огтоос байхгүй бөгөөд малыг нь л өөрөөс нь өндөрт тавих тухай өнөөдөр ярьцгааж байна.

Мал хэцүүдлээ гэх суртал ухуулгыг бүгд хэлж буй ч малчны асуудлыг хөндөн тавьсан нь тун чиг ховор. Торго, дурдан болсон дээлтэй, кракуль малгай духлуулсан улстөрчид дотор нь юу ч байгаа нь мэдэгдэхгүй хайрцагтай зүйл малчдад тарааж гишүүд адаглаад тусламж тээвэрлэж буй машинаа анзаарсангүй. Монголын сул тал нь тэдний давуу байдал болон хувирчээ. Биднийг аюул тулгарахад батлан хамгаалах салбарын техник ХХ зууны хуучин хэрэгсэлтэйгээ хамт хоцрогдсоныг ч харсангүй.

Өнөөдөр хүртэл эшлээд буй улсын аварга малчдын бодит амьдрал ямар байсныг бид ухаарсангүй. Хүүхдээсээ илүү малаа хайрлан өсгөсөн алдааг өнөөдөр алдаршуулж байна. Туслах малчин байгаад ч малын тоо толгой нь хэтэрсэн болохоор монголын малчид хаанаа ч хүрэлцэхгүй зудтай, зудгүй зутрахад хүрчээ. Анзаарвал зуд болохыг мэдээд төл бага авахаар зохицуулалт хийж, малаа мах болгосон малчид зудыг зовлонгүй давж байна. Гэтэл Монголын төр улсын аварга малчин гэх утгагүй тэмдлэгээ УИХ-ын гишүүдээр дамжуулан цагаан сарын өмнө цацсаар л байсан. Тоо биш чанар, мал биш хүнийг бодсон бодлого Монголд үгүйлэгдэж байна. Монгол малчныг муухай харагдуулах бодлогыг Монголын төр барьж байна.

Малчдад хүн ёсны дагуу хандах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Тэр нь тэжээл, өвс тарааж, хашаа хороонд нь стандарт тогтоох тухай ойлголт огтоос биш юм. Тооны араас хөөцөлдсөн тэнэглэлээ зогсоох тов хийсэн амьдралаа босгоход нь тус дэм болох үүднээс мянгат малчны утгагүй шагналаа зогсоож, тэдэн рүү чиглэсэн хавхны бодлогоо зогсоох нь хамгийн том тус дэм болно. Нэмнээ цуглуулж хандивлах нэг хэрэг. Нийтээрээ малчныг хорлоод буйгаа ухаарах нь өөр хэрэг билээ. Зуд болдгоороо л болно. Зудыг хэзээ болтол тусламжаар гэтэлгэх билээ. Малын тоо толгой бус сүргийн бүтэц, чанартаа анхаарвал зуун дамжин өртөөлөг өв соёл нь тэр байх болов уу? Мал мэдэхгүй мань мэтээр иймхэн юм заалгаж суудаг тэд маань малчин ч бол доо…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 86.111.138.173

дүү минь Монголынхоо 1900оноос өмнөх болон 1921-1924,1924-1940,1940-1960 он,1960-1989 он хүртэлх хөгжлийн Түүхийг уншиж мэд! ТЗ ийн баримтат кинонуудыг үз.Юу ч мэдэхгүй байж дураар хэдэн үг битгий холвож улстөржиж бай!!! Ээвий ч малчины хүүхэд гэж ярьдаг шүү.Гэхдээ зайрмаг идэж үзээгүй Орост очиж идэж үзсэн гэж худлаа ярьдаг нь онигоо болсон гэж байгаа

Avatar

Нэргүй 2024-02-27 86.111.138.173

Sots ued chin Malchin ,Ажилчин Hun 2hamgin sain tsaling shagnal aldar hundiin ezen bolj baisandhhhee!.бэлчээриын даац хэтэрсэнии гол шалтгаан бол 1990 оноос хойш хэт төлөвллөлтгүй задгай болсон мал аж ахуй , ямаан сүргийн өсөлтийг төлөвлөлтгүй болгож Хятад руу гаргаж гаргасан ноолуур ноос эргээд Эрээний чанаргүй хувцсаар зах дүүрсэн үнэн биздээ балин хамарт П.Очирбат, Ээвий гэж нэг дураак Монгол төрийг бүх аж ахуйг үйлдвэрүүдийг минь дампууруулсан , устгасны буянаар Яиаа од болж билчээр болон

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.86.5

yes

Avatar

Ochirbat 2024-02-27 202.126.90.11

cham shig shees zaadagguimaa. chi end hooson hutsaj baigaagaas chamaar zaalgah guluug ch oldohguin

Avatar

Иргэн 2024-02-27 122.201.31.248

Энэ бичвэрээс харахад монголчууд оросуудын малыг малладаг малчин гэх утга агуулгатай байх юм. Нүүдэлчин монголчууд аль тэр Сталинаас хэдэн зуун, мянган жилийн өмнөөс бэлчээрийн мал ахуйгаа эрхэлсээр ирсэн дээ. Зуд турхан, ган гачиг ямарч үед малаа даган малласаар ирсэн ард түмэн дээ. Их мэдэгчид сүүлийн үед санаанд орсноо, өөрийн бодсоноо бичиж худал мэдээллээр хүмүүсийн тархийг угаах болж. Монголын мал өсөх буурахад бас Оросууд хамаатай болоо юу. Зөв юм бичиж, зөв зүйлээр хүмүүсийн тархийг угаа

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.178.121

өнгөрсөн нийгэмд ийм л байсан. мянгат малчин гэдэг чинь тэр үеийн сэтгэлгээ. Оросын нэг хангамж бааз л байсан ш дээ. үнэнийг л бичсэн байна.

Avatar

Юу вэ 2024-02-27 103.57.95.136

Гэр,хашаа хороогоо цас хунгарладаггүй газар олоод барьчихад яадаг байна аа?Малчид үнэхээр ажилсаг биш байна аа

Avatar

Нэргүй 2024-02-27 202.179.24.193

өвөлжих газаргүй болсон бол яахуу

Avatar

Зочин 2024-02-27 103.212.117.176

Улстөрчдөд малчид сонгогчийн хувиар л хэрэгтэй, тархийг нь угаахад хамгийн амархан, юухан хээхнээр аргалчихаж болох улс учир яг энэ хэвээр нь байлгаад байх сонирхолтой, тиймээс малчдыг мунхаг байлгахын тулд бүгдийг хийж буй нь үнэн ш дээ, малчид өөрсдөө л ухаан зарахгүй бол энэ байдлаасаа гарахгүй

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.187.159

Дд, Хэнтийн байтугай Булганы буриадууд халх малчдыг залхуу гэж шоолсон, бичсэн байна. Тэднээс өвс гаргуулна уу төр, засаг аа!

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.115.162

малчид арга туршлагаа хуваалцах цааш залуу малчидад өвлүүлэх ажил чвуулах хэрэгтэй социализмын үед малчдын зөвлөлгөөн,залуу иалчдын дагалдан туслах малчнаар авч мал хариулах монгол ухаанд сургаж байлаа.сайнтай муутай бүгдийг нь хаяснаас ийм л болж байгаам даа нар хүлээлээд,солонгороод ер нь их хүйтрэх дохио Халуун намраар их өгсөн шүү дээ

Avatar

Зочин 2024-02-27 66.181.186.67

Арга туршлага чухал шүү. Энэ өвлийн байдлаас харахад манай малчдад нэг чухал асуудал тулгарсан юм шиг байна. Малчидтай хийж буй сурвалжлагч, бичлэгт дулаан хувцастай нэг ч хүн харагдсангүй. Дээр үед өвлийн хүйтэнд малчин хүн бүр зузаан нэхий дээлтэй, эсгий оймстой монгол гуталтай, үнэгэн лоовууз малгайтай, нэхий өмдтэй малдаа явдаг байлаа. Малчин хүн хээр осгосон гэж дуулдаж байгаагүй. Дулаан хувцас нь л аминд нь орж байсан байх даа.
Иймд малчин бүр ийм хувцас бэлдсэн байх нь зөв юм аа.

Avatar

Нэргүй 2024-02-27 43.254.59.146

ӨНГӨРСӨН 34 ЖИЛИЙН 26 ЖИЛД МАН, МАХН-ААР УЛСАА ТОГЛУУЛСНЫ БЭЛЭЭХЭН ЖИШЭЭ НЬ ЭНЭ ӨВЛИЙН ЗУД. НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ ХАДГАЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ МАЛ АЖ АХУЙГ БҮТЭЭМЖ, ҮР АШИГ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛГОХ БОДЛОГО МАН ХИЙГЭЭГҮЙ. МАН ЭСРЭГЭЭР НЬ МАЛЧДЫН САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВЧ (МАН-ЫГ СОНГОСОН НЬ МАЛЧДЫН ӨӨРСДИЙНХ НЬ БУРУУ!), МЯНГАТ ГЭЖ ХООСОН ӨРГӨМЖИЛЖ, ЭЛДЭВ НАЙР НААДАМ ХИЙЖ, ШИНЖЛЭХ УХААНЫ БҮХ ОЛОЛТЫГ АРИЛГАЖ, МАЛ АЖ АХУЙГ ХАМГИЙН ХОЦРОГДСОН, ХАМГИЙН БҮТЭЭМЖГҮЙ, ХАМГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРГҮЙ БОЛГОЖ ХУВИРГАСАН.

Avatar

Зочин 2024-02-27 66.181.189.178

АН ГЭХ ХАРГИС БҮЛЭГЛЭЛ ЗАСАГТ БАЙСАН БАЙГААГҮЙ ЖИЛ АЛГАСАЛГҮЙ ТОГЛООД ӨНӨӨДРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. ЭНЭ ХУДЛАА ГУЦААД БАЙГАА АН-ЫН ДЭЭРЭМЧИД НЭГДЛИЙГ ТАРААЖ ЗАЛЬТ ЭТГЭЭДҮҮДЭД ӨГСНӨӨС БОЛЖ БАЙНА.АЖ АХУЙ ЧИГЭЭР НЬ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМЫГ СОНГОХ БАЙСАН ЮМ.МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ САЛБАР ХЭВЭЭР БАЙГАА ШҮҮ, ӨНӨӨДРИЙН БИД БЭЛЧЭЭРИЙН АМТ ЧАНАРТАЙ МАХ ЗУЛГААЖ БАЙГАА ЧОНУУД. НЭГ ИХ ОЛОН ЖИЛ ИНГЭХГҮЙ. УТГАГҮЙ ЦЭЦЭРХЭЖ ХАРААЖ СУУХЫН ОРОНД АРД ТҮМНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ ГАНЦ ХҮРЗ ЦАС АВЧ ХАЯДАА

Avatar

иргэн 2024-02-27 103.57.94.92

яг яс юман дээр Мөлчин нэртэй болохоос Хувийн аж ахуйтанууд шүү дээ,,,,,,Зах зээлийн нийгэмд Өмчиндөө хэн сайн хандаж анхаарал тавьж чадсан Айлын өмч аривждаг жамтай_Төр үүнд оролцож Туслаж дэмжиж байна гээд тэднийг Хорлож бэлэнжлэх сэтгэлгээнд байлгаад байж болохгүй, үнэхээр шаардлагатай бол ХАА-н сан, Нутгийн зөвлөлүүд, тэр олон Даатгалын байгууллагууд тэд л туслах ёстой биз дээ,

Avatar

Малчин 2024-02-27 61.199.190.11

Бэлчээрийн даац бол гарцаагүй хэтэрсэн. тэнэг хүн л үүнтэй маргана. идэх юмаа идэх цагт нь идэж бүрэн тарга хүч авсан мал өвөл хуурай хөх өтөгтэй дулаан хэвтэр, хашаатай бол барагтай үхэхгүй, байгалийн шалгарлаар бий болсон мал. одоо бол тоо нь ихэдсэнээс зун ч ходоод дүүрч чадахгүй,хатингар болж байгааг ажигч малчид хэлдэг

Avatar

Нэргүй 2024-02-27 142.114.7.71

Xашаа xороо өвс xадлангаа бэлдэx дургүй юм бол малчин биш а******н !!!

Avatar

Нэргүй 2024-02-27 142.114.7.71

Зунжин найрлаж амьтан осгоож тамлаж алсан малчдад шийтгэл ноогдуулаx нь зүйтэй !
Тэгвэл шуналийн туламнууд амьтан тарчлааxаа байна !!!

Avatar

ИРГЭН 2024-02-27 66.181.167.254

ЭНД ТЭНД , ХАМГИЙН САНЙДАА МОДОН ЖОРЛОНД ЮУ ЯАЖ БАЙГААГАА НҮҮДЭЛЧИДИЙН ӨВ СОЁЛ ГЭДЭГ НЬ БУРУУ. МАЛ БОЛ МАЛЧИДЫН ӨМЧ, ТЭДНИЙГ ТАЙВАН ОРХИ. ЛААГАА ИДНЭ ҮҮ , ЛУУВАНГАА ИДНЭ ҮҮ ӨӨРСДИЙНХ НЬ АСУУДАЛ.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.72.245.220

" малч+эм" боломз

Avatar

Нэргүй 2024-02-27 202.126.88.159

Нүүдлийн соёл моёл яахав цаанаа санаатай уран цэцэн хүмүүсийн хошгируулалт. Бүх хүн хотдоо бүгэх сонирхолтой энэ үед Монголын уудам өргөн нутгийг эзгүйрүүлчихгүй ядаж олон сая малаар дүүргэж тэднийхээ хойноос яваа малчин нүд чих болж бүр гадна дотнын шуналтангуудаар ухуулчихгүй малчдын оронд гадныхан хөдөөг эзлэхгүй байгаа нь их юм

Avatar

gnaaa 2024-02-27 202.72.245.121

medeej baigaliin gamshig tsas zud hetsuu gevch bas archaaguigeesee bolj malaa aldaj bga heseg bii

Avatar

Нэргүй 2024-02-27 202.9.40.121

СТАЛИН МОНГОЛЫН МАЛЫГ 100 САЯ БОЛГО ГЭЖ ХЭЛСЭН БАЙДАГ. 200 САЯ БОЛГО ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ… СЭТГЭЛ ХӨДЛӨЛД АВТЛАА АВТЛАА ГЭХЭД ТҮҮХЭЭ ГУЙВУУЛЖ БАРИМТ БОЛГОХ ХЭРЭГГҮЙ СЭТГҮҮЛЧ ЭЭ !

Avatar

Нэргүй 2024-02-27 103.212.116.83

Сталинаас хэдэн мянган жилийн өмнө монгол малтай байсан .Оростой социализмтай Монголын төр засагтай холбож муулах гэж ядах чинь маш тэнэг байна .Сэтгүүлч нар гэж ийм л хоосонтолгойтой

Avatar

Нэргүй 2024-02-27 139.5.216.235

Өөрсдөө нэг өдөр өвөл мал маллаж үзээгүй байж малчдыг шүүмжлэх хэрэггүй шүү. Хөдөө очоод бушуухан
хошногооо хавчаад буцдагаа мэдэхгүй байж, тийм овоо юм бол мах идэхгүй, бас мал маллаад үз л дээ.

Avatar

дорж 2024-02-27 66.181.189.88

Энэ бол малчинг төр их эрхлүүлж тэнэгтсэний гай байна би сая 14 хоног хөдөө байж байгаад ирлээ 10 км зайтай 2 айлд очиход 1 нь аргалын савар шиг сарзайсан хашаатай хамаг малаа үхүүлээд дуусаж байгаа айл байхад нөгөө 8 мал хоргдлоо гээд цэмцийсэн дулаахан өвөлжөөтэй дүнхийсэн өвстэй сүүлийн нэг сар малаа хашаанаас гаргаагүй тэжээж байна харин цас л их хайлж малаа усалж байна даа гээд сууж байх юм намар нилээн мал нядалж өвсөө базаасан гэнэ

Avatar

Нэргүй 2024-02-27 112.72.8.90

Үеийн үед л тийм б сан Ямар сайндаа энэ тухай кино хийж байхав дээ

Avatar

Жэ 2024-02-27 202.9.40.96

олон юм нуршаад хэрэггүй.энд нам яриад байх цаг зав байхгүй бна.гол нь малын тоо толгой хэтэрсэн нь үнэн.мянгат малчинг биш нэг малаас авах ашиг шимийг харгалзаж одон медалиа өгөх хэрэгтэй.баахан мал хашаа хороо ч байхгүй харагдах юм.малдаа хайртай гэдэг тэгээд 50 хэмийн хүйтэнд ямарч халхлах саравч байхгүй хөлдөөд үхэж бх юм мал нь.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.188.91

хамтын хүчээр л давж гарах хэтэгтэй тул х а мтрарч амьдрах хэрэгтэй лболж дээ

Avatar

Нэргүй 2024-02-27 119.18.3.79

Ном үзсэн гэх хүүхдүүд нь судалж, шинжилсэн юмгүй хоолоо олж идэх төдий хоосон мэдэмхийрнэ

Avatar

tor 2024-02-27 202.9.40.30

er ni ovor mongoliig har zunjingaa uuj idej nair naadam hesseer bgad ovs tejeelchgui hashaa horoogoo barisan yum ch bhgui ed horongoo uursduu hamgaalmaar yum jiliin jild bahi baidgaaraa tarhi ni maljsn malaa hamgaalah yumaa hiildee

Avatar

Монгол хүн 2024-02-27 139.5.217.69

Сэтгүүлч ч болдоо. Малчдад юм заалаа ч гэх шиг. Махан толгой сэтгүүлчид минь малчин ухаанаар дут даа. Монголчууд малаа маллахаа марксизмаар ч заалгаж байгаагүй шүү. Төр нэг юм зохицуулах л байх.

Avatar

зочин 2024-02-27 103.26.192.43

Үхэр монголд зориулав. Энэ бичвэрт юун талаар бичсэнийг тухтай уншиж /Хэрэв сэтгэдэг бол/ эргэцүүл.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.188.83

төр гэж юу вэ? яагаад чиний малыг төр зохицуулах ёстой юм? чи өөрөө л мал бна шд

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.225.242

Нүүдлийн мал аж ахуй бол Монголчууд бидний үүх түүс соёлын хосгүй өв юм. Сүүлийн үед малчид руу их дайрдаг болж, миний малыг харж байгаа биш л гэнэ ер нь элдвээр хэлдэг бичдэг харлуулдаг болжээ.Бас эрчимжсэн мал аж аху гэж гоё нэр томьёо гаргаад ч ирж Энэ магадгүй өвөрмонгол малчид шиг жоохон жоохон газар хашаалж өгөөд бусад газар нутгийг нь гадныхантай нийлж зарах гэсэн урд зүгээс санхүүждэг УИХ гишүүдийн алсын бодолтой үйл ажиллагаа байхыг үгүйсгэхгүй.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.225.242

Малчин нүүдэлчид чинь өргөн уудам Монгол орныхоо эзэн нь болж явдаг улс шүү. Хилийн харуулын үүргийг ч давхар гүйцэтгэж байгаа. Тэд хилчиддээ ч харах нүд сонсох чих нь болох тохиолдолд ч бий шүү. Тиймээс малаа чанаржуулж тодорхой тоонд барих тухай асуудал байхаас биш мал малчин хоёрыг бүрмөсөн ад үзэж, хашаалах тухай ярьж хэрхэвч болохгүй. Энэ МУ ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.225.242

Сүүлийн үед Монголчууд өөрийн толгойгүй болж байна. Гадны тролл армийн зориуд сошилд сэвсэн зүйлд ямар ч цэнзургүй итгэдэг болжээ энэ бол тархины тураалд гүн орж байгаа хэлбэр юм. гадны улсаас санхүүждэг тролл дээр нь зариг шиг тролл сэтгүүлчид МУ ын үүх түүх шашин соёл, цэрэг арми гээд халдахгүй харлуулахгүй салбар үгүй болжээ энэ бүхэн чинь гадны улсаас монголчуудын оюун санааны тархлаад тархинд нь довтолж байгаа тусгай ажиллагаа юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.236.138

Махыг нь гадагшаа гаргаж цөөхөн малаараа амьдарч болохуйц үнэд хүргэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-27 103.212.119.152

Сталины үеэс улбаатай сайн мянгат малчин гэх шагналуудаа болио

Avatar

зочин 2024-02-27 139.5.219.38

ЗӨВХӨН ГАНЦ ЖИШЭЭ НЬ ЭНЭ БОЛОХООС МОНГОЛЫН ТӨР ГЭЖ МОРЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН МЭТ БОЛСОН, БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, ТҮГЖРЭЛ, УТАА, ХАЛАМЖ, НИЙТИЙН ТЭЭВЭР, МИАТ, ЭРЧИМ ХҮЧ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭХ МЭТ БҮГД

Avatar

Нэргүй 2024-02-27 202.9.46.171

Малчинаа ч хат даа.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.186.149

Маш зөв сэдэв! Монголын бас нэг ямар ч бодлогогүй буруу замаар яваад байгаа асуудлыг хөнджээ!

Avatar

Нэргүй 2024-02-27 103.57.92.147

малын тоо толгойн татвар тогтоовол малын тоо дороо бууна. татварын мөнгийг нь харин санд хурааж зуд мудандаа зарцуулах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2024-02-27 202.55.188.92

Улс төрийн ямар ч бодлого явсан бай хамаагүй , малчид мал маллаж л байгаа бол малдаа өвс авах , хашаа хороогоо чанартай сайн барих нь өөрсдийнх нь л ухааных , хоолтойгоо үлдэнэ үү , хоолгүй болох уу тэдний л асуудал , хотынхон хангалттай үнэтэй мах хэрэглэдэг

Avatar

Нэргүй 2024-02-27 73.86.13.151

belcheeriin darts aldagdsan geh Meter ih ulih bolj, uneheer daats aldagdsandaa bish, mongol ahuig ustgah dad sanaagaar tegj ulildaad bh she, chi bas tiim dald sanaagaar uuniigee saraachjee, bicheech ch bold,

Avatar

Нэргүй 2024-02-27 103.140.10.210

Даац үнэндээ хатэрсэн монголд 30-40.н сая мал байхад л хангалттай өрх бүр 75.н толгой малтай байхад мах хямд бэлчээр элбэг малчин зовлонгүй амар байсан мянгат олон болсоноор мал чанаргүй малчин бөөн зовлон болсон

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-02-27 202.9.46.125

Би одоогийн малын тоо, толгой, статистикийн мэдээнд итгэдэггүй!нэгэн. Улсын хэмжээнд 60-70 сая мал тоологдсон гэдэг… Тэр мянгат малчин боллоо…худлаа!

Avatar

Нэргүй 2024-02-27 202.126.90.41

Улс төрч нэртэй луйварчид.

Avatar

Зочин 2024-02-27 66.181.177.76

Эрүүл үү

Avatar

Нэргүй 2024-02-27 202.72.245.220

үгүй

Avatar

Нэргүй 2024-02-27 202.126.91.28

малын тоо хөөсөн төрийн бодлог санал горилсон түшээд морь уралдуулж 100..н жил тэмдэглэсэн баячууд .нүүрс хулгайлсан луйварчид …хэлэх муу үг олдохгүй нь…

Avatar

Сараа 2024-02-27 202.179.26.105

Хүүхэд байх үед тэртээ 70аад оны үёд л та сайн уу гэхээс өмнөл Мал сайнуу гэдэг байсаншдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж