Катар улс дэлхийн хамгийн том байгалийн хийн ордоос олборлолтоо өргөжүүлэх шинэ төлөвлөгөөгөө зарлаж, 2030 оноос өмнө хүчин чадлаа жилд 142 сая тоннд хүргэнэ гэж мэдэгдэв. Баруун талбайн шинэ өргөтгөл нь одоо байгаагаас илүү, жилд 16 сая тонн шингэрүүлсэн хий (LNG)-гээр нэмэгдүүлнэ гэж Катарын Эрчим хүчний сайд Саад Шерида аль-Кааби Ням гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
"Сүүлийн үеийн судалгаагаар Хойд талбай нь 240 их наяд шоо фут гэж тооцоолсон асар их хэмжээний хийн нөөцтэй болохыг харуулсан бөгөөд энэ нь Катарын хийн нөөцийг 1,760- 2,000 их наяд шоо фут хүртэл өсгөж байна" гэж аль-Кааби хэлэв. Тэрбээр төрийн өмчит QatarEnergy компанийг тэргүүлдэг. Эдгээр үр дүн нь "Хойд талбайн баруун салбараас жилд 16 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ “LNG” төслийг боловсруулж эхлэх боломжийг бидэнд олгоно" гэж аль-Кааби мөн дурдсан байна. Шинэ өргөтгөл нь ирэх арван жилийн эцсээр дуусмагц үйлдвэрлэлийн хүчин чадлыг 142 сая тоннд хүргэх төлөвтэй байгааг ажиглагчид онцоллоо. “QatarEnergy” пүүс өргөтгөлийн ажлаа хугацаанд нь дуусгахын тулд инженерийн ажлыг нэн дариу эхэлнэ гэв.
Катар нь АНУ, Австрали, Оростой зэрэгцэн дэлхийн томоохон “LNG” үйлдвэрлэгч юм. Хятад, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй Азийн орнууд Катарын хийн гол зах зээл байсан ч Орос Украины эсрэг дайн эхэлснээс хойш Европын орнуудын эрэлт нэмэгджээ.
Эх сурвалж: Reuters
Нэргүй 2024-02-26 213.87.89.8
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-26 66.181.187.221
Газпром бүрэн дампуурав,,,
Нэргүй 2024-02-26 103.57.94.46
Яг тэгнэ дээ !