Зэвсэгт хүчний томилгоот бүлгүүд үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна

Зэвсэгт хүчний томилгоот бүлгүүд үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна

Зэвсэгт хүчний томилгоот бүлгүүд үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч, зарим нутгуудад цаг агаарын аюултай үзэгдэл, цас, зудын буюу гамшгийн нөхцөлд байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн тухай бүрд нь дэмжлэг үзүүлж байна.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд 17 аймаг, нэг дүүргийн нутаг дэвсгэрт малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажил ажилд дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ ажилд Зэвсэгт хүчний 26 нэгтгэл, анги, байгууллагаас томилогдсон 180 цэргийн алба хаагч, туулц сайтай 80 нэгж техниктэйгээр 457 малчин өрхөд 69.7 тонн өвс, 182.5 тонн тэжээл, 82.1 тонн хивэг, 40 тонн нүүрс хүргэж, 952.5 километр замын даваа, гүвээний цасанд боогдсон хэсгийг нээж, зам гаргах, цасанд боогдсон, саатсан иргэдийн 24 автомашин, тээвэрчид, ард, иргэдэд тусалж, 3 айлыг нүүлгээд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-26 78.187.120.177

Цэрэг л хамгийн түрүүн тусламжинд гарах чадвартай даа. Угаасаа бэлтгэгдсэн байдаг. Харин бид тэднийгээ янз бүрээр хэлсээр л байдаг. Тангараг өргөсөн цэрэг бол хамгийн найдвартай шүү. Баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж