Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна

Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна

Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүрийн газрыг чөлөөлж буй. Тус дэлгүүрийн агуулахын барилгыг бүрэн буулгасан бөгөөд дөрөвдүгээр сард дэлгүүрийн үндсэн барилгыг буулгаж дуусах юм. Газар чөлөөлсний дараагаар үерийн даланг хүчитгэж, сувагчлалыг нээн, сэргээхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард болсон үерийн шалтгаан нөхцөлийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал, далан сувгийг тэлээгүй, засвар үйлчилгээг тогтмол хийгээгүй, далан сувагчлал дотор хэт их бургас ургаснаас болон сувагчлалыг боож шороо асгаснаас үүдэн далан сэтэрсэн. Уг дүгнэлтийг үндэслэн эхний ээлжид “S’Outlet” дэлгүүрийн урд талын гурван давхар агуулахын барилгыг буулгасан бол одоо дэлгүүрийн үндсэн барилгыг дотор талаас нь буулгаж эхлээд байна. Үүний дараа даланг хүчитгэж, гол доторх  хагшаасыг цэвэрлэн, ус саадгүй урсах нөхцөлийг бүрдүүлнэ. Ер нь бид аливаа гамшиг болсны дараа ажиллах бус урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Иймд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлыг иргэд цахим орчинд шүүлтүүргүйгээр шүүмжлэхээс урьтаж учир шалтгааныг нь олон, зөв мэдээ мэдээллийг түгээн хамтран ажиллах хэрэгтэй болов уу” гэлээ.

Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсныг албаныхан мэдээлж буй. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод буй. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын 97,200 тонн мөсийг зөөж, Туул гол руу тээвэрлээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж