Халуун рашааны газарт оффислох моод дэлгэрэв

Халуун рашааны газарт оффислох моод дэлгэрэв

Халуун рашааны газарт оффислох моод дэлгэрэв

Японы аялал жуулчлалын салбарын томоохон төлөөлөл бол халуун рашааны газрууд. Тэгвэл сүүлийн үед алсын зайнаас ажилладаг япон залуус жуулчны бааз, амралтын газруудыг сонгох сонирхолтой болжээ. Үүнийг дагалдаад халуун рашааны газруудыг оффис болгох ажил тус улсад эрчимжиж байна.

Сага мужийн Үрэшино хот дахь олон жилийн түүхтэй Ватаяа Бэссо халуун рашаан ийм системийг нэвтрүүлсэн анхны газар болжээ. Тиймээс энэ системийг "Үрэшиногийн загвар" гэж нэрлэх болсон. Жил бүр энд 1000 орчим хүн танилцах аялал хийхээр ирдэг. Тус халуун усны газар 2020 оны дөрөвдүгээр сар буюу Covid-19-ийн дэгдэлтийн үед олны анхаарлын төвд байв. Тухайн үед Токио болон бусад хотын 11 компани Ватаяа Бэссо халуун усны газрыг түрээслэн ашиглажээ.

Covid-19-өөс өмнө тус халуун усны газар жилд 100 мянга гаруй зочин хүлээж авдаг байсан. Гэтэл цар тахлын дараа өдөрт ганц, хоёрхон үйлчлүүлэгч хүлээж авах болсноор санхүүгийн байдал нь хүндэрчээ. Тиймээс халуун усны газрыг оффис болгон түрээслүүлэх нь нүдээ олсон санаа байсан юм .

Токиод төвтэй "Innovation Partners" компани л гэхэд найман ажилтнаа Ватаяа Бэссод ажиллуулдаг. Тэд хүссэн үедээ халуун рашаанд орж, өөрсдөд нь зориулсан цайны газраар үйлчлүүлдэг. Зарим ажилтан ийшээ ирж ажиллах нөхцөлтэйгээр тус компанид анх ажилд орсон байна.

Модны үнэр тайвшруулах нөлөөтэй байдаг учраас илүү үр бүтээмжтэй ажилладаг гэж үйлчлүүлэгчид хэлэх аж. Мөн шийдэл олж чадахгүй гацах үедээ халуун рашаанд ордог гэв.

Ватаяа Бэссо халуун рашааны газар 1950 онд байгуулагдсан бөгөөд 66 мянга орчим метр квадрат талбайтай. Компаниудад зориулсан түрээсийн үнэ нь өрөөний хэмжээнээс хамаараад янз бүр. Нэг өрөөний сарын түрээсийн үнэ дунджаар 800 мянган иен байна. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан сард 200 мянган иен төлдөг өрөө ч бий.

Эх сурвалж: JAPAN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж