Долоо хоногийн өрнийн зурхай 2024.II.26-2024.III.03

Долоо хоногийн өрнийн зурхай 2024.II.26-2024.III.03

Ньюс агентлаг энэ долоо хоногийн өрнийн зурхай /2024.II.26-2024.III.03/-г хүргэж байна.


Хонь

Долоо хоногийн эхний хагаст ажил амьдрал тань аз ивээлээр дүүрэн байна. Алдсан бүхэн ямарваа нэгэн байдлаар ашиг орлого болох нь. Баг хамт олны тусламжтайгаар тушаал дэвших, хайр сэтгэлийн харилцаа сайжирна. Сүүлийн хагаст завгүй цагийн хуваариас болж чухал үйл явдлыг алдаж болзошгүй тул анхааралтай байгаарай. Эрүүл мэндээ бодож өдөр бүр зөв хоолловоос ямарваа нэгэн өвчлөлд өртөхгүй.
Үхэр

Долоо хоногийн эхний хагаст завгүй байх төлөвтэй байна. Хэт их ажлаас болж сэтгэл түгшилт, стресст өртөж магадгүй. Гэхдээ хичээл зүтгэл чинь шан харамжаа хүртээнэ. Өөрийн гоо сайханд сэтгэл дундуур байх ч хамт олон тань сэтгэлийн дэмжлэг үзүүлнэ. Долоо хоногийн сүүлээр сөрөг мэдрэмж, бие сульдах зэрэг асуудлууд гарч ирэх магадлалтай. Аль болох тайван байхыг хичээгээрэй.
Ихэр

Өнгөрсөн долоо хоногийн эмх замбараагүй байдал эцэс болох нь. Энэ долоо хоногт эерэг үйл явдлаар дүүрэн байх төлөвтэй байна. Гэр бүлийнхээ тусламжтай бяцхан аялалд явж магадгүй. Мөнгөө зөв, ашигтай зүйлс зарцуулахыг бодоорой. Сүүлийн хагаст зарим нэгэн сөрөг хандлагатай учирч болзошгүй байна. Ажил амьдралын ачааллаас болж ядрах магадлалтай байна.

Мэлхий

Долоо хоногийн эхний хагаст гунигтай эсвэл уйтгартай мэдрэмжүүдээр дүүрэн байж болзошгүй. Ойр тойрны хүмүүс эсвэл танихгүй нэгэнтэй ам мурийхаас зайлсхийх нь зөв. Хэлэх үгнээсээ болж асуудалд орж магадгүй тул бодлоготой байгаарай. Сүүлийн хагаст сэтгэл санаа дээшилж, зөв сонголтууд хийж чадна. Хостой мэлхийнүүд хайрын галаа улам бүр дүрэлзүүлнэ.

Арслан

Эхний хэдэн өдөр зөв шийдвэр, хайр дурлал, амжилтаар дүүрэн байх нь. Шинэ газар зочлох, тушаал дэвших магадлалтай. Гэхдээ хэтэрхий их ажлаас болж эрүүл мэндээрээ хохирч магадгүй. Сүүлийн хагаст эмх замбараагүй байдлаасаа салж, гэр бүлдээ шинэ гишүүн угтах төлөвтэй байна. Үр хүүхэдтэй болоход хамгийн тохиромжтой. Ганц бие арслан хосоо олох магадлал өндөр байна.

Охин

Долоо хоногийн эхний хагаст үлдээсэн асуудлуудаа цэгцлээрэй. Хууль эрх зүйн хүрээнд амжилттай байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд шийдэгдэнэ. Ажлын санал авч магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр сэтгэлзүйн туслалцаа авах хэрэгтэй. Бие тавгүйрхэх, айдас түгшүүрээс болж буруу алхам хийж магадгүй байна.

Жинлүүр

Энэ долоо хоногт бүхэлдээ шинэ мэдлэг хуримтлуулах хэрэгтэй. Шинэ хичээл эсвэл ажлын салбарыг судалбал амжилт олно. Хосууд нэг нэгэндээ цаг гаргаж болзоонд яваарай. Гомдоож байсан хэн нэгэн тань шийдвэр гаргахад нөлөөлж магадгүй. Өөрөөсөө ахмад настай хүнээс зөвлөгөө авснаар буруу алхам хийхээс зайлсхийнэ.

Хилэнц

Долоо хоногийн эхний хагаст өөртөө итгэх итгэлгүй, хийсэн зүйлээсээ урам авахгүй, хангалтгүй мэт мэдрэмж авч магадгүй. Бүх зүйлс нуруун дээр чинь унаж байгаа мэт байна. Ажлаасаа халширч, хоцрогдох магадлалтай тул хүлээцтэй байдалд суралцаарай. Гэртээ эрт харьж, ахмад настай хүмүүсээс зөвлөгөө ав. Долоо хоногийн сүүлээр мөнгөний асуудал гарах тул аялалд явж магадгүй. Гэр бүлтэйгээ эсвэл таалагддаг нэгэнтэйгээ цагийг өнгөрүүлэх хэрэгтэй.

Нум

Эерэг бүхнээр дүүрэн байх тул ажил амьдралдаа хичээх ёстой мэт завгүй байна. Салбартаа амжилттай ажиллаж магтаал хүртэнэ. Гэр бүлийн маргаан шийдэгдэж сэтгэл амар байх нь. Хөрөнгө оруулалт бүтэмжтэй байж ашгаа өгнө. Хосгүй нум байвал гадуур зугаалаад үзээрэй. Санаанд ороогүй нэгэнтэй таарч магадгүй.

Матар

Долоо хоногийн эхээр аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байх нь. Орлого зарлагаа хянаж хадгаламж үүсгэнэ. Эргэн тойрны хүмүүс таныг хүндэтгэж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ хэлэх үгэндээ хянуур байгаарай. Долоо хоногийн сүүлээр гэдэс хямарч магадгүй. Сөрөг хүчин зүйлсээс болж дарамт мэдрэх хандлагатай байна.

Хумх

Гэр бүл, ажлын салбарт амжилттай байна. Хийж дуусгах шаардлагатай зүйлсээ дуусгах хэрэгтэй. Эрч хүчтэй мэт мэдрэмжүүд ар араасаа төрнө. Шинэ санхүүгийн эх үүсвэртэй болох боломжтой байна. Гэхдээ үүрэг хариуцлага нэмэгдэх тул аль болох хянамгай байх шаардлагатай. Ганц бие хумхынхан хайр сэтгэлтэй учирч магадгүй.

Загас

Архаг хууч өвчин сэдэрч магадгүй. Нойр, сэтгэл санааны тавгүй байдалтай удаан явсан бол амрах хэрэгтэй байна. Гэдэс хямрах, толгой өвдөх зэрэг эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Хувиа хичээсэн зан гэр бүлийн харилцаанд сөрөг үр дагавар авчирна. Мөнгөө үр ашиггүй зүйлд үрэхээс болгоомжил. Ойр тойрныхоо хүмүүст тэр дундаа хүүхдүүдэд анхаарал халамж тавиарай.

Эх сурвалж: THE TIMES OF INDIA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-26 213.87.89.8

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж