"The MongolZ" дахин Мэйжорт шалгарахад ганц хожил дутуу

"The MongolZ" дахин Мэйжорт шалгарахад ганц хожил дутуу

"The MongolZ" дахин Мэйжорт шалгарахад ганц хожил дутуу

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн ирэх гуравдугаар сарын 17-31-ний өдрүүдэд Данийн Копенхаген хотноо болно. 1.25 сая ам.долларын шагналын сантай тус Мэйжорын Ази, Номхон далайн бүсийн сонгон шалгаруулалт Шанхай хотод өнөөдөр/2024.02.26/ эхэллээ.  Нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос "The MongolZ", "ATOX Esports" багууд оролцож буй.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр "The MongolZ" эхний тоглолтдоо олон улсын тамирчдаар багаа бүрдүүлсэн "Myth Avenue Gaming" багийг 13-4 гэсэн харьцаатай ялсан бол хагас шигшээ шатанд Австралийн алдарт "Grayhound" багийг мөн 13-4 гэсэн харьцаатай буулган авлаа. Ингэснээр тэд нөгөөдөр дээд бүсийн финалд тоглохоор шалгарч байна. "The MongolZ" Мэйжорт дахин шалгарахад ердөө ганц л хожил хэрэгтэй.

Дашрамд дурдахад, "Myth Avenue Gaming" багт "ariucle", "Tugu" гэх монгол тамирчид тоглодог бол "Grayhound"-ийн дасгалжуулагчаар Монголын анхны Мэйжорын стикертэй тамирчин "erkaSt" ажилладаг.

Харин "ATOX Esports" баг эхний тоглолтоо "Grayhound" багийн эсрэг хийн 4-13 гэсэн харьцаатай хожигдож, улмаар хасагдах бүс рүү унаж, маргааш "Myth Avengue Gaming" багийн эсрэг хожигдох эрхгүй тоглолтыг хийхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж