Сонгууль ойртлоо гэсэн шиг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын төлөөлөгч нар "хэлд орж" эхлэв. Хэлд орж эхэлсэн төлөөлөгч нарыг НИТХ дахь МАН-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл өнгөлж эхлээд байна. Бараг дөрвөн жил шахам дүлий дүмбэ царайлж суусны дараа "хэлд орно" гэдэг тактик юм даа.
Уг нь НИТХ дээр гал авалцсан асуудлууд өнгөрсөн хугацаанд их “боссон”.
Жишээ татвал, “но”-той ногоон автобусны асуудлыг НИТХ дахь ХҮН намын төлөөлөгч нар хөндөхөд МАН-ын төлөөлөгч нар бүлх залгисан мэт дуугүй л суусан. Уг нь бол юу болж байна аа, өчнөөн тэрбум төгрөг гаргаж өгөөд байхад гээд жинхэнэ ам асууж, намынхнаа балбаж байх ёстой атал чимээгүй л сууцгаасан. Харин ойрмогхоноос дуу шуу орцгоосон нь сонгууль ойртсоны шинж л гэхээс өөр яалтай.
Тухайлбал, өнгөрсөн Баасан гаригт болсон НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны үеэр НИТХ дахь МАН-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Орчны бохирдлын суурь асуудал нь газрын наймаа шүү дээ. ХҮН намынхнаас эхлээд улстөржөөд байгаа. Юм болгон дээр мэргэн жараахайнууд шиг юм гарч ирээд мундаг, мундаг юм яриад байгаа. Сүүлдээ юу ярих гээд байгаа нь ойлгомжгүй байдалд орчихсон. Газрын наймааг тухайлж НИТХ дээр яримаар байгаа юм. Нийслэлийн удирдлага, НИТХ дахь төлөөлөгч нар бүгдээрээ газрын наймаачин юм шиг болчихоод байгаа. Бодит амьдрал дээр газрын наймаанаас угшилтайгаар түүн дээр олгосон төлөвлөлтгүй барилгажилт, зөвшөөрөлгүй барилга үер ус, түгжрэл, түймэр, түргэний дуудлагын хүрэлцээгүй байдал, сургууль, цэцэрлэг, зам талбайн хүрэлцээгүй байдлыг үүсгэж байгаа нь үнэн. Газрын наймаа энэ бүхний буглаа болж байгаа нь үнэн. Улаанбаатар хотын даргаас хүсэхэд нийслэлд олгогдсон сургууль, цэцэрлэгийн газар олголтоос эхлээд Яармагт олгосон газар олголт, Цэнгэлдэх хүрээлэн орчмын газар олголт, Сурага Монголын газар олголт энэ бүхнийг ил болгомоор байна” гэсэн юм.
Сүүлийн найман жил дараалан МАН Засгийн эрх барьж буй энэ хугацаанд Монголд авлига хээл хахууль цэцэглэж, Тавантолгойн нүүрсний ордыг уул, уулаар нь зөөж, хувьдаа ашигласан асуудал яригдаж, эхнээсээ дээлээ нөмөрсөн ч бага ял авсан нь эргээд шүүмжлэл хүлээж буй.
Түүнийг дагаад энэ удаагийн 2024 оны УИХ, орон нутгийн сонгууль эрх баригч хүчин болох МАН-д хүндээр тусч мэдэхээр байгаа. Эл асуудал МАН-ынхныг дээр дооргүй сандаргаж, 2024 оны сонгуулиар арчуулах вий гэхээс амь нь тэмцэх болсон. Тиймдээ ч УИХ, Засгийн газар газрын асуудлыг онилон УИХ-ын төвшинд нээлттэй сонсгол зохион байгуулахаар болоод байгаа. Тэгвэл НИТХ дахь МАН-ын төлөөлөгч нар ч шударгын дүрд тоглон газрын асуудлыг хөндөж эхэлсэн нь наанадаж сонгуульд өрсөлдөхөд хэрэгтэй, цаанадаж өрсөлдөгч нараа газар олголтоор намнана гэж тооцож буйнх бололтой.
Г.ХОРОЛ
Баагий 2024-02-26 202.126.89.113
Батсүмбэрэл гэж өөрийгөө айхтар өндөо боловсролтой гээд бодчихсон жинхэнэ цүнх баригч Ядахнаа гадаад(орос ангил) хэлээр сайн байна уу байхгүй шүү.Тамгын газар ажилладаг боловсон хүчнээч таньж авч чаддаггүй.Жишээ дүүргийн боловсролын хэлтсийн дарга нь хүний өөдөөс эгц хаож чадахгүй юу ярьж байгаагаа мэдэхгүй нэг залуу(хамт сургуульд байсан,),орлогч нь нэг хэрүүлч авгай.Чингэлтэй дүүрэг сүүлийн 4 жил ажил төрөл нь УНТАА дүүрэг боллоо.
з 2024-02-26 202.126.90.108
ер энэ төлөөлөгч нар гэж бүтэц байх шаардлага байхгүй. хэрэгтэй үед иргэд өөрсдөө цуглаад асуудлаа шийдэг болъё.
Нэргүй 2024-02-26 202.179.11.230
Iimerhuu "zagasnuud" ih gai boloh yum daa.
Нэргүй 2024-02-26 202.21.114.170
Энэ өөрөө нам дагасан суганы үс, зүгээр л нэг намчин эргүү хоосон толгой шүү дээ. Сагсуу гэж яаанаа, боловсрол намтарыг нь хараарай ккк. Жинхэнэ хурдан зайлуулах хүмүүсийн нэг дээ. Чааваас пэд пэд үсэрсэн ийм л намчин хулгайч гарууд улс орныг самарч байна даа. Дээр нь нээх лаг хүн болж жүжиглэх. Тэрийг нь ард түмэн мэдээл байхад л суганы үс, намын авилгачид нь мэдэхгүй байна гээд л үргэлжлүүлээд попроод явах юм. Энэ мэтийн эргүү ацнуудыг 24 онд байх ёстой газар нь тавихаа ард түмэн мэдэж байгаа.
Мэргэшсэн хулгайч 2024-02-26 135.103.6.21
Аймаг,нийслэлийн газар,хэлтсийн дарга нар бол ууж идэж, авлига хээл хахуулийг жинхэнэ гардан хийсэн, маш сайн дадлагажиж мэргэшсэн хулгайч нар. одоо тэд их хурал руу орж улсын төсвийг цөлмөх ажлаа хийхээр улайрч буй. ер нь энэ 2 намд улс орноо гэсэн сэтгэлтэй хүн байхгүй
Нэргүй 2024-02-26 213.87.89.8
Харуулах боломжгүй.
Хаха 2024-02-26 202.9.46.155
Энэ ит гэсэн нэр зүүгчид зүгээрл иргэдиин төлөө биш өөрсдиин төлөө гэдэг илт мангиин хулгаачууд хэдэн зуун тэр бумын ногоон автобусыг хуучнаар сольж байхад баригдсаны дараанч юм дуугарсангүй жинхэн өлөн нам дагасан шимэгч хорхоонууд
Нэргүй 2024-02-26 213.55.227.198
yostoi tom garyn tsunkh barigchiin songodog jishee shuu ene bolovsrolgui hulduu ORK
Зочин 2024-02-26 103.57.94.166
Монголд луйварчдын ганц нам байдаг. Энэ нь АН бүгд мэднэ. Нийслэлд ганц гараад дуусгаад тонилсон. Бас МАН руу чихнээ, үнэмшихгүй ш дээ.
хүннү 2024-02-26 202.55.188.90
Мэдэж ядах юмгүй. Нямкаа нь тэгэж хэлээрээ гэж зааж өгөө биз. Цаад хэлгүй даадай нь түгдэчин байж ноёныхоо захиасыг хэлж байгаа харагдсан. Нөгөөх нь хэлгүйгээ “ зөв ярьлаа” гэж сайшаах янзтай үг хэлсэн шүү
Нэргүй 2024-02-26 80.83.235.69
Батсүмбэрэл ногоон автобусны талаар дугарч чадахгүй байгаа бол жижиг байна гөлөг байна худлаа байна. Аймхай байна. За нэг л бишээ!!!!
Нэргүй 2024-02-26 202.9.40.124
УИХ болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг ард түмэн сонгодог. Хэнийг сонгох нь тэдний эрх юм. өөрсдөө хүсэлт гаргаж гүйж байгаад арын хаалгаар сонгогдсон юм бишээ. МАН засагласан сүүлийн жилд улс орны эдийн засаг сайжирч гадаад өрнөөсөө салж, вальютын нөөц нэмэгдсэн. нүүрсний асуудал болон автобус, хөгжлийн банкны асуудлыг МАН зоригтой авч хэлэлцэн сайн тэмцэж байна. Хүний өөрийн гэж ялгалгүй шүүхэд өгсөн. Харин АН түүний эсрэг байр суурьтай байдаг. Хоролоо юм мэдэж байж бич. Ингэж хоол идэж
Нэргүй 2024-02-26 59.153.113.15
МАНгасууд нийслэлд сүүлийн 26 жил үнэмлэхүй засагласан Улаанбаатарын энэ бохирдол түгжрэл эмх цэгц бол МАН-тай холбоотой өөрсдийнхөө луйвараа бусдад чихэхээ боль