Ливерпүүлийн академийн хүүхдүүд тэрбумын үнэтэй Челсиг буулган авлаа

Ливерпүүлийн академийн хүүхдүүд тэрбумын үнэтэй Челсиг буулган авлаа

Ливерпүүлийн академийн хүүхдүүд тэрбумын үнэтэй Челсиг буулган авлаа

Английн лигийн цомын финалын тоглолт өчигдөр/2024.02.25/ алдарт Уэмбли цэнгэлдэхэд боллоо. Энэ улирлын тухайд Челси болон Ливерпүүл багууд учраа өрсөлдөгч нараа ялан дийлсээр финалд таарч, эцэст нь Клоппын хөвгүүд Челсиг 1-0 гэсэн харьцаатай буулган авав. Тоглолтын хожлын гоолыг нэмэлт цагийн төгсгөлд Ливерпүүлийн ахлагч Виржил Ван Дейк мөргөж оруулан, багтаа лигийн цомыг авчирсан.

Ливерпүүлийн гол тоглогчид болох Салах, Нюнес, Жота, Трент-Александр Арнолд, Тиаго, Алиссон тэргүүтэй гарааны тамирчид нь бэртлийн улмаас тус тоглолтод оролцоогүй бөгөөд Клопп академиийн хүүхдүүдээ үндсэн багт дуудаж, чухал тоглолтод хариуцлагатай ажил даалгав. Залуучууд нь ч дасгалжуулагчийнхаа итгэлийг алдсангүй. Мөн Ливерпүүлийн сэлгээний хаалгач Куивин Келлехерийг магтах хэрэгтэй. Тэрбээр Челсигийн ээлж дараалсан аюултай довтолгоог няцаан багтаа том тус хүргэсэн.

Эсрэгээрээ Челси улирлын турш ашиглаж буй гол тамирчдаа гараанд гаргасан ч тусыг эс оллоо. Гоолын олон боломж үүсгэж байсан ч ашиглаж чадсангүй. Угтаа Челсигийн шинэ эзэд тэрбум еврогоор бүрэлдэхүүнээ шинэчилж, цом хүссэн ч амжилтад хүрэх багийг худалдаж авч болдоггүй гэдгийг харлаа.

Өнөөдөр Челсигийн эсрэг Ливерпүүлийн хүүхдийн академийн зургаан тамирчин талбайд гарчээ.

Тоглолтын дараа Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп "Энд болсон зүйл үнэндээ л боломжгүй, галзуурмаар байлаа. Баг, бүрэлдэхүүн, академи бүгд хичээлээ. Өнөөдөр үүний нэг хэсэг болсондоо бахархаж байна. Хамгийн галзуу нь бид энэ цомыг хүртэх эрхтэй байсан. Бидэнд ч, тэдэнд ч аз таарсан. Залуус маань юу чаддагаа харууллаа" гэв.

Харин нэмэлт цагт гоол оруулсан Виржил Ван Дейк "Үүнийг фанатууддаа зориулж байна. Та бүхэн баяраа тэмдэглээрэй. Аль, аль багуудад ширүүн тоглолт боллоо. Тэдэнд ч, бидэнд ч боломж гарлаа. Гайхалтай. Ливерпүүлийн ахлагчийн хувиар хүртэж буй анхны цом. Тоглолт эхлэхээс өмнө л бидэнд асуудал тулгарсан. Хэлэхэд эрт байгаа ч бид энэ улиралд дахиад цом хүртэж чадна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

>>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-26 66.181.178.169

Үнэний хувьтай ч арай л сүржин гарчиг бус уу, челсигийн фанатуудын хорхойтой араанд зуугдах вий дээ

Avatar

Нэргүй 2024-02-26 202.126.89.22

Сайхан байна. Ахиад 3 цомын төлөө явна шү. Баяр хүргэе! Залуу тоглогчиддоо

Avatar

Нэргүй 2024-02-26 66.181.191.152

зөв тактик ялалт, шинэ хүүхдүүд аз авчирав. амжилт

Avatar

б 2024-02-26 66.181.186.81

Сайн байна. Дасгалжуулагчаа явахаас нь өмнө ямар ч гэсэн нэг цом авч өгчээ.

Avatar

Би 2024-02-26 64.119.30.210

Улаанууд урагшаа ахиад 2 цом авч алдарт дасгалжуулагчаа үдэх болтугай

Avatar

Нэргүй 2024-02-26 202.131.225.198

хаачих гжган?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж