Дайнд нэрвэгдсэн орнуудын эдийн засаг "бүрхэг" байна

Дайнд нэрвэгдсэн орнуудын эдийн засаг "бүрхэг" байна

Дайнд нэрвэгдсэн орнуудын эдийн засаг "бүрхэг" байна

Зүүн Европын зүрхэн тушаа, Ойрхи Дорнодын баруун хаяанд дайн, зэвсэгт мөргөлдөөн үргэлжлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Орос, Украины дайн энэ сарын 24-нөөр гурав дахь жилдээ оров. Харин Газын зурвас дахь зэвсэгт мөргөлдөөн тав дахь сардаа үргэлжилж байна.

Улс орны удирдагчид, тэр дундаа Монголын эрх баригчид эдийн засгийн гол үзүүлэлт бүрийн уналтыг дайнтай холбон тайлбарлаж, ойлгох болсон энэ үед дайнд нэрвэгдсэн орнуудын эдийн засаг хэрхэж байгааг тоймлов.

ОХУ-ын харгис довтолгоо олон сая хүнийг ядууруулж, Украины эдийн засгийг сүйрүүлсэн. Нөгөө талд ОХУ өөрөө ч хориг арга хэмжээнд нэрвэгдэж, эдийн засаг нь хүндхэн байна. Үнэндээ Орос, Украины дайн зөвхөн дайтагч талуудаар тогтохгүй бүс нутаг даяар санхүүгийн хямралыг авчраад буй гэх.

УКРАИНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД НӨХЦӨЛ БАЙДАЛ САЙЖИРНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТ АЛГА

Тэгвэл Украины Эдийн засгийн ажиглалтын төв 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойших Киевийн эдийн засгийн үр дагаврыг тоймложээ. Ингэхдээ хөдөлмөрийн зах зээл, бизнесийн салбар, гадаад санхүүгийн тусламж, гадаад худалдаа, эрчим хүч, металург, хөдөө аж ахуй, мөнгөний бодлого, инфляци, банк, дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн бодлого гэсэн чиглэлүүдэд шинжээчдийн дүгнэлтийг нэгтгэсэн байна. Эндээс онцлох үзүүлэлтүүдийг танилцуулъя.

Украин нь Зөвлөлтийн хамгийн ядуу бүгд найрамдах улсын нэг байжээ. 1991 онд Украин тусгаар тогтнолоо олж авсан ч дайны улмаас арай гэж олсон ахиц дэвшил нь талаар болж байна.

Украины эдийн засгийн гарц өдгөө дайны өмнөх үеийнхээс бага байна. Мөргөлдөөний эхний жилд тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30-35 хувийг алдсан. Энэ нь Украины түүхэн дэх хамгийн том уналт байв.

Дайнд нэрвэгдсэн улс учир мэдээж ажил хайгсад тийм олон байхгүй. Бүрэн хэмжээний дайралт эхэлснээс хойш Украины улсын статистикийн алба ажилгүйдлийн мэдээллийг нийтлээгүй. Гэхдээ “Инфо Сапиенс” судалгааны агентлаг дараах тооцооллыг гаргажээ. Тэдний мэдээлснээр, Украин дахь ажилгүйдлийн түвшин 2024 оны нэгдүгээр сард 17 хувьтай байна.

Украины бизнес эрхлэгчдээс судалгаа авахад нөхцөл байдал сайжирна гэсэн тэдний хүлээлтийн индекс буурсан үзүүлэлттэй байжээ. Тодруулбал, бизнесийн хүлээлтийн индекс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 45.7 хувь байсан бол нэгдүгээр сард 41 болж буурсан. Энэ нь төвийг сахисан 50 нэгжээс доогуур буюу муу үзүүлэлт юм. Тэдний хүлээлт буурсан нь дайн идэвхжиж, гадаад тусламжийн хугацаа, хэмжээ тодорхойгүй болсон, мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байгаа зэрэг шалтгаантай холбоотой.

Бизнесийн хүлээлтэд гарсан өөрчлөлт нь эдийн засгийн төлөв байдлын чухал субъектив үзүүлэлт аж.

Украин өнгөрсөн онд зөвхөн Японоос 390 сая ам.долларын гадаад санхүүжилт авчээ. Үүний 90 сая нь буцалтгүй тусламж, үлдсэн нь зээл. Харин энэ он гарсаар Европын холбооны удирдагчид Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцсон. Санхүүжилтийн хөтөлбөрийн нарийн нөхцөлийг дараа нь тогтоох аж. Энэ хүрээнд 2024 онд 18 тэрбум еврогийн төсвийн санхүүжилт, түүний дотор гуравдугаар сард 4.5 тэрбум еврогийн санхүүжилт авна гэж тооцоолж байна.

Украины эрчим хүчний салбар  цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн сард голчлон тогтворгүй байжээ. Харин сүүлийн үед хилийн шугам дагуу ОХУ-ын халдлага идэвхжсэнээр цахилгаан тасалдах болсон. Хоёрдугаар сарын эхний 10 хоногт систем тэнцвэржиж, Украины цахилгаан эрчим хүчийг Молдав, Польш, Румын, Словак руу экспортлох ажлыг сэргээжээ.

Харин хөдөө аж ахуйн салбарын хувьд томоохон асуудал нүүрлээд буй нь Польшийн тариаланчдын эсэргүүцэл. Эсэргүүцлийг үл харгалзан үр тариа, тосны ургамлын экспорт нэгдүгээр сард бага зэрэг буюу 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарав. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд экспортолсон үр тарианы хэмжээ одоогоор 195 мянган тонн даваад байна.

ГАЗЫН ЗУРВАСТ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХЭД ОЛОН 10 ЖИЛ ШААРДАГДАНА

Газын зурвасын эдийн засаг нь жижиг үйлдвэр, хөдөө аж ахуйгаас хамааралтай. Олон жилийн турш уналтад орсон Газын эдийн засаг 2000-аад оны сүүлээр тодорхой хэмжээний өсөлтийг үзүүлжээ. Энэ нь гадаадын тусламж, санхүүжилттэй салшгүй холбоотой. Тэгвэл дайнтай холбоотойгоор Газын эдийн засаг 2023 онд 24 хувиар агшсан үзүүлэлттэй байна.

НҮБ 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойших Газын эдийн засгийн тайлан нэгдүгээр сарын 31-нд нийтэлжээ. Уг тайланд дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал, нөхөн сэргэх хугацаа, ирээдүйд тулгарч буй сорилтууд зэргийг дурдсан.

Газын эдийн засаг 2023 оны эхний гурван улиралд 4.5 хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр дайны нөлөөгөөр энэ үзүүлэлт улам хурдтай унажээ.

Мөргөлдөөн яг одоо дуусч, сэргээн босголтыг даруйхан эхлүүллээ ч гэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний түвшинг сэргээхэд 2092 он хүртэл хугацаа шаардагдах аж. Хэрвээ эдийн засаг нь 0.4 хувийн өсөлттэй байвал шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 10 хувиар өснө гэсэн өөдрөг хувилбараар бодоод үзвэл 2035 оноос “нар үзэх” магадлалтай.

2014 оны мөргөлдөөний дараа Газын эдийн засгийг сэргээхийн тулд 3.9 тэрбум ам.доллар зарцуулж байв. Энэ удаад үүнээс хэд дахин илүү хөрөнгө шаардагдана.

Мөргөлдөөнөөс өмнө хүн амын гуравны хоёр нь ядуу амьдарч, ажиллах хүчний 45 хувь нь ажилгүй байсан. Өдгөө Газын хүм амын 85 хувь нь дүрвэсэн бөгөөд эдийн засаг нь бүр зогсонги байдалд орсон гэхэд болно. 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар ажилгүйдэл 79.3 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ, Газын зурвасын нийт барилга байгууламжийн 18 хувьтай тэнцэх 37,379 барилга цэргийн ажиллагааны улмаас эвдэрч, сүйдсэн байна.

Газын зурваст мөргөлдөөнөөс өмнө нь эдийн засаг нь сайнгүй байсан учир 2023 оны аравдугаар сараас өмнөх статус-кво руу буцахыг зорилго болгож болохгүй гэдгийг НҮБ анхааруулж байна.

Эх сурвалж: CENTRE FOR ECONOMIC STRATEGY, UNCTAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y $ 2024-02-27 216.38.195.74

J

Avatar

E 2024-02-27 216.38.195.74

i

Avatar

yren taran xuij baigaad ni, opsgoi ch tuum baigaagyine, @ ? ; 2024-02-27 216.38.195.74

ykrianryyg gadniyj sadaanixan syrgyylitai taarsan barag tsuun bdg l baix.

Avatar

evroopoos 2024-02-27 87.65.5.70

Gaziin zurvasd olon 100000 n irgediig huis temterch baigaa Evreichuud morgoldoon hiigeed baigaa yum biz dee Hajuud ni h oron eleg negtnee hamgaalj ukrainii natsist zandalchdiig ustgahaar tsergiin ajillagaa yavuulj baigaa OROS uls hargis boldog yum biz dee tejeever g*** chinii huvid

Avatar

Нэргүй 2024-02-27 213.87.156.108

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-27 202.126.88.152

Чи өөр айлын юм орчуулж байгаа бол үг үсэг алдалгүй орчуул. Өөрийн үзэл бодлоо оруулж болдоггүй юм. Эсвэл өөрийн бодлоо оруулж байгаа бол түүнийгээ тодорхой хэл. Мэдэн будилж байгаа юм шиг харагдаж байна. Уншиж байгаа хүмүүс тэнэг биш шүү дээ. Дайн үүссэн шалтгааныг огт мэдэхгүй байж ийм сараачихаа болимоор. Нэр хүндгүй болно шүү

Avatar

ЗОЧИН 2024-02-27 122.201.23.84

за угаасаа л тийм байдалд орно ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-27 103.161.242.132

удахгүй зеленский хахаж үхнэ еропийн мөнгөнд

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.183.184

Биендээ томдсон бодолтой тэнэгийн зовлон……

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.183.184

Орос бидэнд Украин шиг аашилбал хэн туслах болоо. Хятадыг шүхэрт орох байх даа. Өвөр монгол найзаа л гэх байх даа. Малаа илүүдүүлсний мунхагийн зовлон Биендээ томдсон тэнэгийн зовлон улсаа ТАМ болгодгийг хараач.

Avatar

Зочин 2024-02-27 66.181.185.106

Ардчилал ярьсан жүжигний ард Америкууд нэг улсаар тоглож байна төлж дийлэхгүй өртэй үлдээд. Зелинский Америкууд руу зугтана да

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.112.182

Орос,хятад улсаас асар их хэмжээний юанийн зээл авах хүсэлт гаргасан байх юм,,,

Avatar

Нэргүй 2024-02-27 103.161.242.132

нэргүй хөөрхөншдээ америк яваач найзаа тэнд амьдар

Avatar

Нэргүй 2024-02-27 202.9.46.171

Украин бол конец фильма болсон. Үхсэнийх нь э/з.

Avatar

Нэргүй 2024-02-27 66.181.185.175

Украин нь Зөвлөлтийн хамгийн ядуу бүгд найрамдах улсын нэг байжээ.ёстой нэг шаана гэдэг энэ дээ,зөвлөлтийн үед хүнд үйлдвэр хамгийн сайн хөгжсөн,дэлхийд хамгийн том нисэх онгоц "мрия",зөвлөлтийн пуужингийн хөдөлгүүр хийдэг гол үйлдвэр,ту-160 хэмээх дуунаас хурдан стратегийн бөмбөгдөгч онгоц,антоновын нисэх онгоцны гол зохион бутээх товчоо,усан онгоцны гээд олон олон үйлдвэр заводаа манайх шиг хувьчлал нэрээр устгаж ардчилал нэрээр дампуурсан даа.үр тарианы дэлхийд хосгүй хар шим хөрстэй улсдаа

Avatar

Нэргүйд 2024-02-27 103.161.242.132

харин тийншдээ нэргүй гахай . тэр бүгдийг ЗХУ босогсон одоо европийн холбоо гэж байгаад зүгээр авах гээд байгаан бишүү нэргүй илжигээ орос зүгээр өгөхгүй гээд байгаа юм бишүү нэргүй өтөө

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.245.243

Украин нь Зөвлөлтийн хамгийн ядуу бүгд найрамдах улсын нэг байжээ гэнэ үү? УССР СССР дотроо хамгийн их хөрөнгө оруулалт шингээсэн хамгийн их татаас авч, хамгийн их хөгжсөн республик байсан шүү. Битгий худлаа шaa, за.

Avatar

Нэргүй 2024-02-27 103.161.242.132

ЗХУ бүгдийг нь босогсон

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.245.243

ЦТА Монголын Улсын эдийн засагт ямар ч нөлөө, хамаа байхгүй. Битгий худлаа шaa, за.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.245.243

ОХУ-ын эдийн засаг 3,6% өссөн байх юм. Энэ онд ч өснө гэж ОУ-ын санхүүгийн байгууллагууд прогноз хийсэн.

Avatar

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг 2024-02-27 192.82.92.204

Оросын эдийн засгийн өсөлт гэдэг нь батлан хамгаалах салбарт дотоодын худалдан авалтыг улсын төсвөөр хийж /социализмтай адил/ мөн Хятад, Энэтхэгт нефть байгалийн хийг хямд өртөгөөр их хэмжээгээр хийсэн зэрэг нөлөөлж Худалдааны тэнцэл ашигтай гарч байгааг хэлж байгаа юм. Бусад экспорт болон импорт бүрэн хаагдсан Иран, Хойд солонгосоос нууцаар з****г худалдаж авч байгаагаас өөр импорт байхгүй тул өссөн дүн гарахаас яахав дээ, яг л Гитлерийн үеийн Германы эдийг засаг шиг цаасан эдийн засаг

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.245.243

Наад үгээ ОУ-ын санхүүгийн байгууллагуудад очиж хэл.

Avatar

Нэргүй 2024-02-27 202.21.108.44

ОХУ ын эдийн засаг хөл дээрээ бат зогсож хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон луу шилжиж бхад ЕХ ны чирэгч хүч гэгдэж байсан Германы э/з нуралтын үедээ ирж үйлдвэрүүд гадагшилж фермерүүд дампуурлаа.

Avatar

Хий эргэсэн эдийн засаг 2024-02-27 192.82.92.204

Оросын эдийн засгийн өсөлт гэдэг нь батлан хамгаалах салбарт дотоодын худалдан авалтыг улсын төсвөөр хийж /социализмтай адил/ мөн Хятад, Энэтхэгт нефть байгалийн хийг хямд өртөгөөр их хэмжээгээр хийсэн зэрэг нөлөөлж Худалдааны тэнцэл ашигтай гарч байгааг хэлж байгаа юм. Бусад экспорт болон импорт бүрэн хаагдсан Иран, Хойд солонгосоос нууцаар з****г худалдаж авч байгаагаас өөр импорт байхгүй тул өссөн дүн гарахаас яахав дээ, яг л Гитлерийн үеийн Германы эдийг засаг шиг цаасан эдийн засаг

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.245.243

Наад үгээ ОУ-ын санхүүгийн байгууллагуудад очиж хэл.

Avatar

Нэргүй 2024-02-27 203.23.199.183

хохлууд хохь нь ээ хохь нь, яах гэж еврей хүнээр улсаа удирдуулсан юм. ялгуусан улаан армийн эдийн засаг харин ч ахицтай байна, дайнд хэн нэрвэгдсэн юм? дайныг хүссэн украйн, европын улсууд л нэрвэгдэж байна шүү, юун газын зурвас, энд зөвхөн эдийн засаг биш тусгаар тогтнол яригдаж байна.

Avatar

Нэргүй 2024-02-27 59.153.112.235

erguu Ivan zailaach

Avatar

Нэргүй 2024-02-27 103.57.93.29

нэг улс байж дотороо байгаа нэгнийг гадуурхаад алаад байхаар яаж өөдлөх вэ

Avatar

Оркуудад зориулсан эз-ын өсөлт 2024-02-27 192.82.92.204

Оросын эдийн засгийн өсөлт гэдэг нь батлан хамгаалах салбарт дотоодын худалдан авалтыг улсын төсвөөр хийж /социализмтай адил/ мөн Хятад, Энэтхэгт нефть байгалийн хийг хямд өртөгөөр их хэмжээгээр хийсэн зэрэг нөлөөлж Худалдааны тэнцэл ашигтай гарч байгааг хэлж байгаа юм. Бусад экспорт болон импорт бүрэн хаагдсан Иран, Хойд солонгосоос нууцаар з****г худалдаж авч байгаагаас өөр импорт байхгүй тул өссөн дүн гарахаас яахав дээ, яг л Гитлерийн үеийн Германы эдийг засаг шиг цаасан эдийн засаг

Avatar

Нэргүй 2024-02-27 202.131.245.243

Наад үгээ ОУ-ын санхүүгийн байгууллагуудад очиж хэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж