"1 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 162 сая төгрөгийн бараа материал цугласан"

"1 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 162 сая төгрөгийн бараа материал цугласан"

"1 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 162 сая төгрөгийн бараа материал цугласан"

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар өнөөдөр/2024.02.26/ мэдээлэл хийлээ.


УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Засгийн газрын шийдвэрээр 2024 оны хоёрдугаар сарын 13-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин арга хэмжээг авч байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас төмөр зуд, цагаан зудтай аймгуудын дүн мэдээг шинэчлэн гаргасан. 13 аймгийн 58 сумд төмөр зудтай, 17 аймгийн 139 сумд цагаан зудтай, 18 аймгийн 69 сумд цагаанаар зудархуу байна. Эдгээр аймаг, сумдад шаардлагатай тусламжийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3716 малчин өрхөд өвс хүргэж, 4749 км автозамыг нээх ажлыг 815 алба хаагч, 211 техник хэрэгсэлтэй зохион байгуулжээ. Мөн хууль сахиулахаас гаргасан 508 алба хаагч, 240 тээврийн хэрэгслээр өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүрч, 2749 өрхөд хүрч өвөл тэжээл хүргэжээ. Өвөлжилт хүндэрсэн нийт дүнгээр 52 мянга орчим км замыг нээх ёстойгоос 31050 км замыг хоёрдугаар сарын 19-24-ний өдрүүдэд гаргажээ. Одоогоор 2829 малчин өрхөд өвс, 36108 малчин өрхөд тэжээл хүргэжээ. Хоёрдугаар шатны тэжээлийн будааг аймгуудад хүргэх ажлыг хийж байна. 14 аймгийн 111 суманд хүргэнэ. Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн корпорацитай зургаан аймаг гэрээгээ байгуулж, 3500 тонн тэжээл авч, татан авах ажлаа эхлүүлжээ.

Дараагийн ээлжинд хүнс, эм тариаг хүргэнэ. Эхний ажлууд хэрэгжиж байна. УОК, Засгийн газраас санаачилсан аянд иргэд аж ахуй нэгжүүд мөнгөн дүн болон бараа материалаар тусалж байна. Өнөөдрийн байдлаар 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 162 төгрөгийн бараа материал иржээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газраас тэжээл, эрүүл мэндийн багц зэргийг хүргүүлж байна.

РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫГ ДАЙЧИЛНА

Эрүүл мэндийн яамны төлөөлөл:

-Эрүүл мэндийн баг нь зам даваа хаагдсан аймаг, сумдын малчих өрхийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна 350 өрхөд эмнэлгийн багц хүргэжээ. Өнөөдөр сайдын шийдвэрээр Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед зудын эрсдэлд өртсөн малчин өрхүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй нийт 321 резидент эмчийг хоёрдугаар сарын 24-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах хүртэл орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдэлд ажлуулахаар шийдсэн. Резидент эмч нар аймгийнхаа эрүүл мэндийн газарт очоод эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдуудад очихоор болж байна. Эм эмнэлгийн нөөц гуравдугаар сар хүртэл хангалттай бий. Тасарсан эм тариа алга. 11 аймгийн 20 суманд түргэн тусламжийн машин нийлүүлсэн. Мөн алслагдсан сумдад 60 автомашиныг хуваарилсан.

ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл:

-Өнгөрсөн долоо хоногт төв болон баруун нутгаар шинэ цас орсон. Эхээр ихэнхи нутгаар хүйтэн байсан. Харин сүүлээр 1-14 хэмээр хүйтний эрч суларсан. Одоо баруун аймгуудаар цас ороод эхэлсэн. Архангай, Булган, Хөвсгөлөөр цас орж байна. Энэ орж байгаа цасны хэмжээ их биш. Гуравдугаар сарын 1-нд ихэнхи нутгаар хур тунадас багатай. Хүйтний эрч чангавтар байна. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

B. Naranbat 2024-02-26 163.172.178.19

Монгол улсад эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс маш их байна эдгээр хүмүүсээс зөвлөгөөгөө аваад явчихвал улсын хэмжээнд маш олон өвчин болон осол аваар хөлдөж үхэхээс сэргийлж зөв арга хэмжээнүүд эртхэн авч болохоор байна даа

Avatar

Z. Ankhbolor 2024-02-26 51.15.70.117

энэ өвлийн бэлтгэл хангалттай сайн болон манай монгол улсад эрүүл мэндийн салбарын хүмүүс нь төрийн хэмжээнд бодлого гарган шийддэг байсан бол одоо ингэж энэ өвлөөр ард түмэн зовохгүй байх байсандаа

Avatar

Bayarjargal 2024-02-26 51.15.70.117

улсын хэмжээнд энэ зэргийн маш хэрэгтэй ажил өрнөж байгаад баяртай байна нэмээд хэлэхэд төр засагт байгаа ГИШҮҮДЭЭ !!! болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүсээсээ суралц тэр хүмүүсээр бодлого гаргуул !!! өөрсдөө зайгаа тавьж өг

Avatar

Ariunsaihan 2024-02-26 77.73.69.67

энэ өвлө өчнөөн олон хүн өвдөж хөлдөж зовж байхад маш зөв шийдэл байна гэхдээ Эрүүл мэндийн салбарын хүмүүс өөрсдөө төрд гараад улсын хэмжээнд хэрэгтэй шийдвэрүүдийг хиймээр байх юм аа бизнесийн салбарын хүмүүсээс эрүүл мэндийн тал дээр олигтой шийдвэр гарахгүй байх юм аа

Avatar

Togtohjargal 2024-02-26 15.235.185.38

монгол улсад хаан хаанаа маш хэцүү байх юм аа төр засагт байгаа хүмүүс эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ үгийг сонсооч ээ эдгээр хүмүүсээрээ зөв бодлогын гаргуулаач ээ ард түмэн малтайгаа хөлдөж үхлээ шүү дээ одоо бол монгол улс дотроо бүхий л өвчний асуудлыг шийдэж арилгах бүхий л боломж байна шүү дээ.

Avatar

зочин 2024-02-26 66.181.190.37

энэ мөнгийг хувааж идэх гээд арга чарга сэдээд үхэх гэж байгаа байхдаа хэдэн сайданцар дарганцарууд л******д

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-26 202.9.40.124

Манай улсын казах иргэд хандивт нэгдсэнгүй. МҮОНТ-ээр явж байгаа хандивт мөнгө өгсөн хүмүүсийн нэрс дотор хайгаад хүлээгээд нэг ч хасаг хүний нэрийг олж харсангүй. Тэгээд тэдэнд гомдож суулаа. Яасан хүнийрхүү өөдгүй улс вэ гэж бодож суусан. хандит бол бидний асуудал биш гэж эд нар үзсэн бололтой. Монголд цагаачлаад ирэхэд бид гараа тосоод угтан газар нутаг заан өгч Баян-Өлгийд суурьшуулсан.. Түүнийг яагаад бодохгүй байна вэ хасгууд аа

Avatar

Нэргүй 2024-02-26 202.179.24.40

ХАНДИВТ ИРСЭН МӨНГӨ ЦААСЫГ НЬ ИДЭЖ УУЧИВ …

Avatar

Зочин 2024-02-26 103.57.94.166

УОК минь эхлээд цаг уурын мэдээг сонсгох тохиромжтой. Дээр нь албан үүргийн эрэмбийг хүндэтгэх нь ардчилсан ардчилаагүй аль ч улсад байдаг ёс зүйн зарчим. Жишээ нь Л.Оюунжаргал: Засгийн газрын агентлагийн дарга ард түмнээ хүндэтгээд өөрөө ирж ярьж байна, ардаа олон мэргэжилтэнтэй боловчиг. Нөгөө хоёр нь яам агетлагийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж байна. Сэтгүүлч гуай минь! Оюунжаргал доктор юм байнашдээ. Хэн нэгний эрдмийн зэрэг цолыг бичиж ярьж сураа

Avatar

зочин 2024-02-26 59.153.114.133

№.- хон төгрөг арай дэндүү байна шүү сэтгүүлчээ, ажлыг ингэж хайш яайш хиймээргүй л байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж