Сурвалжлага: Зорчигчид автобусны тоог нэмэхийг хүсэв  

Сурвалжлага: Зорчигчид автобусны тоог нэмэхийг хүсэв  

Сурвалжлага: Зорчигчид автобусны тоог нэмэхийг хүсэв  

2024.02.24-нд 17.30 цагийн орчимд:

Амнаас нь уур савсаж, ороолт, малгай, сормуус нь цантсан иргэд УБИС-ийн урдах буудал дээр автобус хүлээж зогссоор л. Залуус гар утсаа халааснаасаа гаргаж ирэн,  автобус хаана явж байгааг байн, байн харах бол биедээ ахадсан цүнх үүрсэн хүү хөлөө тогшин, нааш цааш холхино. Ахмад настнууд төмөр суудалд хайруулан, автобус хүлээх нь тэсвэр тэвчээрийн хязгаараа шалгуулах мэт.

Нэлээд хүлээсний эцэст М1 дугаартай “Офицеруудын ордон-Таваншар” чиглэлийн автобус ирсэн боловч зорчигчдын олонх нь багталгүй үлдэв.

Багтаагүй үлдсэн зорчигчдын хувьд дараагийн автобус ирэхийг дахиад хүлээхээс аргагүй болов.

Одоогоос хоёр сар орчмын өмнө нийслэлээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор чиглэлүүдийг өөрчилсөн. Гэвч чиглэлүүд оновчгүй байснаас 70 гаруй чиглэлийг сэргээж, зарим чиглэлийг шинэ маршрутынх нь дагуу хэвээр үлдээсэн. Иймд бид нийтийн тээврийн хүртээмж сайжирсан эсэх асуудлыг сурвалжлах үед дээрх дүр зураг угтсан нь энэ.

Автобус хэр их хүлээж байгаа талаар зорчигчдоос тодруулахад дараах байр суурь илэрхийлсэн юм.

Н.САРУУЛ:

-Автобусны маршрут өөрчилж байна гээд Ч-3 дугаарын чиглэлийг байхгүй болгосон нь маш хүндрэлтэй байна. “Зүүн салаа-Халдварт” чиглэлийн автобус төв замаар явахгүй болсноос гурав дамжиж, эмнэлэгтээ хүрдэг болсон. “Дүнжингарав” гээд нэг чиглэл ирдэг юм, хүлээгээд байгаа ч ирэхгүй юм. Гэтэл зарим чиглэл маш оновчгүй. Хоосон шахуу явж харагдах юм. 30 номерын “Жанжин клуб” гэсэн чиглэл бол ямар ч хэрэггүй. Хүний хэрэгцээ хангадаггүй зарим чиглэлийг хааж, хэрэгцээтэй газар луу нь чиглэлээ нэмж явуулж болдоггүй л юм байх даа.

Ц.АДЪЯАСҮРЭН:

Автобусны чиглэл өөрчлөгдөөгүй байхад  30 минут хүлээдэг байсан. Одоо дор хаяж нэг цаг автобус хүлээж байна. Автобус хүрэлцэхгүй байна. Нисэхэд амьдардаг. Өмнө нь нэг л автобусанд суугаад гэртээ харьдаг, ажилдаа ирдэг байсан бол одоо хоёроос гурав дамжиж байна. Илүү л их цагийг нийтийн тээвэр хүлээх, зорчиход зарцуулдаг болсон. Сайжирсан зүйл алга.

Н.ШАРАВСАМБУУ:

Ярмагаас ажилдаа ирдэг. Яармагаас УБИС-д ирэхэд автобус хүрэлцээтэй байгаа. Харин УБИС-иас буцаад явах болоход хүлээгдэл их болчихдог. Түгжрэлээс болдог уу, эсвэл өөр шалтгаан байна уу, мэдэхгүй. Арга ядаад хүлээж цөхөхөөрөө олон удаа дамжиж явахаас аргагүй болдог.

Х.УНДАРМАА:

Автобус хүрэлцээгүй байна, олноор явуулах ёстой. Нарантуул захын ар хэсэг, мангасын аманд автобусны хүрэлцээ муу байдаг. Хүмүүс хоёр, гурван цаг хүлээдэг. Хөл гар даарах энүүхэнд шүү дээ.

Би гэхэд 10.20 цагийн хичээлд суухын тулд өглөө гэрээсээ 07.00 цагт гарч,  автобусандаа сууж байна. Өглөө 08.00 цаг өнгөрөөгөөд гарчих юм бол хичээлээсээ хоцорно.  Шинэ автобус худалдан авлаа гэсэн ч тэдгээрийгээ хотын төв хэсгээр явуулаад гэр хороолол, зуслангийн бүс рүү хуучин автобус явуулж байна. Хуучин автобусны эдэлгээний хугацаа дууссан болохоор маш хүйтэн, даарч хөрсөн дээрээ улам л зутардаг. Ядаж шинэ автобусаа явуулбал хүйтэн цагт зорчиж яваа нь даарахгүй тав тухтай байхсан. Гэвч юу нь болдоггүй юм гаргахгүй юм.

Б.ТЭМҮҮЛЭН:

-Хүйтэн үед автобус хүлээхээр маш их даардаг. За тэгээд хүлээж, хүлээж автобус ирлээ ч багтдаггүй. Багтаад суулаа гэхэд маш их шахцалддаг. Цаг хугацаа ч их алддаг. Тийм болохоор ихэнхдээ алхаж байна гэлээ.

27 номерын “Гачуурт-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа автобусны жолоочоос маршрут өөрчилснөөр үйлчилгээ сайжирсан эсэх, мөн хэдэн цагаар ажилладаг, цалин нь өссөн эсэхийг тодруулахад дараах тайлбар хийв.

Тэрбээр ““Автобусны чиглэл өөрчилснөөр түгжрэл шийднэ гэж юу байх вэ. Чиглэлүүдээ оновчтой гаргах ёстой. Ихэнх автобусаа богино эргэлттэй болгох нэрээр оновчгүй болгочихоор улам ч хүндрэл үүсгэж байна. Зорчигчид өмнө нь нэг автобусанд суугаад зорьсон газраа очдог байсан бол одоо чадахаа больсон. Ихэнх тохиолдолд гурван автобус дамжиж явж байна. Маш их цаг алдаж байна, автобусанд төлдөг төлбөр нь ч нэмэгдлээ гээд жолооч бид нар луу их уурладаг. Бид ийм болгосон биш яах билээ дээ.

Дээр нь автобусаа саадгүй явуулдаг болох ёстой. Автобусныхаа тоог хүрэлцээтэй болгох нь чухал. Зөрчил гаргаад торгуулиа төлөөгүй автомашинуудыг явуулахгүй байх талд арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Яриад л байхаас хийхгүй юм.

Өглөө 05.30 цагт ажилдаа гараад 23.00  цагт ажилаасаа буудаг. Ойролцоогоор автобусанд 15 цагийг өнгөрүүлдэг. Сарын цалин маань тогтмол биш сайн л ажиллаж байж гайгүйхэн цалин авна.

Автобусны жолооч нарын сарын цалинг гурван сая 500 мянган төгрөг болгоно гэсэн нэмээгүй л байна. Хэтрүүлсэн л болох байхдаа бараг 30 хоног ажиллаж байж нэг сая 400 мянган төгрөгийн цалин авдаг.

Автобусны буудлуудад жорлон байдаггүйгээс ариун цэврийн өрөө орж чаддаггүй. Жорлонгийн асуудлыг шийдэж чадаагүй хүмүүс цалин нэмнэ гэдэг худлаа гэлээ.

Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165 тэрбум төгрөгөөр нийт 600 автобус худалдан авсан. Уг автобусаас 100 гаруй нь үйлчилгээнд гарсан бол 500 орчим нь гараашт хадгалагдаж буй.

Нийтийн тээврийн үйлчилгээнд одоогоор 1000 гаруй автобус явж байгаа юм. Энэ тоог ирэх гуравдугаар сарын 15-н гэхэд 1200 болгоно гэдэг амлалтыг Улаанбаатар хотын захирагч өгсөн ч жолооч дутагдалтайгаас тоог нь нэмж чадахгүй болж мэдэхээр буй. Гэхдээ ядаж шинэ автобуснуудаа үйлчилгээнд гаргах нь чухал болохыг зорчигчид хэлж байгаа юм.

Э.ДАРИЙМАА

Гэрэл зургийг Ч.ДАРХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жужаан 2024-02-26 202.55.188.110

Яг үнэн . шахцалдаж үхлээ

Avatar

Иргэн 2024-02-26 202.55.188.120

Ч:27 Өвөрсогоот- вокзал, ч:28 сэлх- ард кино театр чиглэлийн автобус маш бага явж байна дээр нь хөлдүү мөс шиг хүйтэн

Avatar

Нэргүй 2024-02-26 202.9.40.102

buh chigleluudee bugdiig huuchnaar ni yavuulaa, chiglel uurchilsnuu buudliin ariin sambar deer boti nom shig baahan tsaas naaj tenegteed baisan, odoo buudlaar duuren bie bieneesee chiglel asuusan, daarsan, uurlasan, Nyambaatariig haraaj zuhsen ulsuud ih bolj, CH3 zuun salaa-haldvart, XO2 shargamorit dunjingarav chigleliig huuchnaar ni yavuuaachee, Dunjingaravaas tuv zam ruu yavah gej ene huiten haltirgaatai ued yamar baidgiig teneguud ta nar uur5sduu alhaj yavaad uz dee, yostoi erguu malnuudaa

Avatar

Vlad 2024-02-26 202.131.225.198

Time to outsource some of the government services to professional organizations. There is no shame. Let accept that government officials are incapable . Staying in La La land won't help

Avatar

1 2024-02-26 103.57.94.189

**сурвалжилга

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-26 202.126.91.49

шар хад зунжин 33 г явуулж өгөөч бас хотын төвөөр хороолол 3 4 маш цөөхөн явдөг орой өглөө явахад маш хүндэрэлтэй зүгээр л амьгүй мах чихэж байгаа юм шиг л ыайдаг зайгүй чихэж явдаг

Avatar

зочин 2024-02-26 66.181.176.108

37 -г горьдож зогссоор өвлийг давлаа. Шугам авсан эзэн сайхан шинэлсэн үү

Avatar

Нэргүй 2024-02-26 202.126.90.30

Awtobusnii toogoo nemeechee

Avatar

Zochin 2024-02-26 139.5.216.135

Chiglelyydee khuuchnaar n' yavuulaachee. Chiglel uurchil gj khen khelsiin? Zygeer l khuuchin marshrutaat n' toog n' nemegdyyleed yavuulaachee.

Avatar

оюутан 2024-02-26 66.181.179.231

Автобусны үйлчилгээ сайжирсан юм огт байхгүй Бүр дордсон
Нэг автобусанд суугаад гэртээ харидаг байсан бол 3 дамжиж харина. Тэгээд хэрэгтэй автобусаа олж суух гээд буудал хооронд явж дааарна цаг их алдаж байна. Олон автобус дамжиж даарч халтирч унаж байхын оронд түгжрэлтэй ч гэсэн нэг автобусаар явъяа

Автобусны буудлууд дээр маршрутууд байхгүй Жишээ нь МУБИС, МУИС, Сүхбаатарын талбай зэрэгт
Нямбаатар, Сайн зориг, Номинчимэг нараа алдаагаа бушуухан засаач

Avatar

зочин 2024-02-26 66.181.189.227

өглөө 07 цагаас 08 цагын хооронд, орой 17 цагаас 19 цагын хооронд 40. 49 ноймерын автобусны тоог нэммээр байна.

Avatar

Зочин 2024-02-26 59.153.114.139

хотын даргаа САЙЖРУУЛАХ гэж шинэчилдэг гэдгийг ойлгоод ажил хийлдээ дандаа дордуулах ажил хийсээр байхуу нямбаатараа

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.189.149

Гэр хорооллынхон орон сууцны хорооллоор бүтэн өдөр явж, орон сууцны хүмүүсийн араас хөөцөлддөг учраас тэднийг нийтийн тээврээр явахыг нь хязгаарла мөн автобусны билетийг 3000 төгрөг болго!

Avatar

иргэн 2024-02-26 202.21.104.2

Тэнэгүүд ээ?? Энхтайвны өргөн чөлөө, Яармаг, Чингэлтэй. г.м шулуун маршрутандаа автуусны тоог хангалттай нэмээд, нэмэлтээр захын хороолол, туслах маршрутандаа бага оврын автуусаар богино эргэлт хиймээр байгаа юм шдээ!! САйжруулнагээд суужруулаад эсрэгээр нь хийчихдэг малнууд юмаа.. кккк. Орой ажил тарах үеэр бүх автууснууд нь нэг талдаа гарч түгжирчээд хотын төвөөс баруун чиглэлд 21-22,00 цаг хүртэл нэг ч автуус явахгүй бн ш дээ!!Ядаж шулуун замын автууснууд явж байвал дөхөөд алхчмаар байхийн.

Avatar

зочин 2024-02-26 202.9.41.12

м1 чиглэлийн автобусны тоо олон байгаач ч өглөө орйодоо түгжрэлд орлог юм уу яадаг юм, өглөө офицерийн буудал дээр, орой багшийн дээдийн буудал дээр бөөн хүмүүс. автобус ирэхгүй хүлээдэг болсон. Өмнө нь арай ийм байгаагүй. Сүхбаатарнц тайлбай офице гэж богино эргэлт явдаг байсан. ЭРгээд хуучнаар нь явуулмаар байна. Ч3, ХМК, СБ-ын талбайн богино эргэлтийгявуулах хэрэгтэй\

Avatar

Z 2024-02-26 66.181.190.25

oroi 5 tsagaash hoish taraal avtuusand suuna gedeg alaan pig jihtsen hairan hamag tsagaa tugjreld ongorooh,

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.179.228

энэ хотын чинь хүн ам ихдчихээд бна шүү. Хөдөөнийхөн хөдөөнөө л амьдраач!!! Нийгэмшээгүй юмнууд гай л болж бна

Avatar

Зочин 2024-02-26 203.98.76.9

70 номерын автобусны чиглэлийг өөрчилсөн ингэснээр Мишээл, 5 Богдын иргэд 9 номерт багтахгүй, хүлээлт ихэссэн. 9 номерийн шугаманд шинэ автобус ирэхээс өмнө 12 автобус явдаг байсан одоо 5-6 автобус явж байна. Цаашид 9 номерийн автобусны тоог хуучин хэмжээнд хүртэл нэмэх, ТЭЦ-3–3, 4-р хорооллын чиглэлийг Энхтайваны гүүрээр биш ЯГарны гүүрээр явдаг болгох

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж