“Зорчигчдын өгдөг 500 төгрөгөөр хоол хүнс, нүүрс түлээгээ  авдаг”

“Зорчигчдын өгдөг 500 төгрөгөөр хоол хүнс, нүүрс түлээгээ  авдаг”

“Зорчигчдын өгдөг 500 төгрөгөөр хоол хүнс, нүүрс түлээгээ  авдаг”

Автобусаар зорчих 500 төгрөгийг иргэд бэлнээр жолоочид өгдөг нь нийтийн тээврийн салбар өөдлөхгүй байх нэг том дутагдал болж ирснийг дээр дооргүй шүүмжилдэг ч энэхүү алдаа засрахгүй явсаар өнөөдөртэй золгож буй.

Үүнийгээ ч жолооч нар нуусангүй, ил цагаан зарлав.  Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компаниудын жолооч нар өчигдөр /2024.02.26/ цалингаа нэмүүлэх шаардлага тавих үеэр “Трансбус” ХХК-ийн жолооч Э.Бат-Орших  “Зорчигч нарын бэлнээр өгдөг 500 төгрөгийг хүүхдийн живх, талх тариа хоол хүнс, нүүрс түлээ авахдаа зарцуулдаг.  Тэр 500 төгрөгийг аваад бид нар оцойж овоотлоо баяжсан бол “Бид нарын амьдрал хэцүү байна. Цалин нэмээд өг” гэж гоншигнон шаардлага хүргүүлэхгүй шүү дээ” гэж тайлбарлав.

Уг нь нийтийн тээврийн салбарт нүүрлэсэн цавчааг зогсоох зорилгоор 2015 онд кондукторыг халж, төлбөрөө цахимаар төлдөг байхаар зохицуулалт хийсэн ч картаа цэнэглэж амжаагүй зорчигч жолооч нарт 500 төгрөг бэлнээр өгөн зорчдог болсон нь эргээд эл салбар руу татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь татаас хэлбэрээр олгохоос аргагүй нөхцөл байдалд хүргээд байна.

Нөгөөтэйгүүр, нийслэлийн зүгээс автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгохоо мэдэгдээд буй. Ингэхдээ өдөрт дөрвөн удаа зорчиход 1000 төгрөг байхаар зохицуулалт хийнэ, энэ нь иргэдэд ашигтай гэж тайлбарлаж байгаа. Гэвч зорчигчид төлбөрөө картаар уншуулж, жолоочид бэлэн мөнгө өгөхөөс татгалзахгүй бол нийслэлийн төсвөөс хий дэмий мөнгө цацаж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах болоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-27 202.126.91.3

saihan uher yum daa hhe

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.178.241

тэрбумаар нь иддэг 76 н хажууд юу ч биш оо цаасны үнэ л бна ш дээ.

Avatar

Ард 2024-02-27 202.9.46.108

Энэ лалруудыг нам дагасан хагартлаа баяжсан лалрууд их цалин өгнө гэхээр бусад багш эмч сувлаг цагдааа онцгой 1 сая гаранл авлагшдээ цалин наад 3 саяыг чин солонгос олох гэж тамаа иддэгшдээ хүниии газар арай хөгииин юм аааа

Avatar

Шударга 2024-02-27 66.181.160.81

иим боловсролгүй бүдүүлэг нөхдүүд л ниитиин тээвэрт бгаагаас болоод төрөөс авч хэрэгжүүлж байгаа асар их хөрөнг,ажил ямарч үр дүнгүй болж бгаа юмдаа.монголд даана ч хууль сул болохоор иим юмнууд ашиглаад бх юмдаа.энэ нөхөр ямарч хариуцлаг хүлээхгүй л өнгөрнө.хятадад бол шууд шорон

Avatar

Нэргүй 2024-02-27 103.212.119.55

Зарим жолооч нар үнэн бүдүүлэг! Орож, бууж байгаа зорчигчидыг элдвээр хэлэж загинана! карт гэж хашигчаж орилж байгаад мөнгө өвөртлөнө! Түгжэрэл дунд байнга сигнал дарж х****л урсгаж зорчигчид, хөдөлгөөнд оролцогчидыг хямраана! Ухас, оцог гээд сэгсчээд автобусаа эзмшиж яваж чадахгүй!
Харин нь эмэгтэй жолооч нар зан харицай сайтаа, техниктэгээ маш зөв харцаж явдаг! ЗХД ч сайн биелүүлэн оролцдог!

Avatar

Нэргүй 2024-02-27 78.174.210.180

жолооч нар хулгуусан мөнгөөрөө хоол хүнсээ авчихаад цалингаа гадуур орлого гэж өөр юманд зардаг байх нь…

Avatar

Нэргүй 2024-02-27 158.59.146.30

TEDNII BURUU BISH, UHER MONGOLCHUUD BUGDEEREE HUDULMURIIN MULJLUGT URTUJ YADRUU AMIDARCH BAIGAA UCHIR BUGD ENE HUMUUSTEI NEGDEJ TEMTSEH YOSTOI, BUGD L IIM AMIDRALAAR AMIDARCH BGAA
TEDNII BURUU BISH, UHER MONGOLCHUUD BUGDEEREE HUDULMURIIN MULJLUGT URTUJ YADRUU AMIDARCH BAIGAA UCHIR BUGD ENE HUMUUSTEI NEGDEJ TEMTSEH YOSTOI, BUGD L IIM AMIDRALAAR AMIDARCH BGAA

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.179.108

шууд цагдаад өг. үнэн даварчихсан айн. авах ёстой юм шиг

Avatar

хүннү 2024-02-27 202.9.46.242

Энэ ч одоо юу болж байнаа? Хээв нэг компанидаа орох мөнгийг замаас нь шаачаад живх авсан ч гэх шиг. Энэ хулгай гэдэг зүйл ч газар авлаа даа.!!! Эхлээд төрийн томчууд, хурган дарга нар, гааль татварын бхйцаагчид, мэргэжилтэнүүд, эмч, багш, одоо жолооч нар хулгай хийдэг боллоо. Дор бүрнээ чадах чадахаараа л шааж байх шив?

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.184.66

Тэгээд хийсэн хулгайгаа ичиж зовохгүй ил тодоор, байх л ёстой зүйл мэтээр хэлж ярих нь ёс суртахууны ялзралд автсаныг илтгэнэ.

Avatar

ард түмэн 2024-02-27 202.21.125.66

АТГ АЖЛАА ХИЙЕЭЭ. ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ БАРИАД ӨГСӨН ШҮҮ. БАРИМТТАЙ ХЭРЭГ БАЙНА. ШАЛГАЖ НӨХӨН ТӨЛБӨР ТАВЬЯ. ЭНЭ МЭТ НЬ АВТОБУС КОМПАНИУДЫГ МИНЬ ДАМПУУРУУЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙХЭН АЖЛАА ХИЙЕЭЭ

Avatar

Зочин 2024-02-27 103.212.117.214

Энэ Нямбаатар бусдаад онцлоод орилоод байсан хулгай ээлгийн хавтгайрсан асуудал хөндөгдөөд байнашдээ. эмч багш гээд илүү чухал салбартаа сайн цалин өгмөөр байдаг. Татвар төлөгчдийн мөнгө шүү, одоо тэрийг чинь төлж чадах хувийн хэвшлийнхэн гэж байхгүй болсон. Татвар төлөгчдийн мөнгийн өөрийн эрх ашиг тойрог услах, болон энэ мэт ялгавартай хууль бус зарцуулсан тохиолдолд хатуу арга хэмжээ авдаг болохгүй бол сонгогдох гээд улсаа хорлох нь хэтэрлээ

Avatar

хөөж явуул 2024-02-27 202.70.37.221

1000 төгрөг картаараа уншуулаад 4 дамжина гэхээр мэдээж хүмүүс картаа цэнэглээд олон дамжихаа бодно. Юу гэж суух болгондоо жолоочид 500-1000 өгөх вэ гэдгээ мэдчихээд хуцалдаад байна уу энэ хэдэн жолооч нэртэй оркууд. Буудлаас буудлын хоорондоо эгнээ шугамаа дураараа сольж хоорондоо уралдана шуналын туламнууд

Avatar

Нэргүй 2024-02-27 103.9.90.100

ийм л учраас цалинг нэмэхгүй байх ёстой. Камерыг нь шүүгээд бэлэн мөнгө авсан жолооч нарыг шийтгэ. Тэнэг малнууд картаа цэнэглээд явж чадахгүй аягүй арчаагүй. Нээх гоё хувцасласан оюутан, дунд насны авгай аальгүйтэж орж ирээд хулгай хийж байгаа юм шиг царай гаргаад жолоочид мөнгө өгдөг нь ёстой ичгэвтэр харагддаг шүү

Avatar

Нэргүй 2024-02-27 122.201.25.51

өгч авч байгаа нь ч тэр ийм улсууд шүү дээ бид

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.225.198

тэнэг хүүр. би та нарын оронд байсан бол 20к компанидаа аваачиж өгөөд үлдсэнийг кармаалаад нэр цэвэр зогсож байх байлаа

Avatar

Иргэн 2024-02-27 203.217.139.240

Автобусны жолооч нар 1 хүнээс л 500-г авах замаар хэдэн арван мянгыг цуглуулж гэр бүлийнхээ өдрийн бараг бүх хэрэгцээг хангадаг гэдгээ наад амьсгаа чинь хэллээ ш дээ. Ингэж цоорхой уут шиг байхад яаж Автобусны компани ашигтай ажиллах юм бэ? Жолооч нарын энэ хулгайг таслан зогсоо.

Avatar

Зочин 2024-02-27 202.9.46.106

Юу солиороод байгаа юм бэ. Дэлгүүрийн худалдагч худалдан авагчийн өгсөн мөнгийг шууд авч кармаалчихаад хоол хүнс, нүүрс түлээгээ авна гээд зогсож байвал ямар байх вэ. Яг адилхан хулгай шүү дээ. Хулгайгаараа бүр гайхуулчихсан, арай л давруун уу.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.160.99

х

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.160.99

ороод суухад хөдөөнөөс ирсэн малнууд байдаг чанга дээрн таьчаад хэрүүл хов жив хамаг амьдлалаа чалчаад үнэн хөлдүү зда нууд шүү бүгдийн хөдөөрүүн хөөж явуул арчаагүй балиар заваан хир үнэртүүлсэн тэмбүүтэй хүүхнүүүдээс ой гутам үнэр үнэртээд заваан зда нар юмаа

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.160.99

2000 болго

Avatar

Нэргүй 2024-02-27 139.5.218.99

Odoonoos 1000 ugch baiy. Huurhii amitad

Avatar

Иргэн 2024-02-27 59.153.112.213

Жолооч нар соёлтой баймаар бн. Тамхи татахаа хэзээ болих вэ? Шинэ автобусны камер ажиллаж байгаа юмуу ороход нил тамхи . Бас хөгжим чанга чарлуулахаа болих хэрэгтэй. Утсаар зай завсаргүй ярихаа ч болих хэрэгтэй. Үйлчилгээний соёлд суралцах хэрэгтэй зөвхөн жолоодох биш!!!!

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.177.114

юу солиороод бга юм бэ? цалин авч байж бэлэн мөнгө авах ёсгүй ш дээ. Нийтийн тээврийг дампууруулсан гарууд. Дээр нь битгий хувийнхаа унаанд явж бгаа юм шиг хөгжмөө чарлуулаад бай!!!! Битгий гэрлэн дохио зөрчөөд бай!!!!

Avatar

Иргэн 2024-02-27 66.181.183.200

энэ нийтийн тээврийн газар ,нийслэлд ажил хийх асуудалтшийдэхизорилготой барагинэг ч дарга байхгүй Бүгд зөвхөн иргэдийнтзовлонгоор зоолог…Уг нь энэ 500 төгрөгийн картыг шийдэх боломж их Даанч Нийтийн тээврийн газар хуруугаар хөдөлгөдөг гүй Автобусанд суусан хүмүүсийн 40 хувь мөнгөө бэлэн өгдөг ,40 хувь нь ахмадууд оюутан хүүхдүүд цэрэг цагдаа Инэгээх ямар их мөнгө жолоочид очиж байгаагаар болго

Avatar

Зочин 2024-02-27 59.153.115.45

Жолоочид бэлнээр мөнгө өгч байгаа иргэд тэнэг хувиа бодсон боловсролгүй хүмүүс. Зорчигчид бэлнээр өгөхгүй байвал жолооч нар нэхэж авахгүй биз дээ

Avatar

Нэргүй 2024-02-27 103.57.93.171

Тэднийг чинь ОРК гэдгийн

Avatar

Наадам 2024-02-27 66.181.191.134

за одоо яая гэх вэ? буруу л байнадаа булдруу минь. уул нь чи та нар ажил хаях биш автобус бааз чинь ажил хаях байждээ. учир нь чамаас та нараас 500 төгрөгөө нэхэж бүр өлсгөлөн зарлар байж.

Avatar

Нэргүй 2024-02-27 122.201.19.4

Цагаандаа гарсан, буруу гэдэг нь ойлгомжтой бхад арга хэмжээ авч чаддаггүй, засаг гэж бна уу,

Avatar

Нэргүй 2024-02-27 192.82.64.83

Авсан мөнгөөс живх аваад бусадыг нь байгууллагадаа өгдөг байх

Avatar

Нэргүй 2024-02-27 202.126.89.127

хаха

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.182.136

Сайхан хулгайч байна даа, ичих ч үгүй ярьж байна. Иймэрхүү хулгайчууд бэлэн мөнгө авч хулгай хийгээд байхаар яаж наад нийтийн тээвэр хөгжих юм бэ.

Avatar

ХОТЫН ИРГЭН 2024-02-27 139.5.217.69

Энэ чинь амьдрал юмаа. Автобусны жолооч нар чинь бас өрхийн орлогоо нэмэгдүүлэж болно шдэ. Ямар хулгай хийж байгаа биш. Картгүй хүн бэлэн мөнгөө жолоочид өгч хэрэгцээгээ л хангаж байгаа ганц нэг тохиолдол болохоос өөр юу ч биш. Зохицож болдог амьдрал юмаа. Энэ жолоооч харин үнэнээ л хэлсэн байна, шударга байна. Хулгайч дээрэмчидтэй бүү зүйрлэ.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.184.66

Хувийнхаа таксиг унаад явахад нь өгсөн мөнгө биш, байгууллагынхаа машиныг унаад явахад нь өгсөн мөнгийг байгууллагадаа тушаах ёстой.

Avatar

Данко 2024-02-27 96.248.41.119

Ingej hergee huleej baigaa etgeeduudiig uul ni shorond hiih heregtei.

Avatar

ган 2024-02-27 59.153.87.15

Хүмүүст таалагдахын тулд юу ч хамаагүй амлах нь хэтэрлээ. Автобусанд суусан бол 500 төгрөгөө өгөөд л явах учиртай. Зарим нь өдөрт ганц удаа сууна зарим нь олон суух хэрэгтэй байж болно. Тиймээс 1000 төгрөг гэдэг буруу. Автобусны жолооч нарыг ээлжтэй болгож амрах ажиллах нөхцлийг л сайжруулах хэрэгтэй эс тэгвээс аваар осол гарч болзошгүй байна. Цалингаа голсон нь гарна л биз дээ. Түүний төлөө бид мөнгө өгнө гэж юу байдаг юм. Бүх хүмүүс цалингаа нэмүүлнэ гэвэл цаашаа юу болох вэ. Бүү давар.

Avatar

Зочин 2024-02-27 103.212.117.50

Хэлэх үг олдхгүй байна. Яасан ичдэггүй тэнэг гар вэ. Мөнгөө жолооч нарт өгөх нь зөв гэж үзвэл жолооч нар нийслэлийн тээврийн газарт татвар төлөх т эрэгүй юм бна л даа. Эсвэл жолооч бүр автобусаа түрээсээр барих хэрэгтэй болох нь.

Avatar

Зочин 2024-02-27 103.212.117.50

Тээврийн газарт татвар төлөх хэрэгтэй гэх гэсэн юм.

Avatar

тархины доройтолтой хүмүүс 2024-02-27 103.11.195.66

бэлэн мөнгөний хайрцаг байхад л болмоор юм , даан ч монголчуудын тархи сэтгэлгээ маш хэцүү хулгайн донтой

Avatar

зочин 2024-02-27 66.181.189.21

Нийтийн тээврийн зорчигчдын төлбөрийн асуудалд иж бүрэн шинэчлэл зохицуулалт хийх цаг нь болжээ бусад орны дэвшилтэт туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй Дээр үеэс уламжлагдаж ирсэн авилаг хээл хахууль бугшсан газар жолооч зорчигчдоос авдаг мөнгөө голоод ,,,,кк

Avatar

зочин 2024-02-27 122.201.26.210

ийм асуудлыг шийдэж чаддаггүй төртэй байх гэж. төгрөгийг шийдэж чадахгүй бол ажлаа өгөөд явсан нь дээр. НӨГӨӨ ЖОЛООЧ НЬ БИ АВДАГ.АМЬДРАЛДАА ЗАРЦУУЛДАГ ГЭХ ШИГ. АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ТӨР ЮМ ДАА. ИЙМ ЮМ ЯРИАД ЗОГООГООД БАЙДАГ ЦАГДАА ХАР. ӨМССӨН ХУВЦАС НАРААС ХАРАХАД ЦААНААСАА БЭЛТГЭГДСЭН ХҮМҮҮС ХЭДЭН ТӨГРАӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ЯРИАХААС БУЦАХГҮЙ НӨХДҮҮД БАЙНА ДАА ТӨР ҮҮНИЙГЭЭ ЗОХИЦУУЛААЧ ЭЭ

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.236.138

Хулгай хийснээ яхиад зогсож байж болдог улс болох жишиг….

Avatar

б 2024-02-27 66.181.185.131

Бэлэн мөнгө өгсөн зорчигчдыг нь торгодог болмоор байна

Avatar

Нэргүй 2024-02-27 202.179.24.193

автобусанд суудаггүй хүний үг

Avatar

d 2024-02-27 66.181.185.131

Здаа 500 өгөхөө болиочээ. Ганц карт аваад цэнэглээд явж чаддаггүй юм уу. Ялангуяа залуучууд ийм арчаагүй байж болохгүй ш дээ.

Avatar

Зочин 2024-02-27 66.181.182.160

Улсад өгөх ёстой мөнгийг жолооч нар түлээ нүүрс авч болохгүй хэний автобус унаж яваа билээ энэ сагсуу жолоочгүй хал хэлж ярьж байгаа зүйлээ ойлгож байна у зөндөө аавын сайн хүү байгаа энэ бол биш

Avatar

od 2024-02-27 66.181.187.54

ДАВАРСАН ЮМНУУД, арай дэндэж байна, Солонгос шиг хүсэхгүйг нь халах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.161.106

zunduu l ih yum avch boldiin bn shde sdaa chin bas ugaadsaa golno ain

Avatar

Нэргүй 2024-02-27 202.72.245.220

өдөрт нэг удаа автобусанд суувал 1000 ₮ төлөх юм уу хотын дарга гуай, та тооны дугуйланд суугаач, сайжирч юуны магад

Avatar

Монгол хүү 2024-02-27 64.119.29.63

МОНГОЛ УЛСАД ХУЛГАЙ, ЛУЙВАР, ГУЙЛГА, ХАЛАМЖААС ӨӨРӨӨР ОРЛОГО ОЛОХ ТУЙЛИЙН ХЭЦҮҮ ТУЛ ТҮҮГЭЭР Л АМЬДАРЧ БАЙНА ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА АА ДАА…

Avatar

Болд 2024-02-27 202.9.46.171

Хоол хүнс , хамаг юмаа л халаасалсан мөнгөөрөө авчихдаг юм байна шдээ. Дээр нь бас хэдэн саяын цалин авчихдаг гэж байгаа. Дээр нь бас тэрийгээ голно гэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.179.15.130

Алтан загасны эмгэн шиг хэдэн юмнууд.

Avatar

Нэргүй 2024-02-27 103.57.92.147

энэ жолооч нар нь мөнгөө өөрсдөө авах ёстой юм шиг дээр нь бүүр голсон маягтай аашлана. энийг нь хүмүүс ч дэмжээд хөөрхийлөөд байх юмаа. аргагүй л оркууд юмдаа. ийм сэтгэлгээтэй байхад улс орон нь хулгайчуудын диваажин болохоос яах вэ. энэ асуудлын цаана нь ерөөсөө нийтийн тээврийн тогтолцоо байгаа шүүдээ. автобусны компаниудын эзэд авилгач дарга нарын сүлжээ тогтолцоо асуудлыг ийм түвшинд хүргэж байна.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.179.11.230

Deer doorgui hulgai hiih yum daa.

Avatar

иргэн 2024-02-27 192.82.65.32

Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Одоо бүр цагаандаа гарчээ хулгай хийснээ зөвтгөдөг нийгэм болж.

Avatar

Нэргүй 2024-02-27 203.17.23.177

БЭЛЭН МӨНГӨНИЙ ХАЙРЦГИЙГ НЬ АВТОМАТ БОЛГООД Л БОЛОО ШДЭЭ. 10,000 ХИЙСЭН Ч ХАРИУЛТ ГАРЧ ИРДЭГ.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.184.66

ЗҮгээр л бүх банкны картыг уншдаг болгоход л болно.

Avatar

afc 2024-02-27 122.201.23.75

uudend n kartaar ongoidog haalga bdag shu dee oorsdoo yumaa hiihgui baij nogoo hediigee bas

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-02-27 202.9.46.125

Манайхан юманд дандаа туйлширдаг. Нийтийн тээврийн үйлчилгээг картаар төлдөг болгосон ч мөнгөний хайрцаг байх ёстой! Солонгос улсын нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгө хийх хайрцаг байдаг.

Avatar

Нэргүй 2024-02-27 122.201.19.4

Тийм, Японд ч бэлэн мөнгөний хайрцаг байна. Буруу зүйл гэдгийг мэдсээр бж арга хэмжээ авдаггүй, засаг бна уу.

Avatar

Zochin 2024-02-27 59.153.114.100

card tseneglehed gazruudad asuudal baina. banknii cardaar toloh geheer zaaval 10% iluu avna gedeg, esvel belen mongo og gedeg. odoo uyed belen mongo avch yavdag hungui bolson.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.126.91.3

yes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж