Автобусны жолооч нар цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.02.26-нд нийтлэгдсэн

Автобусны жолооч нар цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага хүргүүлэв

Автобусны жолооч нар цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага хүргүүлэв

Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын жолооч нар өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүллээ.


Шаардлагад нэгдүгээрт, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох. Хоёрт, НДШ, татвар энэ бүгдийгээ суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцож олгооч.

Гуравт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага тавьж буй аж.

“Трансбус” ХХК-ийн жолооч Э.БАТ-ОРШИХ:

-Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2023 оны арванхоёрдугаар сард мэдээлэл хийх үеэрээ “2024 оны нэгдүгээр сараас жолоооч нарын цалинг сарынх нь 3,5 сая төгрөг болгож нэмнэ” гээд зарлачихсан. Бид тэвчээртэй хүлээсэн, нэгдүгээр сарын цалин буулаа, нэмэгдсэнгүй. Хоёрдугаар сард Түгжрэлтэй тэмцэх сайд Б.Дэлгэрсайхан “ Хоёрдугаар сарын дундуур автобусны жолооч нарын цалинг 3,5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотын захирагчтай ярилцааад тохиролцлоо. Хоёрдугаар сардаа багтаагаад нэмэгдэл цалин өгнө гэсэн, байдаггүй.

Монголын маргааш олон гэдэг шиг манай улстөрчдийн оноо цуглуулах ажил нь дэндээд байна. Хүний нөөц тогтворгүй байгааг цалин хөлс нэмээд шийдэх болов уу гээд хараад байдаг, шийдэхгүй хүлээлгэсээр байна.

Автобусны жолооч өглөө 04:00 цагт босоод бааз дээрээ ирээд 04:50 цагт автобусаа халаасны дараа эцсийн буудлууд руугаа явна. 06:20 цагт эхний автобус шугамдаа гардаг. Өдөржингөө шугам замд явж байгаа. Цайны 20 минут гэдэг инээдтэй юм бий. Та бүхэн боддоо оргил ачааллын үеэр хоолны газарт ороод 20 минут дотор хоол идэж амжих уу. Бид нар хоол идэж амждаагүй учраас хоолоо уудаг.

Үдэш 23:50, 23:30 цагт эцсийн буудал дээр хүнээ буулгаад бааз руугаа явдаг. Ингээд баазаас 23:30-24:00 цагийн хооронд очно. Түлшээ авна, оочерлосоор байтал 24:00 цаг өнгөрнө. Ажлаа дуусгаад баазаас гарахад 24:30 цаг болж байдаг. Гэртээ харихад шөнө 01:00 цаг болдог. Ээлжгүй жолооч 3-4 хөн цагийн нойртой байна. Энэ олон жилүүдэд ингэж яваад ирсэн.

Хагас мансуурлын байдалтай, энергийн ундаагаар хүчээр биеэ сэргээдэг. Эндээс болж, осол аваар ч гардаг.

Бид нарын одоо авч байгаа сарын цалин 1.7 сая төгрөг. Татвар, шимтгэлээ хасаад гар дээрээ 1.2 сая төгрөгийг хоёр хувааж авдаг.

50 мянган төгрөгөөр тор дүүрэхгүй хүнс авч байгаа. Олон ам бүлтэй, оюутантай жолооч бол хүнд шүү дээ, ийм цалингаар амьдралаа залгуулахад” гэв.

-Автобусны маршрутыг өөрчилснөөр хүртээмж нэмэгдсэн үү, түгжрэл буурсан уу?.

-Маршрут  өмнө нь асуудалгүй байсан. Тийм учраас бид хүртээмж бага, эвдрэлтэй автобуснууд их байгааг шинэчлээд хүн овоороод байгаа чиглэл рүүгээ автобусныхаа тоог нэмчихээч гэдэг асуудал тавьсан юм. Гэтэл чиглэл өөрчлөөд бужигнуулчихсан. Дээр нь түгжрэлд ороод буудлаас буудлын хооронд 2 цаг явахаар яаж дараагийн буудал руу очих юм бэ.

Хоёрдугаарт авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх ёстой, автобуснуудад. Хоёр эгнээтэй зам байсан ч нэгдүгээр эгнээг чөлөөлөөд өгчих. Хувийн унаагаараа тохь тухтай түгжрэлд явна уу, эсвэл нэгдүгээр эгнээгээрээ автобусаар  5-10 хан минутад явах уу гэдэг сонголтыг нийслэлийн иргэдэд үлдээчих ээ гэдэг зүйл хэлээд байгаа. Гэсэн ч шийдээгүй л байна.

-Шаардлагынхаа хариуг хэзээ авах вэ?

-Улсын болон хувийн хэвшлийн бүх баазын жолооч нар бид шаардлагынхаа хариуг гурав хоногийн дараа авна гэдэг асуудлыг тавьж байгаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан хоёрдугаар сарын 28-нд ээлжит бусаар хуралдахаар товлогдсон.  Нийслэлийн 2024 оны төсвийн тодотгол ярина.  Үүнд машин цагийн тарифтай холбоотой асуудал орсон. Тийм учраас бид гурван асуудлыг хөндсөн шаардлага тавьж, шийдэж өгөхийг хүсч байна. Хэрэв шаардлагын хариуг энэ сарын 29-нлд багтаан шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна. Тэмцлийн хэлбэр сонгоно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж