НЦУГ: "Токи" апплейкшнд зар байршуулж, мөнгө хулгайлж байна

НЦУГ: "Токи" апплейкшнд зар байршуулж, мөнгө хулгайлж байна

НЦУГ: "Токи" апплейкшнд зар байршуулж, мөнгө хулгайлж байна

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2024.02.26/ сүүлийн өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж байгаа талаар мэдээлж байна.


ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Батзориг:

-Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны дугаар гудамжны … тоотод оршин суух иргэн Б гэх 47 настай хүнтэй хамт амьдарч байсан Ц 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш сураггүй алга болсон гэх мэдээллийг /2024.02.21/ гэр бүлээс нь цагдаад мэдээлсэн. Мөрдөн шалгахад, Б гэх иргэний гэр болон тээврийн хэрэгслээс НҮБ-ын мансууруулах эмийн жагсаалтад багтдаг бодис илэрсэн байж болзошгүй. Сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2 зүйлд зааснаар 2024 оны хоёрдугаар сарын 23-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээг авсан. Хэргийг мөрдөн шалгаж байна. Иргэн Б гэгч нь олон тооны нохой тэжээдэг байсан нь тогтоогдож байгаа. Цахим орчинд иргэдийг сэрдхийлгэм мэдээлэл нийтэлж байгаа нь одоогоор тогтоогдоогүй байгааг онцолъё. Шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй хэргийг албан бусаар мэдээлэхгүй байхыг зөвлөж байна.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С. Тайван:

-Шуурхай ажиллагааны хэлтэс гэж байгуулсан. Иргэдэд учирсан бодит хохирлыг шуурхай нөхөн төлүүлдэг цахим залилангийн гэмт хэргийн этгээдүүд ашгаа авахаас өмнө таслан зогсоох зорилгоор энэ хэлтсийг байгуулсан. Сүүлийн үед гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны дансыг ашиглаж байна. Мөн виртуал хөрөнгийн хэтэвч, үүрэн холбооны утасны дугаар ашиглаж байна. Олон нийтийн цахим хуурамч хаяг ашиглаж байгаа. Энэ хэлтэс нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага хүлээн авч, 300 дуудлагад нийт мөнгөн дүнгийн 60.1 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан. Ирж байгаа дуудлагыг төрлөөр нь ангилбал, цахим залилан 561 байгаагаас 243 дансыг тухайн мөчид царцаасан.

Мөн цахим халдлагын 289 дуудлага хүлээн авснаас 39 мэдээлэлд дансыг нь хязгаарласан. Цахим мөрийтэй тоглоомын 31 дуудлага ирснээс найман дансанд хязгаарлалт хийсэн. Энэ мэт нийт 943 дуудлага мэдээлэл дээр ажилласан.

Хойшлуулашгүй мөрдөн шалгах ажиллагаагаар 26 иргэнд учирсан 161 сая төгрөгийн хохирлыг буцаан төлүүлсэн. Тодруулбал, иргэд байр болон машин худалдаж авах, өвс тэжээл худалдаж авах нэрээр зар байршуулсны дагуу их хэмжээний мөнгө шилжүүлж хохирч байна. Иргэд цахим залиланд болохгүй байх үүднээс урьдчилан сэргийлж, хэрвээ  хохирсон бол цагдаагийн 102 утсанд мэдэгдэх шаардлагатай. Алба хаагч банкны ажилтан руу холбогдож, хохирлыг нөхөн төлүүлэхэд анхаарах юм.

Хэргүүдээс дурдвал, Монгол Улсын иргэн Ш /17 настай/ 283 хүний фэйсбүүк хаягийг хакердаж, 29 иргэнээс 13 сая төгрөгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн "Токи" гэж апплейкшн дээр машин худалдах зар байршуулж, таны хувийн мэдээллийг апплейкшн дээр оруулж, дансан дахь мөнгийг хулгайлах гэмт хэрэг гарч байна. Одоогийн байдлаар 100 иргэний фэйсбүүк хаягийг хакердаж, мөнгө хулгайлсан хэргийг шалгаж байна. Мөн арилжааны банкны ажилтан М иргэний цахим хэтэвчийг шинээр үүсгэж, хадгаламжид байсан мөнгийг татаж авдаг байсан хэргийг шалгаж байна.

ТЦА-ны Зөрчил хянан шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Чинзориг:

-УИХ-аас Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлд согтууруулах ундаа болон мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид зөрчил хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодор эрхээ хасуулсан этгээд давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 27.10.5 зүйлд өөрчлөлт оруулж, 2024 оноос хэрэгжиж буй. Нийт 2253 зөрчил бүртгэгдсэн. Энэ нь 2022 онтой харьцуулахад 67.5 хувь, 2023 онтой харьцуулахад 58.5 хувиар буурсан үзүүлэлт гарч байна.

Он гарснаас хойш согтуугаар үйлдсэн гэмт хэрэг ес буюу 43.8 хувиар буурсан бол согтуу жолоочийн улмаас амь нас хохирсон хэрэг дөрөв бүртгэгдэж, 43 хувиар буурсан.

Мөн гэмтсэн хүн тав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53, согтуугаар тээврийн хэрэгсэл давтан барьсан 185 зөрчил гарсан. Үүний аравыг нь прокурорын байгууллага руу шилжүүлсэн.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой орон нутгийн замд хүндрэлтэй байдал үүссэн. Олон улсын, орон нутгийн авто замд ачаа хэтрүүлснээс 81 осол гарч, 35 хүн нас барж, 99 хүн гэмтэж бэртсэн. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 28.9 хувь, хүний амь нас хохирсон тохиолдол 14.6 хувь, гэмтсэн хүн 41 хувиар тус тус буурчээ. Цаг уурын байгууллагын мэдээгээр нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүлтэй байна. Нийт 327 техникээр 1386 хүн ажиллаж, зорчих хэргийг цэвэрлэж байна. Мөн 217 байршилд замын арчилалт хийх шаардлагатай. Цахим орчинд хандивын аян тээвэрлэж яваа ачааны машины жолоочийг торгосон гэдэг мэдээллийг шалгасан. Тухайн жолооч бусдад эрсдэлтэй тээвэрлэлт хийж, ачаа хэтрүүлж, ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан нь тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 202.126.90.39

зоз

Avatar

Нэргүй 2024-02-26 202.131.225.198

Арга нь?

Avatar

Нэргүй 2024-02-26 202.55.188.114

энэ цахилгаан бараа зарж байгаа хүмүүсийн цаана ажиллаж байгаа зээлийн зарим нэг нь хүү арай өндөр байх юм аа. шинэ зүйл хийж болно . харин хүү нь 4.2 байж болохгүй биз дээ ямар ломбард байгаа биш

Avatar

Зочин 2024-02-26 203.91.115.54

төгрөг апп шалга

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж