Автобусны жолооч нар цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага хүргүүлэв

Автобусны жолооч нар цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага хүргүүлэв

Автобусны жолооч нар цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага хүргүүлэв

Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын жолооч нар өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүллээ.


Шаардлагад нэгдүгээрт, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох. Хоёрт, НДШ, татвар энэ бүгдийгээ суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцож олгооч.

Гуравт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага тавьж буй аж.

“Трансбус” ХХК-ийн жолооч Э.БАТ-ОРШИХ:

-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2023 оны арванхоёрдугаар сард мэдээлэл хийх үеэрээ “2024 оны нэгдүгээр сараас жолоооч нарын цалинг сарынх нь 3,5 сая төгрөг болгож нэмнэ” гээд зарлачихсан. Бид тэвчээртэй хүлээсэн, нэгдүгээр сарын цалин буулаа, нэмэгдсэнгүй. Хоёрдугаар сард Түгжрэлтэй тэмцэх сайд Б.Дэлгэрсайхан “ Хоёрдугаар сарын дундуур автобусны жолооч нарын цалинг 3,5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотын захирагчтай ярилцааад тохиролцлоо. Хоёрдугаар сардаа багтаагаад нэмэгдэл цалин өгнө гэсэн, байдаггүй.

Монголын маргааш олон гэдэг шиг манай улстөрчдийн оноо цуглуулах ажил нь дэндээд байна. Хүний нөөц тогтворгүй байгааг цалин хөлс нэмээд шийдэх болов уу гээд хараад байдаг, шийдэхгүй хүлээлгэсээр байна.

Автобусны жолооч өглөө 04:00 цагт босоод бааз дээрээ ирээд 04:50 цагт автобусаа халаасны дараа эцсийн буудлууд руугаа явна. 06:20 цагт эхний автобус шугамдаа гардаг. Өдөржингөө шугам замд явж байгаа. Цайны 20 минут гэдэг инээдтэй юм бий. Та бүхэн боддоо оргил ачааллын үеэр хоолны газарт ороод 20 минут дотор хоол идэж амжих уу. Бид нар хоол идэж амждаагүй учраас хоолоо уудаг.

Үдэш 23:50, 23:30 цагт эцсийн буудал дээр хүнээ буулгаад бааз руугаа явдаг. Ингээд баазаас 23:30-24:00 цагийн хооронд очно. Түлшээ авна, оочерлосоор байтал 24:00 цаг өнгөрнө. Ажлаа дуусгаад баазаас гарахад 24:30 цаг болж байдаг. Гэртээ харихад шөнө 01:00 цаг болдог. Ээлжгүй жолооч 3-4 хөн цагийн нойртой байна. Энэ олон жилүүдэд ингэж яваад ирсэн.

Хагас мансуурлын байдалтай, энергийн ундаагаар хүчээр биеэ сэргээдэг. Эндээс болж, осол аваар ч гардаг.

Бид нарын одоо авч байгаа сарын цалин 1.7 сая төгрөг. Татвар, шимтгэлээ хасаад гар дээрээ 1.2 сая төгрөгийг хоёр хувааж авдаг.

50 мянган төгрөгөөр тор дүүрэхгүй хүнс авч байгаа. Олон ам бүлтэй, оюутантай жолооч бол хүнд шүү дээ, ийм цалингаар амьдралаа залгуулахад” гэв.

-Автобусны маршрутыг өөрчилснөөр хүртээмж нэмэгдсэн үү, түгжрэл буурсан уу?.

-Маршрут  өмнө нь асуудалгүй байсан. Тийм учраас бид хүртээмж бага, эвдрэлтэй автобуснууд их байгааг шинэчлээд хүн овоороод байгаа чиглэл рүүгээ автобусныхаа тоог нэмчихээч гэдэг асуудал тавьсан юм. Гэтэл чиглэл өөрчлөөд бужигнуулчихсан. Дээр нь түгжрэлд ороод буудлаас буудлын хооронд 2 цаг явахаар яаж дараагийн буудал руу очих юм бэ.

Хоёрдугаарт авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх ёстой, автобуснуудад. Хоёр эгнээтэй зам байсан ч нэгдүгээр эгнээг чөлөөлөөд өгчих. Хувийн унаагаараа тохь тухтай түгжрэлд явна уу, эсвэл нэгдүгээр эгнээгээрээ автобусаар  5-10 хан минутад явах уу гэдэг сонголтыг нийслэлийн иргэдэд үлдээчих ээ гэдэг зүйл хэлээд байгаа. Гэсэн ч шийдээгүй л байна.

-Шаардлагынхаа хариуг хэзээ авах вэ?

-Улсын болон хувийн хэвшлийн бүх баазын жолооч нар бид шаардлагынхаа хариуг гурав хоногийн дараа авна гэдэг асуудлыг тавьж байгаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хоёрдугаар сарын 28-нд ээлжит бусаар хуралдахаар товлогдсон.  Нийслэлийн 2024 оны төсвийн тодотгол ярина.  Үүнд машин цагийн тарифтай холбоотой асуудал орсон. Тийм учраас бид гурван асуудлыг хөндсөн шаардлага тавьж, шийдэж өгөхийг хүсч байна. Хэрэв шаардлагын хариуг энэ сарын 29-нлд багтаан шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна. Тэмцлийн хэлбэр сонгоно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-26 202.70.34.70

Автобусны жолооч нар ёстой ёс зүй хүмүүс. Автобус явдаг зориултын 1 эгнээгээр явахгүй шахаж орж ирээд л дээрээс яг буудал дээрээ зогсохгүй, хүнээ авахгүй явдаг. Тийм болохоор автобусны жолооч нарт хатуу шаардлага тавих хэрэгтэй. Ер нь бол хийх ёстой ажлаа л хийгээд л явж байгаа шүү дээ. Бусад төрийн албан хаагч нар бага цалинтай ажлаа хийгээд дээрээс нь өндөр татвараа төлөөд л явж байна. Арай дэндүү даварсан шаардлага тавьж байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2024-02-26 49.0.138.195

Ядаж автобусны жолооч нар утсаар ярихгүй байж болохгүй юу? Хөдөлгөөнд оролцож байж утсаар чангаар яриад явах юм!!!

Avatar

Шах 2024-02-26 103.57.93.159

лаларуудыг хөөж явуул

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.181.186

Толгой тархиа ажиллуулж нарийн мэргэжлийн ажил хийж бга биш өдрийн 8 цаг дулаан автобус бариад явж байж даварсан Жолооч нар вэ

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-26 202.9.46.56

УЛСААС БИШ АЖИЛ ОЛГОГЧООСОО НЭХЭХ УЧИРТАЙ ДАА ,,,,"",ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН Н ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ" БНМАУ-ын 1991 ОНЫ ХУУЛЬД ТОДОХОЙ ЗААСАН БАЙЛАГ ШҮҮ ДЭЭ .,,,,ТЭГЭЭД Ч ХӨДӨЛМӨРИЙН ШИНЭЧИЛСЭН 2023 ОНЫ ХУУЛИЙН 25-Р ЗҮЙЛД ТОДОРХОЙ ЗААСАН САНАГДАНА ХАЯГ НЬ БУРУУ БАЙНА ДАА.,,,ХУУЛЬЧ ОЛЖ АВ .,,,,

Avatar

хүннү 2024-02-26 202.55.188.90

Ам алдвал барьж болдоггүй гэдэг дээ. Нямкаа!!! Цадуул чинь нэг юмны сураг дуулсан одоо ч гоншигноод салахгүй дээ. Жолооч нар бүх татвараа төлөөд 3,5 саяыг авна гэнэ. Ёстой х****а ш дээ. Ямар үйлчилгээ үзүүлсэн гэж ийм их мөнгө авах юм? Эхлээд үйлчилгээгээ нийслэлчүүдээр дүгнүүл дөраа нь наадхаа шаард. Иргэд автобус хүлээж хамаг цагаа барж байна. Иргэдийн 2 цаг хүлээлгээд 3,5 саяыг авах юм уу? Горьд тэр амалсан хүнтэйгээ зайл.

Avatar

Хошуу ноён 2024-02-26 59.153.114.48

Сайд нь амлаад л бсн.Ямар үндэслэлээр ярьсан юм бгаам.Ажлын уялдаа байхгүй дур дураараа бусдад таалагдах гэж тэнэлэх юм даа. Дагширсан хир үнэртсэн,шавар шавхайн зуурмаг болсон шалтай,хэдэн жил угаагаагүй сандлын бүрээс гээд наад захын үйлчилгээний соёлгүй байж цалин цалин л гэх юм даа. бас бэлэн мөнгө кармаална.Хянадаг камeраа хуу татаад авчихсан күэ нээрээ хэлэх үг ч олдохгүй болтол үйлчлэх юм аа

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.94.38

та нар жолооч нар бэлэн мөнгө хармаандаа хийхээ больчих та нарт хэд байсан ч чамалдаг юм бн зорчигчодоо картаараа үйлчлүүлээд сургах тал дээр л анхаарах хүнтэй зөв харьцаад сурчих

Avatar

Иргэн 2024-02-26 202.131.227.82

Автобусны тоог нэмэгдүүлэх, жолооч нар картын уншилтад тавих хяналтаа сайжруулах, хүн тээвэр хийж байгаа үйлчилгээний ажилтан гэдгээ ухамсарлаж жолоодох чадвар, хандлага харьцаагаа сайжруулмаар байна.

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.179.42

Багш эмч нараас ч өндөр цалинтай оркууд гарах уу

Avatar

Нэргүй 2024-02-26 188.162.254.11

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Зочин 2024-02-26 103.57.92.198

Хоол хүнс бүх юмны үнэ тэнгэрт гарч монголчуудын 30% өлсөж үхэж 20% хувийн үйлдвэрийн шулаачид хагартлаа баяжих замаар явж байна. Өлсөж үхэх нэг сая хүний амь харамсалтай байна. Цалин нэмэх бүр үнэ нэмсэнээс болж улам ядуурч байна.

Avatar

poto 2024-02-26 202.21.107.4

Энэ удаа юу болоод байна аа? Ам доллароор бодоход жинхэнэ тэрбумтан болж байна!!!

Avatar

Үтэр түргэн 2024-02-26 66.181.179.26

Даварсан новшнуудыг ажлаас нь хөөгөөд орос, хятад жолооч нар оруулаад ир.

Avatar

Нэргүй 2024-02-26 202.9.40.124

Чоно борооноор гэгчээр сайхан далимдуулж байна. Жолооч нар боломжийн цалин авч байгаа. Цалинг уул нь компани өгөх ёстой

Avatar

Нэргүй 2024-02-26 122.201.23.83

3.5 -г өгчихөөд мөнгөний ханшаа унагахаа мэднэ ээ манай дарга нар

Avatar

Нэргүй 2024-02-26 122.201.23.84

яриад байсан цалингаа өгөөч ээ,3,5 сая аа өгөөд эхэлвэл тэр жолоочууд хаа мундах юм вэ,өгөхгүй болхоор ирэхгүй бна аа

Avatar

g 2024-02-26 202.126.88.130

3.5 say arai ihednee tegj davrahgui shuu

Avatar

Түвшин 2024-02-26 66.181.184.202

Хувийнхаа унаанд авч яваа юм шиг л хүмүүс рүү хашгирч, харааж, хөөж туугаад хэцүү жолооч нартай тааралдсан. 2 удаа суухад хоёуланд нь тийм сэтгэцийн өвчтэй жолоочтой таарвал ахиж автобусанд суух бодол төрөхгүй л юм билээ.

Avatar

Таарсан 2 гар 2024-02-26 192.82.92.204

"Дааганаас унахгүй даравгараас унана" гэж энэ дээ, автобусны жолооч нарын цалинг нэмэх эх үүсвэр шийдэгдээгүй байхад попрож 3,5 саяын цалинтай болгож байгаа гэж хэлсний гай энэ шүү дээ. Нямбаатар, Дэлгэрсайхан хоёр "Мөрөөдөөд мөнгө бий босгох биш дээ, цалин нэмэх төсөв санхүү байхгүйл байгааш дээ?" цалинг нэмсэний дараа л тоо ярих байсан юм, одоо яахав дээ, амруугаа алгадуулж байхдаа таарсан попууд.

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.179.228

нийтийн тээврийг дампууруулж бга эд нарын цалинг хасах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж