Шүүгч цохисон Б.Болдбаатарыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Шүүгч цохисон Б.Болдбаатарыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Шүүгч цохисон Б.Болдбаатарыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр Хасын Хүлэгүүд болон "BCH Гарьд" багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолтын төгсгөлд /2024.02.10/ Гарьдын Б.Болдбаатар талбайн шүүгчийг цохисон. Б.Болдбаатарыг бөмбөгний төлөө үсрэх үеэрээ зохисгүй үйлдэл гаргасан гэж шүүгч Б.Тамир үзэн техникийн алдаа өгсөн. Үүнийг нь тамирчин эсэргүүцэж, шүүгчтэй хэрэлдсэний улмаас хоёр дахь техникийн алдаагаа авч, талбайг чөлөөлөх хэрэгтэй болсон. Энэ үед уурссан Б.Болдбаатар шүүгчийг цохисон юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас түүнийг 100 мянган төгрөгөөр торгожээ.

Мөн Сагсан бөмбөгийн холбооноос Б.Болдбаатарын талбайд гарах эрхийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглосон. Харин Б.Болдбаатарын хувьд өөрийн цахим хуудсаараа дамжуулан зохисгүй үйлдэл гаргасандаа харамсч, шүүгчээс уучлалт гуйсан мэдэгдлийг гаргасан.

Цагдаагийн байгууллагаас шалгасан зөрчлийн хэргийн талаар:
  • Энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр иргэн А нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний замд том оврын ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо өндрийн хязгаарлалтын шон мөргөж, зам тээврийн осол гаргасан асуудлыг Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст бүртгэлд авч шалгаж байна.
  • Мөн энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан.
  • Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтаас “Тавантолгой төмөр зам ХХК”-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ” гэсэн гарчигтай 01 минут 41 секундийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
  • Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
  • 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 3 насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн.
  • Энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр иргэн “О” нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны урд талын явган хүний зам дээр “Тoyota” маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэлд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 158.59.146.30

bagadaa 1 sayar torgohgui bol uurchlugduhgui, erhiig ni hasah heregtei

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.95.113

юун зуун мянга вэ ? доод тал нь сая байж байж ийм мэтийн мараалгүй тамирчин нэртэй бэртэгчингүүдэд дохмо болно шүү дээ

Avatar

sdf 2024-02-26 66.181.182.78

gohi ni muu uher. oorigoo joloodoj sur tanhai l***r min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж