Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Хүрээлэн байгаа орчны эсрэг ес, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зургаа, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр дөрөв, Авлига, албан тушаалын нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт мах, махан бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн Б.С нь бусдын гадаад паспортыг ашиглан улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Б” ХХК-ийн захирал Г.Т нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас барилгын ажилтан Ш.А нь өндрөөс унаж нас барсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 /Хүнийг амь насыг болгоомжгүйгээр хохироох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Л.Б нь тус дүүргийн нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд барилга нураах ажил гүйцэтгэж байсан “О” ХХК-ийн ажилтнуудыг эсэргүүцэж, буу чиглүүлэн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2.2 /Заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дархан-Уул аймгийн прокурорын газраас иргэн Г.З нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, газрын хэвлийд халдаж байгаль орчинд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Ард 2024-02-26 202.9.46.108
Дахин төлөвлөлт гэж нэг баахан луйвар болчоод байгаашдэээ
Нэргүй 2024-02-26 158.59.146.30
dahin tuluvlultiig eserguutssen irgend zuv, buh hun eserguutsej bgaa, harin eserguutssen arga ni burk baij,
dahin tuluvlultiig eserguutssen irgend zuv, buh hun eserguutsej bgaa, harin eserguutssen arga ni burk baij,
dahin tuluvlultiig eserguutssen irgend zuv, buh hun eserguutsej bgaa, harin eserguutssen arga ni burk baij,
Нэргүй 2024-02-26 213.87.89.8
Харуулах боломжгүй.
Zochin 2024-02-26 59.153.113.81
irgenii daind hurgeh gej irgediin tevcheeriig barah ajlaa sain hiij baina daa. hedii nomhon yum shig bolovch hodolbol hodolj chadah ard tumen shuu.
Нэргүй 2024-02-26 108.28.43.248
zailaa
Нэргүй 2024-02-26 122.201.23.83
босоход ойртоол байгаа шүү