"Малчдын өвлийн бэлтгэлийг албадан хийлгэх нь зүйтэй"

"Малчдын өвлийн бэлтгэлийг албадан хийлгэх нь зүйтэй"

"Малчдын өвлийн бэлтгэлийг албадан хийлгэх нь зүйтэй"

Эдийн засагч Ч.Хашчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2023 онд төсөөлснөөс өөдрөг гарсан. Тэгвэл энэ жил эдийн засагт ямар хүлээлт ажиглагдаж байна. УИХ-ын сонгуулийн дараа эдийн засаг хүндэрч магадгүй гэсэн болгоомжлол ч бий?

-Ерөнхийдөө 2023 оны байдал үргэлжилсээр байна. Монголын макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтмол байна. Гэсэн хэдий боловч хөдөө аж ахуйн байдал эрс муудсан, түлш шатахуун, цахилгааны хязгаарлалтын хүчин зүйлс хэвээр байна.

-Хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн онд уналттай гарсан. Харамсалтай нь, энэ жилийн зуд, турханаас болоод олон сая малаа алдлаа. Малын хорогдол цаашид ч үргэлжилнэ гэж УОК-оос мэдэгдсэн?

-Хөдөө аж ахуйн салбарын тухайд өнгөрсөн 2023 онд 8.9 хувийн уналттай гарсан. Энэ жилийн хувьд ч хүнд жил тохиож байгаа учраас уналтын хувь хэмжээ нь ижил түвшинд байх болов уу хэмээн таамаглаж байна.

 -Монголын эдийн засгийн нэг чухал салбар нь хөдөө аж ахуй. Гэхдээ хөдөө аж ахуйгаас эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр муу байгаа. Үүнийг хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Хөдөө аж ахуйн салбар өөрөө маш том салбар. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, жимс жимсгэнэ, хүнсний ногоо гэх мэт олон том салбар хамаардаг. Тийм учраас бүхэлд нь хөдөө аж ахуйг хамарсан бодлого хэрэгжүүлэхээс илүүтэй үйлдвэрлэлийн салбараар нь ангилж, дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байх.  Тухайлбал, газар тариалан эрхлэгчдийн эрсдлийг бууруулах, зардлыг багасгах зэрэг төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тариалангийн салбарын тухайд “Атрын аян-III” хэрэгжсэнээс хойш арван жилийн дотор Монгол Улс дотоодынхоо улаанбуудайн хэрэглээг 100 хувь хангадаг болсон. Дараагийн зорилт хүнсний ногооныхоо хэрэглээг 100 хувь хангах,  жимс жимсгэнэ, тахиа, гахайны махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мал аж ахуй гэдэг байгалийн эрсдэл өндөр учраас малын даатгалд олон айл өрхийг хамруулах, өвлийн бэлтгэлийг нь халуун, дулаан үед албадан хийлгэх маягаар зохион байгуулахгүй бол малчид бэлтгэлээ сайн хангахгүй байна. Тиймээс бараг захиргааны аргаар бэлдүүлэх, стандарт мөрдүүлэх нь зүйтэй байж болох юм. Дараа дараагийн жилүүдэд ч байгалийн эрс тэс уур амьсгал зонхилж, гамшиг зуд, ган гачиг гэх мэт байгалийн гамшиг үргэлжлэх нь тодорхой.

-Монгол Улсын 80 гаруй хувьд зудын эрсдэл тохиосон энэ үед Ардчилсан намын бүлгээс малчдын зээлийг нэг удаа тэглэх хуулийн төсөл өргөн барьсан бол Шадар сайд арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж малчдын зээлийг зургадугаар сар хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Энэ үйл явц эдийн засагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Ер нь бол энэ төрлийн арга хэмжээг аль болох авахгүй байх нь зөв.  Санхүүгийн хувьд хувиараа аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн тухайд өөрсдөө эрсдэлээ тооцож зээл аваад түүнийгээ амьжиргаандаа зарцуулсан байх. Тийм учраас цас зудны эрсдэл тохиосон энэ үед тодорхой хугацаагаар эргэн төлөх хугацааг хойшлуулах асуудал байж болох юм. Харин зээлийг тэглэх асуудал бол эдийн засгийн хувьд ямар ч утгагүй асуудал юм.

"ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ ЭРЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ИНФЛЯЦИЙГ ӨСГӨХ АЮУЛТАЙ БАЙДАГ"

-Дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг олгохоор байна. Ойрын саруудад инфляцийн хэмжээнд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх болов уу?

– Дээрх арга хэмжээнүүд бүгд эрэлтийг нэмэгдүүлэх, инфляцийг өсгөх аюултай байдаг. Санхүү эдийн засгийн талаасаа макро эдийн засгийн өнөөгийн блансыг алдагдуулах, үнийн өсөлтийг бий болгох, импортыг их хэмжээгээр бий болгох аюул бий. Гэхдээ заавал ийм байдлаар үр дүн гарна гэж байгаа юм биш.  Сүүлийн гурван жилийн өрхийн орлого, зарлагыг авч үзвэл иргэдийн бодит худалдан авах чадвар буурсан байсан.

Тийм учраас цалин, тэтгэврийн нэмэгдэл нь өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн бууралтыг тодорхой хэмжээгээр нөхөж байна гэж үзэж болно.  Ялангуяа цалин багатай эмч, багш нар, төрийн албан хаагчдын хувьд цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болсон.

Мөн тэтгэвэр авдаг ахмад настануудын хамгийн доод хэмжээний тэтгэвэр, тэтгэмж нь амьдралд хүрэлцэхгүй байх тохиолдол байгаа учраас тодорхой хэмжээгээр өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ  "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны мөнгийг нэг удаадаа иргэдэд олгохоос илүүтэй улс орныхоо макро эдийн засгийн нөхцөл байдлыг дэмжих үүднээс энэ мөнгөөр цахилгаан станц, гангын үйлдвэр, зэс хайлах үйлдвэр барих хэмжээний мөнгө юм л даа.Үнэн хэрэгтээ нэг удаа мөнгө тараахаас илүүтэй улс орны хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудаа явуулж, үйлдвэрүүдээ  байгуулсан бол ирээдүйд хүртэх үр өгөөж өндөр, Монголын эдийн засгийг бодитойгоор бэхжүүлсэн арга хэмжээ болох байсан юм.

-Том зургаараа улс орны эдийн засаг тогтмол өсч байгаа боловч энэ өсөлт өрх гэрийн хаалгаар бүрэн дүүрэн орохгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна, та?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд уул уурхайн экспортоос үүдэн өсч байна. Экспортын орлого өндөр байгаа нь бүх салбарт эдийн засгийн тодорхой хэмжээний өсөлт гарч байна. Тэр дундаа уул уурхай, тээврийн салбарт энэ өсөлтийн хувь хэмжээ өндөр байна. Гэхдээ энэ орлого, өсөлт өрх бүрийн үүд хаалгаар орохын тулд хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь нэн чухал байна. Нэгдүгээрт, ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал байна. Одоогийн байгаа ажлын байруудыг аваад үзвэл дийлэнх нь барилга, худалдаа, үйлчилгээний салбарт байна. Эдгээр салбарын цалин хөлс төдийлөн өндөр биш учраас ажиллаж байгаа хүмүүстээ хангалттай орлого төдийлөн өгөхгүй байна. Тиймээс бодит асуудал юу байна гэхээр яаж өндөр цалинтай ажил бий болгох вэ гэхээр барилга, худалдаа гэхээсээ илүүтэй орчин үеийн технологи бүхий аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх буюу дээр дурдсан томоохон үйлдвэрүүдийг байгуулж, эдийн засгийн аюулгүй байдал талаас, бүтцийн өөрчлөлтөд анхаарч  түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээж цалин хөлс, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлж байж одоогийн уул уурхайн үнийн өсөлтийг түшиглэсэн эдийн засгийн өсөлт илүү бодитой эдийн засгийн өсөлт бий болох боломжтой. Харамсалтай нь, энэ чиглэлийн эдийн засгийн засгийн өсөлтөд төдийлөн анхаарахгүй байна.

-Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих талаар олон жил ярьж байгаа боловч татварын бодлогын дарамт өндөр байгаа талаар бизнес эрхлэгчид хэлж байна?

– Сүүлийн жилүүдэд татварын бодлогыг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид рүү чиглүүлж, дэмжих талаас нь анхаарч ажилласан. Гэхдээ одоогийн татварын бодлого аж үйлдвэрийг байгуулах, үйлдвэрийн салбарыг байгуулах, хөгжүүлэхэд төдийлэн чиглэсэн гэж хэлэхэд хэцүү.  Татварын тогтвортой байдлын бодлого явуулж байгаа болохоос татварын түвшинг бууруулж, томоохон үйлдвэр байгуулсан компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлж хараахан чадахгүй байна. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлье, шинэ технологи бүхий салбаруудаа хөгжүүлье гэвэл ганцхан татварын бодлогод анхаарах биш цогц бодлого хэрэгжүүлж байж татварын, зээлийн хүүгийн, экспортыг дэмжих, тоног төхөөрөмж түүхий эдийн импортын татвараас чөлөөлөх, ажлын байр бий болгосон бол тодорхой хэмжээгээр хөнгөлөлт үзүүлэх  гэх мэт цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-26 103.215.14.4

За хуцоо чи, тэр залхуу малчид нэртэй махчингууд өвлийн бэлтгэлээ базаана уу, байна уу? төрд ямар хамаа байнаа. Харин малч улсууд бол өөрөө сахилга хариуцлагатайгаар өвлийн бэлтгэлээ хийчихнэ. Чи одоо хаашаа юм бэ? юу донгосоод байгаагаа өөрөө ойлгож байгаамуу. Зуд зулагтай гэж үг байдагийм даа дүү хүү, зуднаар амьдрах, ажиллах чадвартай нь л үлддэгийн. Нэг ёсны байгалийн шалгарал. Үүнийг хиймлээр бэлдүүлж, давж гаргаж чадахгүй ээ. Үхэх нь үхээд, үлдэх нь үлддэг нь хорвоогийн жам.

Avatar

Ганбаа ах 2024-02-26 66.181.186.136

Энэ сармагчингууд малаа өсгөнө үү хорооно уу хэнд ч хамаагүй

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.184.66

Зун хэдэн сар дамнуулан наадамладагийг больж, өвс тэжээлээ тарьж ургуулах гэх мэтчилэн өвлийн бэлтгэлээ базаах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-26 76.21.165.65

МАШ ЗӨВ.ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ӨӨРСДӨӨ Л АЖИЛАХ ХЭРЭГТЭЙ. ЦАГ ХЭЦҮҮДЭХЭЭР ОРИЛЖ ЧАРЛААД БАЫДАГАА БОЛИВОЛ ТААРНА

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

БААТАР 2024-02-26 202.9.40.95

МӨН ТЭНЭГТЭВЭЭ ХА ХА

Avatar

Попууд улсаа хөгжүүлж байсан түүх байдаггүй юм билээ. 2024-02-26 192.82.92.204

Поп Болорчулууны Хөдөө аж ахуйн салбар яаж өсөх вэ дээ, поп Даваасүрэнгээс Эрчим хүчний салбарыг дампууруулаас урьтач салгаж авсан, одоо Барилгын салбарыг сүйтгэж байна, поп Женко Зам тээврийн салбарыг балласан, поп фортуна Батбаяр Эдийн засгийн салбарыг дампууруулсан, поп Бат-Эрдэнэ спортын салбарыг дуусгаж байна. Эдгээр попууд нийлж Хятадруу малын гаралтай түүхий эд гаргахыг хориглож, малын арьс шир үс ноос өлөн гэдэс үнэгүйтэж жалганд хог болсон, попууд хөгжлийг эсрэг байдаг ккк

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.176.191

Тэнэг хул…

Avatar

Нэргүй 2024-02-26 192.82.64.248

малчин айлууд 2-4 оюутан хүүхэдтэй, бараг тэдний төлбөрийг төлж л амьдардаг байх, намраас намрын хооронд, зээлээс зээлийн хооронд, нөгөөдүүл нь төгсөөд яг ажилд авах гэхээр шаардлага хангахгүй, ажил дээр гарсан хойноо ч гэсэн байрны зээл энэ тэр гээд тувтан ээж ааваа саагаастай, чөтгөрийн тойрог гэдэг шиг, энэ нь ядуурлынх нь бас нэг шалтгаан, энэ балай олон их дээд сургуулийг цэгцлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2024-02-26 59.153.114.139

өвс хадлан бэлдэх үеэр дайчилгаа явуулдаг байж билээ малчид маань намар бүүрч их ажиллах ёстой болоод бгаа шүү

Avatar

ЧИ ДУТ 2024-02-26 66.181.188.44

Чам шиг хөдөөгийн амьдрал түй ч мэдэхгүй бараг Монголдоо өсөө ч үгүй амьтан амаа тат.

Avatar

Зочин 2024-02-26 202.70.34.70

Ер нь бол малчид өөрсдөө бас зун өвс тэжээлээ бэлдээд, хашаа хороо хийх хэрэгтэй шүү дээ. Ямар гэнэтхэн өвөл болж байгаа биш дээ. Өөрсдөө бас сэтгэлтэй байх хэрэгтэй. Ямар хүний төлөө амьдарч байгаа биш дээ.

Avatar

Нэргүй 2024-02-26 119.18.3.79

Хониноосоо холдож чадахгүй байгаа хөл муутай ажаа, жаажаа нар голдуу байгаа даа, түүний оронд нам, ном гэж дэмийрсэн, төрөөс жийгдсэн хүмүүсийг хэдэн төлөг борлонгоор цалинжуулаад ажиллуулбал амьдралд суралцахад төхөмтэй

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.184.66

Аймгийн засаг захиргаа нь энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Avatar

Ээж 2024-02-26 66.181.180.234

зөв ш дээ дэмжиж бна албадан хиилгэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-26 219.240.4.48

МАШ ЗӨВ … ГАНЦХАН МАЛЧИД Ч БУС БҮХ НИЙТИЙН АЛБАДАН ТОХИРОХ ЗАЙЛШГҮЙ АЖЛУУДЫН ЖАГСААЛТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ . ТӨРИЙН ОРОЛЦООТ АЖИЛ БАЙЛГАЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ …

Avatar

Өвгөн 2024-02-26 122.151.208.160

Ер нь мал төрийн хамгаалалтад байна гэдэг чинь өөрөө зөрчил. Энэ хорвоод өөр тийм улс байдаг үгүйг би мэдэхгүй. Харина хорвоо ертөнц дээр хүн гээч бий болсон тэр цагаас зэрлэг амьтадыг гаршуулж тэжээн гэрийн болгож өнөөг хүрсэн нь лавтай. Түүнээс малаа төр нь хамгаалаагүйгээс улс нь сүйрсэн орон гэж мэдэхгүй.Жам жамаараа л амьдарвал зүгээрсэн.Бид хүн төрлөхтнөөс юугаараа ялгаатай юм.

Avatar

Зочин 2024-02-26 103.140.10.218

мал төрийн хамгаалалтанл байна гэж төр шахсан. төр чи одоо хамгаалаач.

Avatar

Нэргүй 2024-02-26 202.9.46.99

Ноогдол ашгийн талаар шал буруу ярилаа. Тэгээд бас өөрийгөө эдийн засагч гэж нэрлэхээсээ ичих хэрэгтэй. Хүмүүсийг өмч хөрөнгө, санхүүгийн боловсролгүй байлгаж, хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар юу ч мэддэггүй байлгах гэж хэдэн юмнууд зориудаар ийм тэнэг юм ярьж явдаг байх аа. Нэгэнт эдийн засагт бий болсон баялгийг /доллараар орж ирсэн орлого/ хуваарилж байгаа болохоос хий хоосон мөнгө хэвлэж тарааж байгаа юм биш. Инфляцид хамаагүй. Тэр мөнгөөрөө юугаа хийнэ чамд бас хамаагүй

Avatar

Нэргүй 2024-02-26 203.98.76.4

Монгол Малчидын Тодорхой Хувь нь Мал маллах ямар ч сонирхолгүй, Уламжлал Үйл Ажиллагаанаас хэдийн татгалзсан, зүгээр л Хот Суурин бараадхын түүс болсон хүмүүс байдаг нь үнээн. Гэхдээ Хот Суурин Бараадлаа гэхэд Суурин Иргэншлийн Сэтгэхүй, Оюун Санаа , Хандлага зэрэг нь Цусанд нь байхгүй тул Хот, Сууринд ирээд Суурьшмал Амьпралын Хэв маягаар нь Амьдардаггүйгээс ОРчин Тойрон нь гэж Ноохойрсон юм болно УТАА, БОХИР, ХОГ, ТҮГЖРЭЛ……

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-02-26 202.21.110.94

ЗУНЖИН АРХИ, МАХ ӨМХИЙ ҮНЭРТҮҮЛЖ НААДАМ ХЭСЧ АРХИДЧИХААД МАЛДАА ӨГӨХ ҮМХ ӨВС Ч ХУРААЧИХГҮЙ.
ТЭГЭЭД ЖААХАН ЦАС ОРОХООР ЭЛДЭВ ТУСЛАМЖ ХАНДИВ ГЭНЭ. МЭДЭЭЖ ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГААД ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙГАА САЙН МАЛЧИД ОЛОН БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ…….. ЭЦЭСТ НЬ БИД ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ ГЭЭЧ НИЙГЭМД АМЬДРАХ БОЛСОН ГЭДГЭЭ УХААРАХ ЦАГ БОЛСОН…ЧАДАХ НЬ АМЬДРААД ЧАДАХГҮЙ НЬ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГДӨГ ЖАМТАЙ ……………..

Avatar

Зочин 2024-02-26 202.55.188.34

Зэрлэг капитализмтай чинь хамт чамайг тонилгох цаг айсуй !

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.179.228

энэ юу мэдэхэв. Ган болох тохиолдол их бна. Бороо орохгүй, өвс ургахгүй.

Avatar

Нэргүй 2024-02-26 202.21.107.51

миний дүү мэддэг юм ярьж яв даа

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.92.50

Зун намаржигаа найрлачмхаад хашаа, өвсөө бэлдээгүйгээс улсаас туслаж гуйж байгаа бол албадан хөдөлмөрлүүлэхэд юу нь буруу байгаа юм. Улсад татвар төлдөггүй улс ш дээ Харин амиа аваад явдаг бол албадах шаардлага байхгйү л дээ

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.179.228

эргүү оркоо, зун намар найрлаад яваад бдаг малчин ховор. Гэрийг нь дарсан их цас орчихоод бна. Үмхий хувалз чи амаа олохгүй мах гудардаг биз дээ? Зуд болж хамаг малаа барчихвал чи Хятадын кордонон цаасаар хийсэн мантуун бууз иднэ

Avatar

Нэргүй 2024-02-26 202.55.188.42

э****з луухааан хятадууд зуд турхан болохоор баярлаад шээээс бааасааа савирууулааад гараад ирэх юмааа

Avatar

Нэргүй 2024-02-26 203.98.76.186

amijirgaanii heden maldaa hadlan tejeel hiveg budaa beldeh uvuljuu havarjaagaa zasch selbeh ma;lchdiin vvreg

Avatar

зочин 2024-02-26 202.9.47.23

Малчид Буриад малчид шиг ажилсаг байл даа. Малчид нэг үеэ бодвол орлогтой болсон. Ноолуур, цагаан идээ, мах гэх мэт. Түүгээрээ өвс тэжээл аваад нөөцөлж болно доо….

Avatar

Нэргүй 2024-02-26 202.126.90.72

Шудрага бус байдал иргэдийг хагаралдуулна, ,, малчидаа тоохгүй.Адилхан хохирол амссан газын дэлбэрэлтээс машингүй болсон 30 айлд төр нь ч , компани нь таг чимээгүй.Малчид олон тооны сонгогч гэдэг утгаар л үхэрнүүдэд хандаж. 30 иргэн өрхөө хаяж байгаа.Арчаагүй хогийн хөдөөний малуудаар дүүрсэн хоосон толгой тэнэгүүдийн төр.

Avatar

Нэргүй 2024-02-26 202.126.91.99

Мал махны үнэ хямд учраас тоо хөөцөлдөхөөс аргагүй.Иргэдээ өндөр үнэтэй чанартай мах идэх чадвартай байлгах нь төрийн үүрэг.Нөгөа талаас малын хөлийн татвар бага учир адуу замбараагүй өсөж бэлчээр дуусгадаг болсон.Авилгач хулгайчдын хэдэн мянган адууг хардаг Онон Мөнхбатаа мэт нь ямар ч татвар төлөхгүй.Бэлчэнр доройтоод 20 мм цас ороход л гамшиг болж байна.Эргүү төр нь ажлаа хийхгүй.Бэлчээрийн төлөө удахгүй нэгнээ буудаж а**а.

Avatar

зочин 2024-02-26 103.57.94.243

Малын хашаа саравч хорой өвс хадлан бэлтгэл ажлыг цаг хугцаанд сум орон нутгийн засаг захиргаа шахаж шаардаж хиилгээгүйгээс ийм байдалд хүрч бна Зарим малчдын хашаа саравч онгорхой ил задгай малд ямарч нөмөр нөөлөг болохгүй харагдаж бна

Avatar

Нэргүй 2024-02-26 67.173.67.188

Ene nus chin bas communistorhuu tarhutai ed baih ni. Ooriigoo hichee. End tend gulguulsan yum aa sain dar

Avatar

Зочин 2024-02-26 103.57.95.168

ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧЛӨӨ ШЭЭД АМ МЭДЭН ХАШГАРАЛДАЖ ЭХЛЭХ БИЗ ЭЭ.

Avatar

Нэргүй 2024-02-26 188.162.254.95

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!

Avatar

Зочин 2024-02-26 103.57.92.50

Аймгийн 100 жилийн ойнууд дараа нь хэдэн зуун сумын бас 100 жилийн ойнууд, ийм ч овоо тахина, тийм наадам найр гэж улс төрчид нь малчидаа ч хашаа саравч, өвс тэжээл зэрэг өвөл, зуданд бэлтгэхгүй уруу татаад байдаг, одоо л гай нь ирж дээ.

Avatar

Нэргүй 2024-02-26 188.162.254.95

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-02-26 202.131.225.53

улс төржүүлээд л давхиж очиж байгаагаа сошилдоод л байгаа болохоос малчид ч нээх нэхээд сүйд болоогүй байхаа,

Avatar

Иргэн 2024-02-26 202.9.40.6

ёстой үнэн үг бна…малчдыг хариуцлагажуулж өөрсдийнхөө төлөө ажилладаг болгох хэрэгтэй.Мал шигээ биологийн амьтад шиг амьдраад бж болохгүй ажилтай анхиатай цөөхөн малчид бдаг зөв асуудал хөндөж

Avatar

Нэргүй 2024-02-26 202.21.124.43

улс төрчид шоудахаа болчихвол хүмүүс амьдрах аргаа олоод явна шүү

Avatar

Нэргүй 2024-02-26 192.82.64.133

Хэдэн жил жилжингээ хэдэн жилийн ой гэж зунжин намаржин архидаад байхаар тэгнэ шд.

Avatar

Нэргүй 2024-02-26 124.158.66.55

Бас эдийн засагч гэнэ.

Avatar

Нэргүй 2024-02-26 122.201.31.237

Тэгсэнээс харж үзэж, туслахаа огт байсан нь дээр.

Avatar

Нэргүй 2024-02-26 202.131.245.243

Энэ хятад хүүхэд мал мэдэхгүй. Мах идэж л мэднэ.

Avatar

Нэргүй 2024-02-26 202.179.26.109

Энэ ярилцлага ч юм уу нийтлэл ч юм уу би уншсангүй. Зүгээр гарчгийг нь л харлаа. Би яг юу харчихаваа? Би буруу уншчихав уу эсвэл зарим нэг хүмүүс солиороод байна уу?

Avatar

иргэн 2024-02-26 202.21.104.2

Зөв ш дээ! Мал сүрэг төрийн хамгаалалтанд байх ёстой юм бол төрөөс малын тоо толгой, чанар, эрүүл мэндийг анхаарч, малчдын хадлан бордоо, өвлийн бэлтгэл юу болж байна гэдгийгасууж, шахаж шаардах ёстой.Мал хэдий хувийн өмч ч гэсэн энэний цаана Үндэсний( Хүнсний аюулгүй байдал, төрийн бодлого явж байгаа биш үү!? Төр засаг угаасаа 8 сараас эхлээд хадлан бордоо, цахилгаан дулаан гээд өвөлжилтийн бэлтгэл гэж шахаж шаарддаг байсан, сүүлийн жилүүдэд МАН найр наадамдаа живээд төрийн үүргээ умартсааан!!

Avatar

Нэргүй 2024-02-26 202.21.119.122

Үл үээгдэх гар зохицуулна.

Avatar

зочин 2024-02-26 103.215.14.2

зөвшдээ ихэнх малчид өвлийн бэлтгэлээ хангаагүй малых нь хашаа хороо гэсэн чин зуны хашаа шиг зуд болох эрсдлээ тооцоолж өвс тэжээлээ өөрсдөө хангалттай бэлтгэх хэрэгтэй шдээ тусламж халамж гэдгээр хүнийг залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож бн Хувийн малаа өөрсдөө хамгаалах

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.185.27

Хашчулуунаа буруу зөнөж болохгүй шүү.

Avatar

Монгол хүү 2024-02-26 64.119.29.63

ИЙМ УВАЙГҮЙ, АЖИЛГҮЙ, АРЧААГҮЙ, МАЛ АЖ АХУЙНУУД, ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДРААД БАЙГАА Ч ЮМ ШИГ ААШИЛДАГ БУЯНТ МАЛААС ДОР УХААНТАЙ. ЗАРИМ НЭГЭН МАЛЧИН НЭРТЭЙ ЯРГАЧИД БАЙНА АА! ЭДГЭЭРИЙГ ЯАГААД ЯРГАЧИД ГЭЖ БАЙГАА ГЭХЭЭР ЭНЭ ХҮМҮҮС ЗУН НАМАРТАА ЖАРГАЖ БЭЛЧЭЭРЭЭР ТАРГАЛСАН МАЛААСАА ЗАРЖ, ХАГАЛЖ ИДЭЭД Л АРХИДААД Л ӨВС ХАДЛАН ТЭЖЭЭЛ Ч АВАХГҮЙ, ӨВЛИЙН ХҮЙТЭН ЖАВАР, ХАВРЫН ХАВСАРГАНД ХОРГОДОХ ХАШАА ХОРОО Ч БАРИХГҮЙ, БУЯНТ МАЛЫГ МААНЬ ӨЛСГӨЛӨН, ХҮЙТЭН ЖАВРААР АМЬДААР НЬ ХАЙРЧ ТАРЧЛААН АЛЖ БАЙГААГ ЯРГАЧИН ГЭХЭЭС.

Avatar

Нэргүй 2024-02-26 59.153.114.61

албан ёсны тэнэг , лаагаа идэх луувангаа идэх чамд ямар хамаа…

Avatar

зочин 2024-02-26 203.98.76.21

Тэнэг гар вэ. Улсаас найр наадам зохиож, зунжин намаржин хөдөөгүүр тэнэж ягл хөдөө амьдрах гэж малчдын ажил хөдөлмөр алдагдуулдгаа болж, харин тэр бүх хот, нийслэл, аймаг, сумын төвийнхнийг зунжин намаржин мал, тариалангийн хөдөлмөрт уриалан урамшуулж ажиллуулах арга хэмжээг засаг төрөөсөө аваач!

Avatar

Нэргүй 2024-02-26 103.212.117.156

Комунист эд.засагч уу. Царай шигээ бодолтой. Татаасны долдой.

Avatar

Нэргүй 2024-02-26 103.57.94.227

Албадан хийлгэж яах юм? Зүгээр л тусламж явуулахаа боль л доо. Сонин юм. Яг хүүхэд сурган хүмүүжүүлж байгаа юм шиг, доромжлоод ч байгаа юм шиг. Нэг гараараа тусламж сарвайснаа нөгөө гараараа шанаадаж аваад, “хувийн ажлаа хийгээч чи” гэнэ тээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж