“Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана”. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрөгч Баасан гаригт ийн мэдэгдээд “Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барьсныг болон сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон, мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг нэгтгэсэн”-ээ дуулгасан нь тодорхой зорилго агуулав. Товчхондоо, хүрээний улс төрийн гол хөзөр газрын наймаа байхыг тойруу замаар зарласан нь энэ.
Угаас Улаанбаатар хот төлөвлөлтгүй, стандартгүй цементэн ширэнгэ болсон. Тиймээс нэг талаас олон нийтэд таалагдах сэдэв болно. Нөгөө талаас сонгуулийн субботник болгоно. Гол нь нийслэлийн асуудлыг цэгцлэх ёстой юу гэвэл ёстой.
Эмнэлгийн дарга нь эмнэлгийн газраас, сургуулийн захирал нь сургуулийнхаа газраас, цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгийнхээ газраас хулгайлж зараад хувьдаа завшчихдаг явдал түгээмэл, бараг “бичигдээгүй хууль” байж ирсэн. Нийслэл, дүүргийн үе, үеийн Засаг дарга нараас газрын наймаа, авлигатай холбогдоогүй хүнийг ольё гэвэл өвсөн дотроос зүү хайхаас ч хэцүү байж мэднэ. Хүрээний газрын наймаа хүрээний гол бузар болсон. Түүнийг дэлгэе гэвэл далай цаашаа юм болох биз, хотын эрх мэдэлтнүүд шээсээрээ хэмжиж байгаад газар өгдөг байсан гэхээр. Мэдээж, Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурван жил гаруй ажилласан хүн хэн нэгнийг гүтгэж болохгүйгээ сайн мэдэх байлгүй. Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан М.Цэлмэг Туул голын эрэг дээр шээж байгаад газар өгдөг байсан гэнэ лээ. Тэгэхээр М.Цэлмэгийн нэрийг Х.Нямбаатар зүгээр ч нэг дурдаагүй байх. М.Цэлмэгийг зориуд цохсон нь хотын фракцийг намнах гэсэн зорилго харагдав, уншигдав. Үнэндээ М.Энхболдыг нийслэлийг Засаг дарга, Т.Бадамжунайг Улаанбаатар хотын Ерөнхий менежер байх үед М.Цэлмэг нь Ерөнхий архитекторын албан тушаалтай байсан. Тэгээд ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “М.Энхболд бол газрын наймаачин мөн” гэж мэдэгдсэн, хүлээн зөвшөөрсөн.
Өнгөрсөн 2023 онд Засгийн газраас “Шил” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын захирамжуудыг ил болгосон. Нийтдээ 36985 захирамж ил болсноос харвал нийслэлд хамгийн их хэмжээгээр газар олгосон хүн нь МАН-ын дарга асан М.Энхболд байсан. Тэрбээр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа газар олгосон 7374 захирамж гаргаж байжээ. Гэх мэтчилэнгээр хотын газрыг хувааж идсэн гол хулгайчид Ардын намын цагаан байрнаас олдох нь ойлгомжтой, өнгөрсөн 30 гаруй жилд нийслэлд АН дөрөвхөн жил/ 2012-2016 онд/ бусад жилүүдэд МАН дангаараа шахуу засаглаж ирсэн билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сарын өмнө нийслэлийн газар олголттой холбоотой асуудлыг шалгаж, нээлттэй сонсгол явуулах үүрэг даалгаврыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт даалгасан. Тэгэхээр Б.Энхбаярын нээлттэй сонсгол МАН-ын хотын фракцийнхнаас, тэр тусмаа Цэлмэг , Жунай, М.Энхболд нараас холуур өнгөрөхгүй байх.
Дээр нь Улаанбаатарыг “аз жаргалгүй”, цементэн ширэнгэ болгосон хүмүүс нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эко констракшн”-ы С.Нямдаваа, “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан, “Тайгам Алтай”-н Ц.Сономцэрэн гээд МАН-ын голдуу барилгын ченжүүд байна. Ямар сайндаа л нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Эко констракшн”-ы С.Нямдаваа, “Тайгам Алтай”-н Ц.Сономцэрэн нарт хандаж бага дарвалзахыг сануулах билээ. Хотын дарга ийм пээдгэр байгаа нь ард нь Ерөнхий сайдын нөлөөлөл бийтэй холбоотой биз.
“Суруга Монгол”-ын газрыг дээрэмдсэн баримтыг ил болгоно гэдэг нь Зам тээврийн сайд асан “чацга” хочит А.Гансүхийн асуудал дэлгэгдэнэ гэсэн үг. АН-ын дарга асан З.Энхболдыг 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад “Суруга Монгол” компанийн захирал 67 настай япон эрэгтэйг хар тамхины хэрэгт хууль хүчнийхэн болон бизнесийнхэн хамтарч гүтгээд газрыг нь дээрэмдсэн хэрэг хууль-шүүх дээр яваа. “Суруга Монгол”-ын эзэмшиж байгаад шилжүүлсэн газар дээр нь “Хүннү 2222” орон сууцны хороолол боссон. Тэндээс З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нийтдээ 1391.6 ам.метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн баримт дэлгэгдэж байсан. З.Энхболд ганцаараа ч биш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, А.Гансүх, “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нар “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшлийн газрыг хувааж авсан гэх асуудал сөхөгдөх биз. Гээд хүрээний улс төр хэнийгээ шонд өлгөж, “шоронд хатаах” нь хамаагүй, Улаанбаатарыг ужиг асуудлыг цэгцлэх цаг болсон уу, болсон. Муу ёрлож байгаа юм биш, галын машин орох зайгүй баригдсан барилгуудаас газар хөдөлсөн нөхцөлд хэд нь “босоо” үлдэхийг хэлж мэдэхгүй. Аз жаргалтай хот энэ тэрээ больё, ядаж айдас, хүйдэсгүй амьдармаар байна.
Жич: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлт нэг ёсондоо Улаанбаатарын сөөм газар бүхнийг сохор зоос болгосны үр дагавар байлаа…
mgl 2024-02-26 103.9.90.130
mongoliig elbegdorj terguutei hujaa nar sunuusun ulaanbaatariig bol Enhbold Dadamjunau terguutei hujaa nar sunuusun bugdiig il bolgoh heregtei .Tegehgui bol ene hujaa nariin hani hamsaatnuud dahij garch ireheer buh subgaar tarhi ugaaj bn laibchinguudiig hulsilj bn. ed nar dahij garuul mongol ergelt butsaltgui sununu
Зөвлөгөө 2024-02-26 202.126.90.20
Өмнө хэвлэлээр бичигдсэн зүйлийг энд тэндээс хуулж аваад тавих юм. Сэтгүүлч юм бол шинэ факт баримт гаргаж ирээд асуудал болгох хэрэгтэй
Зочин 2024-02-26 122.201.31.137
хууль зүйн яамны сайд байхдаа хийж чадаагүй байж одоо бол худлаа сонгуульд зориулсан ажилгаа өнгөрсөн 8 жилд хийж чадаагүй байж одоо 3 сарын хийнэ гэж байхгүй энэ хүн дахин яаж сонгогдлоо бодсон үйл ажилдаа ИТГЭЖ БОЛОХГҮЙ
Зочин 2024-02-26 67.173.173.99
М.Энхболдыг шалга. Шалгаач, М.Энхболдыг, сайн шалга, ямар хүнийг мэдэж ав.
Нэргүй 2024-02-26 202.21.108.44
Нямбаатар газрын мафитай тэмцэх чадваргүй, учир нь газрын мафийн оршин тогтнох чадвар МАН аас хамаардаг.
Нэргүй 2024-02-26 213.87.89.8
Харуулах боломжгүй.
Шижир 2024-02-26 202.55.188.119
Ац чинт Төлгөн коммунистууд
Нэргүй 2024-02-26 202.9.47.30
Хулгайч нар нь мэдээж дан МАН ынхан…яаж ч чадахгүй дээ та нар. худлаа баахн попорч сүржигнэнэ. нэгэнт барилгууд баригдчихсн..галт тэрэг хөдөлчихсн..дальше как?????
Ард түмний халаасыг сэгсрэхээ больж татвараар газрын наймаагаа цэгцлээч ээ ! 2024-02-26 202.21.104.2
Монголд төрийн нэрийн дор хууль бус ажиллагаа гаарсан юм байна. Улстөрчид бие биенийхээ хууль бус үйлдлийг мэддэг ч зөвхөн өөрт ашигтай байдлаар шантааж болгож ашигладаг юм байна Зах замбараагүй хашсан энэ их газруудаасаа татвар аваач ээ!!! Ард нь эрх мэдэлтэй хүмүүс байдаг нь тодорхой.Өндөр татвар тавьдаг бол юу гэж ийм их газар авч наймаалцах вээ дээ? Газрын наймаачдад боломж олгож хуулийн хүрээнд луйвар хийсээр байх уу? Иргэд-н 0,7 га, үйлдвэрлэл, АА-н газар биш л бол татвар өндөр бх ёсто
Иргэн 2024-02-26 66.181.186.20
Газрын наймаа бүр дэндлээ шүү. Төрийн аудит гэж дампуурсан газар байнаа таминээ??? … юу ч хийж чаддаггүй танил тал, арын хаалгаар орсон чадваргүй хүмүүс байгаа юм чинь дээ хөөрхий зайлуул …… Хүрэлбаатар ирж баахан бужигнуулж халаа сэлгээ хийсэн, дараа нь Занданбат ирээд татварт ажилладаг хүмүүсээр дүүргэсэн. Санхүүгийн аудитын газрын дарга Наранчимэг гэдэг хүүхэн ирээд Баянзүрхэд дүүргийнхнээр дүүргэсэн жинхэнэ хорчин авгайдааа энийг ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАЖ ЗАЙЛУУЛЛАА. Загджав Ерөнхий аудит
зочин 2024-02-26 202.21.104.2
Үнэн!
Нэргүй 2024-02-26 66.181.185.168
А ГАНСҮХ ГЭХ н**ш ЧИНЬ ЖЕНКОГИЙН ТЭЖЭЭВЭР МӨНҮҮ?
ЗОЧИН 2024-02-26 122.201.23.84
яг мөн, хэлгий пэ
Нэргүй 2024-02-26 66.181.190.219
Сонгуулийн шоу болгож Данх,Нянгар 2 их орилох болж…Та хоёр наад газрын асуудлаа шийдчихээрэй…Сонгуулийн маргааш л больцгооно .
Тьдд 2024-02-26 202.126.89.103
Эхлээд мон урангийн наранхүү ми жунай цэлмэг газар зарсан мөнгийг улсад төлүүлэх ёстой