АТГ: УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийг прокурорт шилжүүлэв

АТГ: УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийг прокурорт шилжүүлэв

АТГ: УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийг прокурорт шилжүүлэв

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг нь өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Түүнийг 2022 оноос нүүрсний хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв.

Тэрбээр "Намайг Өмнөговь аймгийн Засаг даргаар 2017 онд ажиллаж байхад 70 сая төгрөгийн тендер зарлахад 60 саяар орсон. Өөр өрсөлдөгч байгаагүй учраас авчихсан юм билээ. Миний хувьд Засаг даргаар ажиллаж байсан учраас захирамж гаргах үүрэгтэй. Засаг даргын Тамгын газраас шалгаруулаад оруулж ирсэн. Миний хувьд АТГ-т ашиг сонирхлын эсрэг мэдүүлгээ зураад өгсөн. Ер нь бол Засаг дарга хийж байсан хүнээс энэ мэт жижиг сажиг юм олдох л юм билээ. Үүнд ашиг хонжоо хайгаад байсан зүйл байхгүй л дээ" гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Авлигатай тэмцэх газраас /2023.03.14/ нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийх үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний хэргээр сүүлийн 10 гаруй жилийн хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Ажлын цар хүрээ өргөн байна. Гэхдээ ажлын хэсгийн мөрдөгчид хичээн ажиллаж байна. Мөрдөх шалгах ажиллагааны явцад шинээр хоёр гурван нөхцөл байдал тогтоогдож буй. Гашуунсухайт хилийн боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр хяналт хийж байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн серверийн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгаж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж буй" гэдгийг онцолж байв.

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг /2022.12.13/ зарласан.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-26 67.173.173.99

Н.Наранбаатарыг сайн шалга. Дахин сайн ШАЛГАХ хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

ЗОЧИН 2024-02-26 122.201.23.84

тэр ТВ 8-н Мандахбаяр яааж пээдийж блаа,кк Ёоое

Avatar

Нэргүй 2024-02-26 139.5.218.69

АТГ н заралсан 17 н гулгайч хаана явна

Avatar

Авлигачин хулгайч Наранбаатар 2024-02-26 202.131.231.226

Наранбаатар Өмнөговийн засаг дарга байхдаа Цагаан хаданд аж ахуйн нэгжүүдийн нүүрсийг хувийнхаа торон хашаандаа хүчээр буулгаж тн тутмаас 3$ авдаг гэж хүмүүс толгой сэгсэрч бараг уйлдаг байсан гэж бичсэн сошиалд байсан. Хамгийн түрүүнд шоронд орох ёстой хүн байгаа юм. Маш сайн шалгах хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2024-02-26 124.158.66.31

шунал нь шулам болчихсон нөхөр Ингэх гээд байсан юм аа. Шоронд хийж бүх хохиролоо барагдуулж бүх хөрөнгийн хураах хэрэгтэй. Цэргийн сургуулийг төгссөн буруу сэхсэн улны гар бсан. Нүүрсний хятад компани ажиллаж байгаад буруу гараар мөнгө олсон хүн… тэвшийн тэврүүлэх хэрэгтэй:

Avatar

Зочин 2024-02-26 103.212.118.79

Эрх мэдэл бүхий том хулгайчууд оролцсон учраас серверийн мэдээлэл устгагдалгүй яахавдээ. Манайхан ниргэсэн хойно нь л хашгиралдах юм даа. Сэжиг гарангуутал хуулах юмуу арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Энэ эхнийх нь бишээ.

Avatar

сонгогч 2024-02-26 202.21.108.25

сангийн сайдын жавхлангийн хамааралуудыг шалга

Avatar

Нэргүй 2024-02-26 202.21.126.195

Амарбаясгаланг шалга даа.

Avatar

Нэргүй 2024-02-26 202.21.107.136

Amarbayasgalan geed neg batsaasn tsverhen uldchih geed baina daaa ter gololg chimeegui uldchih geed um higed bnu

Avatar

Нэргүй 2024-02-26 202.179.25.45

Хий хардлагаар хүн буруутгаж болохгүй учраас л тэр шүү дээ. Нотлох баримт гэж юм байна. Нотлох баримтгүй бол хэнийг ч буруутгах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-26 122.201.31.237

Энэ хүмүүс хэргээс мултарчихсан шүү дээ. Сонгуульдаа бэлдээд явж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж