ОХУ-ын Дээд шүүхийн дарга Москвад нас баржээ

ОХУ-ын Дээд шүүхийн дарга Москвад нас баржээ

ОХУ-ын Дээд шүүхийн дарга Москвад нас баржээ

ОХУ-ын Дээд шүүхийн дарга Вячеслав Лебедев хоёрдугаар сарын 23-ны өдөр Москвад нас баржээ. 80 настай Лебедев 1991 оны арванхоёрдугаар сараас хойш Дээд шүүхийн даргаар ажилласан юм. Тэрээр хүнд өвчнөөр удаан хугацаанд шаналсны эцэст нас барсан гэж Оросын төрийн хяналтад байдаг "Коммерсант" хэвлэл мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Лебедев эцсийн амьсгаа татах хүртлээ Дээд шүүхийн ажилд гар бие оролцсон аж.

Тэрээр Путиныг дэмжигч байсан бөгөөд Украины хориг арга хэмжээнд багтсан нэгэн юм. Тэрээр нас барахаасаа өмнөхөн буюу энэ сарын 6-ны өдөр Москвад ерөнхийлөгч Путинтэй уулзаж, шүүхийн тогтолцооны талаар ярилцжээ.

ОХУ-ын шүүх засаглал Кремлийн хяналтад байдаг. Тиймээс шүүхээс улс төрийн зорилготой ял оноох нь олонтоо. Хүний эрхийн "OVD-Info" байгууллагын мэдээлснээр Орост 1000 гаруй улс төрийн хоригдол байгаа бөгөөд тэдний зарим нь дайн гэдэг үг хэрэглэсэн, дайныг эсэргүүцсэн хэргээр ял эдэлж байна.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-26 66.181.177.245

Оросууд Авдеевктйн зэрэгэлдээ тосгон Ласточкинийг өчигдөр эзэлжээ.

Avatar

Нэргүй 2024-02-26 203.23.49.69

Орос Хятад,Америк хаана ч нусхай жулдрай шуналын туламнуудыг албан тушаалд томилдогүй 69 с дээш туршлагатай хүнээрээ ард түмнийхээ төлөө ажиллуудаг юм даа

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-26 66.181.160.9

Оросын зөнөг удирдагч нарын цаг нь дуусч байгаа юм байна да …Ашгүй дэ ..Гэхдээ жаахан түргэлвэл зүгээр сэн ..

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.187.221

Стрелков гиркин шоронд өөрийгөө дүүжилэн амиа хорлосон мэдээ түгж эхэллээ,,,,мөн димитрий рогозин үхжээ,,,,

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.160.9

Үнэн бол таатай л мэдээ байна

Avatar

Нэргүй 2024-02-26 174.234.18.50

Хуйло Путиныг шүүмжилсэн нөхөр дөө. Өөрийгаа дүүжлэх хүн биш дээ.

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.187.221

Үс буддаг будагнаасаа хордож үхсэн
гэж байгаам,,,,тэр будаг нь новичоктой байсан юм байлгүйдээ,,,,

Avatar

Зочин 2024-02-26 202.126.94.99

80 хуртлээ ажиллаад л чадалтай хунээ ингэж л ашиглажаг, манайх 60 хургээд л хеене!

Avatar

Нэргүй 2024-02-26 51.195.91.124

Путинтэй сөргөөдөлдцсөн хүмүүс өдөр алгасахгүй үхдэг боллоо. Үсэрнэ, хор ууж амиа хорлоно, дагз руугаа буудаж амиа хорлоно, усанд живж амиа хорлоно гайхалтай.

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.187.254

москваагаас өөр газар нас барах байсан юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж