“МИК ХОЛДИНГ” ХК-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

“МИК ХОЛДИНГ” ХК-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

“МИК ХОЛДИНГ” ХК-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

“МИК Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, эрх зүй, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, санхүүгийн менежментийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, тухайн салбарт таваас доошгүй жил ажилласан байх;
  • Мэргэжлийн салбартаа гурваас доошгүй жил эрх бүхий албан тушаалтнаар, эсвэл Гүйцэтгэх удирдлагын багт ажилласан байх;
  • Компанийн засаглалын гэрчилгээ бүхий сургалтад хамрагдсан, эсвэл хамрагдах боломжтой байх;
  • Шударга, хариуцлагатай, ажлын ёс зүйтэй байх;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахад шаардлагатай чадварыг зохих түвшинд эзэмшсэн байх;
  • Өмчлөх эрх, эдийн засаг, авлига, нийтийн албаны ашиг сонирхол, цахим мэдээллийн аюулгүй байдал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял, шийтгэл хүлээж байгаагүй байх;
  • Өөрөө, эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  • Өөрөө, эсвэл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсвэл сүүлийн гурван жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  • Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  • Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Санхүүгийн зохицуулах хорооны “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-д заасан хувь хүнд тавигдах шалгуурыг хангасан байх.

 

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Мэдээлллийн эзний зөвшөөрөл (PDF-р татаж авахWord-р татаж авах);
  3. Товч намтар (Боловсрол, ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх)
  4. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг хувь хүн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  5. Тохиромжтой этгээдийг тодорхойлох асуулга (PDF-р татаж авахWord-р татаж авах);
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Боловсролын гэрчилгээ, диплом болон мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  8. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт /сүүлийн 3 жилээр/;
  9. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  10. Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;
  11. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт;
  13. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт;
  14. Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг баримт бичгийн бүрдлийн хамт 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын saruul@mik.mn цахим шуудангаар хүлээн авна.

 

Анхаарах зүйлс:

  • Материалуудыг гаргацтай, тэгш сканердаж зөвхөн PDF форматаар цахим шууданд хавсаргана.
  • Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  • Хугацаа хоцорсон, материалын бүрдэл дутуу, эсвэл хувийн мэдээлэл ашиглах зөвшөөрлийг өгөөгүй тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг бүртгэхээс татгалзана.
  • Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан оролцогчтой холбоо барих болно.

 

Асууж тодруулах зүйл байвал 11 328267-828, 95908267 дугаараар холбогдох боломжтой.

 

“МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

 НЭР ДЭВШҮҮЛЭХ, ШАГНАЛ УРАМШУУЛЛЫН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж