Хандивын хаант улс

Хандивын хаант улс

Монголчууд бид ядарсан нэгэндээ туслах өрөвч зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Тийм учраас өвдсөн нэгэндээ, өнчирсөн олондоо, зутарсан малчиддаа, зунданд нэрвэгдсэн нэгэндээ туслах хандив, тусламжийг халуун сэтгэлээр харамгүй өгч ирсэн. Өгсөөр ч байгаа. Хамгийн гол нь зүдэрсэн, зутарсан иргэдийнхээ зовлонгоор зоолох, дундаас нь ашиг хоншоо хайгчид олон. Зудаар далимдуулж цахим залилан хийх хэргүүд сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн талаар цагдаагийнхан анхааруулж байна.

Халуун сэтгэлээ дэвсэж өөрөөсөө илүүчилж өрөөлийг бодсон нэгний хандивыг хаана хэрхэн яаж зарцуулсан нь бүдэг бадаг хийгээд бүрхэг байсаар удсан. Нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудын нөхцөл байдалтай байгаа тул Монголын нийт ард иргэд болон ААН, байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хандивын аяныг энэ сарын 20-ны өдрөөс зохион байгуулж байна. Тэгвэл өчигдөр оройны байдлаар /2024.02.26/ 28 иргэн, 45 аж ахуйн нэгж, байгууллагын 1.3 тэрбумын төгрөгийн мөнгөн хандив, нэг иргэн, 12 аж ахуйн нэгж, байгууллагын 579 сая төгрөгийн бараа, материалын хандив буюу нийт 1.9 тэрбумын төгрөгийн хандив тусламж цугласан гэдгийг мэдэгдэв. Энэхүү мөнгөө тусламжийг “шаардлагатай малчин өрхөд шилжүүлэн ажиллана” гэдгээ  УОК-ын удирдлагууд болоод, Шадар сайд мэдэгдсэн. Бараг хоёр тэрбум төгрөг гэдэг багагүй мөнгө.

Харин энэ мөнгийг хэн хэрхэн зарцуулахад олон нийт хараа хяналт тавих ёстой. Хандив нэрээр халхавчилж эрх баригчдын халаасыг түнтийлгэсэн түүх олон.

Тухайлбал, "covid-19" цар тахлын үеийн хандив тусламжийн зарцуулалттай холбоотой тайлан тооцоо одоог хүртэл нээлттэй, илт тод бус байна. Энэ асуудалд УИХ-ын Ардчилсан намын бүлгийн гишүүд анхаарал хандуулж нээлттэй, ил тод сонсгол зохион байгуулах санаачилга гаргасан ч үр дүнд хүрээгүй. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 20 гаруй их наяд төгрөг ковидын үед ямар ч хараа хяналтгүй зарцуулагдсан гэх тооцоолол танилцуулсан.  Тэрбээр, “Төрийн бүх мэдээлэл ил тод байх ёстой. Нууц байх тусам хулгай байдаг нь нотлогдож байна. Гэтэл эрх баригчидтай холбоотой асар том зүйл нууц хэвээр байна. Жишээлбэл “Ковид-19” цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын ил тод байдал хаана байна вэ. Тухайн үед манай улсад олон улсын тусламжийн байгууллагын хандив, "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК, "Оюутолгой" ХХК зэргээс өгсөн мөнгө хэр их вэ гэдэг нь тодорхойгүй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа, үйлчилгээг шууд худалдаж авч байсан юм. Тиймээс Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй. Коронавируст халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, зээл тусламж зэргийг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг хийхээр товлосон. Гэсэн хэдий ч шинжээч томилогдохгүй байсаар цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтыг ил тод болгох ажил үлгэрийн далай болсон.

Тиймээс “covid-19” цар тахлын үеийн халдварын эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан их хэмжээний хөрөнгө, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл тусламж болон дотоодын иргэн, аж ахуй нэгжүүдийн хандив тусламж буруу гараар орсон байхыг ч үгүйсгэхгүй. Энэ мэт хандиваар хөлжигчид олон нийтийг ханаа хяналтаа сулруулах төдийд арга саам сүвэгчлэх сүйхээтэй.

Угтаа бид улсдаа татвар төлөхдөө нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд энэ мөнгө зарцуулагдана гэдэгт итгэдэг. Итгэдэг учраас татвараа үнэнчээр төлдөг. Олсон орлого бүрээсээ татвар суутгуулан тооцууллдаг. Гэтэл Монгол Улс бахь байдгаараа. Өөрчлөгдсөн зүйл огт алга. Тэр ч бүү хэл хандивын хаант гэх үү, вант гэх үү улс болж хувирсан. Асуудал гарах бүрд л иргэдээсээ хандив цуглуулж, амь залгуулж, аргацааж өнгөрөөх шийдэл гаргахдаа тэд ч, бид ч гаршиж байна.

  1.  Газ тээвэрлэсэн автомашинаас үүдэн томоохон хэмжээний дэлбэрэлт болж, онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь насаа алдсанд олон хүн харамссан. Тийч учраас иргэдээсээ мөнгө цуглуулж тус байгууллагыг орчин үеийн техник хэрэгсэлтэй болгох талаар санал, санаачилга хөвөрсөн. Зарим нэг хүмүүс гал унтраах робот гадаадаас авч ирэхээр хандивын аян явуулж харагдана лээ.
  2. Баруун аймгуудаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн цонх нь мөстөж, хана тааз, цоож цуурга нь эвдэрсэн балгас болсон барилгад хүүхдүүд бээлийтэйгээ сууж хичээлээ хийж байгааг гайхан шогширч явна. Гэтэл тус тойргийн иргэдийг төлөөлж УИХ-д дөрвөн жил суухдаа боловсролын салбарт тулгамдаж байгаа энэ мэт олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө хуруу, хумс, хошуу амаа хөдөлгөсөн бол өнөөдрийн дүр зураг арай өөр байх боломжтой байсан. Ниргэсэн хойно нь хашхираас илүүтэй нийтээрээ төлсөн татварын зарцуулалт, хуваарилалтад анхаарал хандуулах нь зүйтэй юм.
  3. Эрүүл мэндийн салбарын тухайд хандив тусламжийг хамгийн их хүртдэг салбар. Анги хамт олон,  аймаг сумын аварга малчин, амь аврагдсан хүмүүс гээд энэ салбарын хувь заяанд санаа чилээсэн хүмүүс аль боломжоороо нэгдэн нийлж шаардлагатай тоног төхөөрөмж, эм тарианаас авахуулаад доторх тохижилт, тоос сорогчноос өгсүүлээд сайхан сэтгэл дэвсэж хандив цуглуулж өгөх нь олон. Гэсэн хэдий ч улсын төсвийн орлогыг эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөгжилд зарцуулахаас илүүтэй хөшөө дурсгал, хаалга үүд барих их бүтээн байгуулалтын ажилд зарцуулаад байгаа учраас эрүүл мэндийн салбар нь өөрөө сэхээнд орчихсон, хандив тусламжаар амь тариа залгуулж байна. Цахим орчинд өвдсөн, өнчирсөн иргэдийн сэтгэл эмзэглүүлсэн түүхүүд ар араасаа хөвөрч хандивын ачаар эрүүл саруул, элэг бүтэн болох нэгэн ч байхад эрүүл мэндийн салбарын гажудал хоцрогдолоос үүдэн хатуу хувь заяатай нүүр тулах ч нэгэн байна.
  4.  Хандиваар халхавчилсан бас нэгэн үйл явдлыг нэхэн сануулахад Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг 48 жилийн дараа дахин байгуулав. Фондын анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг хуучин оны заагт /2020.12.30/ зохион байгуулсан билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хөрөнгө цуглуулах Монгол туургатан уран бүтээлчдийн цахим тоглолтын хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларсан гэх. Гэсэн хэдий ч хүүхдийн нэрээр түрүү барьж, хандив нэрээр халхавчилсан уг мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаа талаарх мэдээлэл асуулт болон анхаарлын тэмдэгтэй байна. Хандивын мөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг бүтээн байгуулалтад зарцуулах талаар яриа байсан ч хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд зарцуулах нь илүү дээр гэсэн санал, санаачилгын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй болсон ч задаргаа нь одоо болтол таг.  Татвар төлөгчдийн мөнгөөр Засаг даргын тамгын газрууд, шорон барьдаг явдал жишиг болсон бөгөөд түүнтэй адил хандиваар эрүүл мэнд, боловсролын байгуулмжийг бий болгодог явдал газар авав. Энэ мэт хандив нэрээр иргэдээ шимэгчилж амь зогоосон төрийнхөн өөрсдөө хулгай хийж, хуулийн дээр сандайлж байдаг талаар ч олон баримт бий

ЖДҮХС, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан, төрийн байгууллагуудын тендер гэхчлэнгээр төрийн хөрөнгийг хулгайлж, хумсалсан баримт нотолгоо, түүхэнд гарч байгаагүй хулгай луйврыг эзэн холбогдогчдын гинжин хэлхээ татраагүй. Тухайлбал, улс эх орны хөгжил, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх улмаар иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд зориулсан Хөгжлийн банкны гаргасан 3.3 ихнаяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэж, эндээс үүдсэн хохирол нь зөвхөн тухайн банкаар зогсохгүй улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, улаан гэрэл асаасан. Тийм учраас Хөгжлийн банкны зээл олголтын асуудлыг хөөн хэлэлцэж, нээлттэй сонсгол явуулснаар авлига, ашиг сонирхлын олон зөрчил илчлэгдсэн. Цаашилбал, 40 их наядаар яригдах нүүрсний хулгайн асуудал ч сөхөгдөж нээлттэй сонсгол явуулсан нэр зүүсэн ч эзэн холбогдогч, эргээд хариуцлага хүлээсэн хүнгүй л байна.

Эцэст нь “барилдахаасаа таахалзах нь” гэгчээр улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлтийг тэнгэрт тулгасан эрх баригчидад энэ өвөл зуд тохиосон нь баярлах бас нэг шалтаг болсоныг ч үгүйсгэхгүй. Намрын чуулган завсарлаж, дараагийн сонгууль ойртсон энэ үед иргэд сонгогчдынхоо нүүрийг харах нэргүй болсон тэдэнд хэдэн өвс, тэжээл, гурил будаа ачиж “баатар”-ын дүрээр тойрогтоо бараагаа харуулах боломж олдсон гэхэд хилсдэхгүй.

Сонгуулийн хуулийн дагуу иргэд сонгогчдод бэлэг сэлт, бараа эд материал тараах эрхээ он гарсаар хасуулсан тэдэнд бөөн далим ч гарав. Муу эр дайнд хөөрнө гэгчээр маниулдаад асдаггүй ЗИЛ-131 автомашиндаа хэдэн тонн өвс тэжээл аччихаад түүнээсээр олон жип унасан дарга нар талаар нэг тарж одов.

Татвар төлөгчдийн мөнгөөр банкаа дүүргэж, улсын нөөцөөс гаргасан өвс тэжээлийг өөрсдийнхөө халааснаас өгч байгаа мэт сүр хүчийг үзүүлж сайн хүний дүрээр хот айлаар бууж мордож явна. Удахгүй УОК-т цугларсан хандивыг уралдаж цөлөмхөө ч тэд мартаагүй биз. Ирж яваа цаг хойно хэцүү бүхэн ард үлдэж, хэтийдсэн шуналтанууд байрандаа ирэх цаг удахгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-27 66.181.161.126

Сүүлийн үед өнчирч хоцорсон хүүхдүүдтэй аавуудад хандив өгч байртай болгодог болсон. Буруу нь юу байхав. Хүний үрс дулаан байранд тухтай байх нь сайн байна. Архангайд 1 аавд хандив цуглуулаад байсан. Тэр юу болов? Үр дүнгийн талаар тодорхой мэдээллийг би л лав юм олж сонссонгүй. Өнчирч хоцорсон олон нялх хүүхдүүдтэй ээжүүд агуу юмаа. Хандив тусламж нэхээд байх нь ховор юмдаа, хөөрхийс.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.126.91.20

ЗӨВХӨН НҮҮРСНИЙ ХУЛГАЙНААС ТЭРБУМ ДОЛЛАР ХАЛААСАЛСАН МАН-ЫН ТОМ ХУЛГАЙЧ СҮ БАТБОЛД ЯДАРСАН МАЛЧДАД ХАНДИВ ӨГНӨ ГЭЖ МАЙ САЛААВЧ ОДОО СОНГУУЛИАР ДАХИН ГАРНА ГЭЭД НАМЫНХАА НОХДОД ХАНДИВ ЦАЦАЖ ЯВНА

Avatar

Нэргүй 2024-02-27 202.72.245.220

МАН ыхан ханаж цадахгүй идэж, уудаг

Avatar

Нэргүй 2024-02-27 203.98.76.4

НҮҮДЭЛЧИН Сэтгэхүй, Соёл, Хандлагаа гэж…….

Avatar

Ард 2024-02-27 202.9.46.137

Яг үнэндээ нам нам дагасан авилгач хулгаачууд том жижиггүй жоохон мөнгө гаргахадл энэ малчид хотын ядуус орон сууцтай болондооо даанч бүх баялгиииг энэ шуналт цүнх бөгсчин пялдагууд тоноод хагартлаа баяжаад олигтой ялгүйл болхоорл тэршдээ солонгос шиг авилгал хулгаад хатуу ял өгдөг болжэээж монгол хөгжинө Малуудаа нүүрс автобус хүртэл тонон

Avatar

Болл 2024-02-27 66.181.187.200

Хүүхдийн фондод төвлөрсөн мөнгийг тэр жонхуу чинь захиран зарцууласан Хөгжлийн банкыг чинь танай муулаад байгаа одоогийн төр засаг илчилж олон нийтэд дэлгэж зээл төлбөрийн төлүүлэж байгаа Хүний хийсэн хөдөлмөр хулгайлах муухай шүү Нүүрсний хулгайч нар ихэнхи нь ардчиллынхан сэтгүүлчидтэй цуг холбогдчихсон байгаа Зуданд шоу хийгээд тугаа хийсгэн яваа нь бас л тАНай ардчиллынхан.. Бусад сэтгүүлч сайт шиг төвийг сахихгүй хэт нэг талыг барьсан мэдээ тавиад байгаа тАНай сайтыг репорт хийж хаалгана шү

Avatar

аа 2024-02-27 202.21.107.59

Би тэр Пилатова авгайн фондод хүчинд автаж хэдэн төг өгсөн. Дахиж хандив мандив өгөхгүй ээ ядаргаа

Avatar

Зочин 2024-02-27 66.181.189.178

Оргил хулгайчуудын үүр АН, түүгээр амьдрагч сэтүүлчийн нэр зүүсэн гутамшигтай авгай х****л гүжирдлэгийн эздийн зарц төр засаг ард түмнийг гутааж баршгүй. Хөдөө гадаа ганц цагийн ая даахгүй хулгайчийн доодох минь чи хараалаас өөр юу хийв, тонил. Та нараас бусад нь орон даяараа зудтай тэмцэж байна. Бусдыг өөртэйгээ адил луйварчин гэж сэтгэх, зориудаар харлуулахаас өөр цагаан үйлгүй хүний шаар

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-27 202.55.188.117

малчид л нийгэмийн баялагын хулгайлаад гар бие хайргүй зүтгэж байна

Avatar

Нэргүй 2024-02-27 202.9.40.36

Батзаяа чи юугаа солиороод байнаа. Хандивын ажлыг МҮОНТ болон УБ телевиз зохион байгуулсан. Төр засаг үүнийг зохион байгуулаагүй. Юм мэдж байж ярьж бай. Эзнийхээ үгээр хамаагүй юм бичиж болдоггүй гэдгийг ойлго. хандив авчихаад эрх баригчид өөрсдөө авч байна гэдэг чинь гүтгэлэг байна. Ер нь Ан бол бүх кзүйлд хаалт тавьж харлуулж ирсэн. Тэдэнд өөр хийх зүйл байдаггүй. хэрүүл хийгээд л сууж байдаг. Ядарсан нэгэндээ хандив өгч малчиддаа дэмжих нь та нарт таалагдахгүй байж болно. Хандивыг бүү харлуу

Avatar

Иргэн 2024-02-27 66.181.181.192

Нүүрсний хулгайчуудын авсан 40 их наядын 50%-ийг гаргуулчихад л Монгол улс малчид, юутай хийтэйгээ сэхээд ирнэ. Даанч төрийн томчууд ингэхийг хүсэхгүй 5-10 саяар торгосон болоод явуулаад байна. Өөрсдөө хутгалдсан болоод л тэр байх даа.

Avatar

Заавхл 2024-02-27 66.181.191.134

АНам гэж алцайж хэвтэхээс өөр шидгүй хэдэн юм байна. КОВИДЫН сонсгол хийлгэж чададаггүй унтаарай мануухайнууд байнаа. тэр цогтгэрэл гэж ёстой нэг пиздаа шиг юм байнаа. ьэгээп бас пээдэлзээд худал үнэн юм доншосоод явнаа. тухайн сонсголыг заавал рийх хэрэгтэй. хүрэлсүх сарангэрэл гюнарын идэж уусаныг гаргаж ирэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-27 43.228.129.131

Хандивийн мөнгийг хэн хэрхэн зарцуулж байгаа нь нууц бөгөөд нуугдмал, хэдэн төгрөг цугларсан нь ч нууц, тэгэхээр ойлгомжтой хандив цуглуулагчийн идэш болоод л дуусдаг байх гэж хардахаас өөр аргагүй.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.184.35

Дэмий юм бичиж байхын оронд орос мэдээ судалж бай! Оросууд энэ 3-р сарын нэгнээс 6 сар бензин экспортлохоо болино гэж http://www.tass.ru гэдэг мэдээллийн сайтан дээр өнөөдөр бичиж байна. Оросын кабмин өнөө маргаашгүй шийдвэр гаргана гэж байна.

Avatar

Нэргүй 2024-02-27 124.158.110.82

хүний үнэргүй хүмүүс ингэж л хуцна даа. та нар ч гэсэн үхнэ, өвдөнө. Цөөхөн монголчууд нэгэндээ туслахгүй бол дуусна ш дээ!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-27 103.242.47.254

цагаан сарын дараа орсон жаахан цас одоо гурван сар гармагц хайлаад дуусна, сонгуультай жил МАН-ханд шоу хийх сайхан далим төрийн албаныхан цугласан хандиваар жаахан хооллох боломж гарав бололтой

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.187.200

3р сард хайлах нь уу хаврын 3сар байх нь харахгүй юу Муу нэрээ нуусан сэтгүүлч гуай Та НАр яасан их хаалтын гэрээ хийж жонхууруулаж долоодог с** вэ Аягүй бол тАНай нам тэр малчдын хандивт нэгч төгрөг өгөөгүй байгаа даа . ардчилсан нэртэй лебералиуд аа..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж