Монгол Улс, Өмнөд Солонгос хоорондын нислэгийн эрэлт нэмэгдэж байгаа тул нислэгийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон гэж Сөүлийн Тээврийн яам Ням гаригт мэдэгдлээ. Уг шийдвэрийн дагуу Өмнөд Солонгос улс нислэгийн үйл ажиллагаа өргөтгөнө. Одоогоор таван байршлаас Монгол руу нисч байгаа бол энэ тоог хоёроор нэмэгдүүлэх болжээ. Энэ хүрээнд Сөүлээс зүүн хойд зүгт 150 км зайд орших Яньян олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол руу нислэг үйлдэх сонирхолтой агаарын тээврийн компаниудын хүсэлтийг хүлээж авна гэдгээ Газар, дэд бүтэц, тээврийн яам мэдэгджээ.
Мөн Бусан боомт хотын ойролцоох Гимхэ олон улсын нисэх буудлаас долоо хоногт зургаан удаа нислэг үйлддэг байсан бол ес болгон нэмэгдүүлэхээр шийдсэн байна.
Онгоцны зорчигчийн суудлын тоог 200-аар хязгаарладаг байсныг цуцлахаар тохиролцжээ. Түүнчлэн оргил ачааллын улирал буюу 6-8 дугаар сарын хооронд зорчигчийн урсгал долоо хоногт 9000 байсныг 10800 болгон нэмэгдүүлнэ.
Хоёр улсын хоорондын нислэгийн тоог аливаа хязгаарлалтгүй болгох талаар талууд хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй аж. Энэ нь Өмнөд Солонгосын агаарын тээврийн компаниуд зах зээлд ноёрхож байгаад Монголын тал санаа зовниж буйтай холбоотой.
Засгийн газрын мэдээлснээр, хоёр улсын хооронд зорчигчдын тоо сүүлийн үед мэдэгдэхүйц нэмэгджээ. Тодруулбал, 2021 онд зорчигчийн урсгал 41 мянга орчим байсан бол 2022 онд 318 мянга, 2023 онд 653 мянга болж нэмэгджээ.
Эх сурвалж: YONHAP
Agii 2024-02-26 103.212.117.87
Элчин сайдын яам нь виза гаргах гэж уддаг, хил дээрээсээ шалтгаангүй буцаадаг, монголчуудыг дорд үздэг байхад. Энэ муу кимчины солонгосуудаар яадаг юм. Солонгосууд визгүй дураараа дургиж байхад монголчууд визээ ажлын 70 хоног хүлээсээр, хил дээрээс буцаж хохирсоор байх уу.
Нэргүй 2024-02-26 213.87.89.8
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-26 59.153.87.59
Цас зуд хэдэн малыг минь багасгаж байхад, ажилаа мэдэхгүй сайд дарга нарын буруутай бодлогоос болж үлдсэн хэдэн малаа жуулчин нэртэй Солонгосуудад өгөөд дуусчих, ойрхон боллоо до. Гаргасан шийдвэрээ эргэж хараарай.
Нэргүй 2024-02-26 59.153.87.59
Нэг жуулчин – нэг хонь арга хэмжээгээ зогсоохгүй бол, үлдсэн хэдэн хонио жуулчинд өгөөд дуусах ви. Сайд аа!
Нэргүй 2024-02-26 103.57.95.144
солонгосчууд нойлшүй монгол руу яагаад ирэхээр сохирхов доо