Өвлийн триатлоны Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2-р сарын 24-ний бямба гаригт Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд амжилттай явагдав. Хот, хөдөө, спорт хороод, клубийн 40 шахам тамирчид энэхүү тэмцээнд оролцож, цасан замаар 2 км гүйж, 5 км дугуй жийж, 3 км гүйлтийн цанаар хурд хүчээ сорин уралдсан юм.
Тэмцээний эрэгтэй элит ангилалд 10 тамирчин өрсөлдсөнөөс гүйлтийн цанаар “Пёнчан-2018”, “Бээжин-2022” цагаан олимпын наадамд уралдсан, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Ачбадрах (Хилчин спорт хороо) 30 минут 05,34 секундээр хол тасархай түрүүллээ. Мөнгө, хүрэл медалийг “Канвон-2024” залуучуудын олимпод уралдаад ирсэн гүйлтийн цанын залуу ОУХМ А.Хүслэн (Алдар спорт хороо) 31 минут 00,86 секунд, “Харбин-2024” Дэлхийн цомын 5 дугаар байрын шагналт, Дэлхийн чансааны 11 дүгээрт бичигдсэн Н.Алтаншагай (Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, “Сеперате” компанийн тамирчин) 35 минут 52,35 секундаар хүртэв. Удаах байрт Канвон-2024 залуучуудын олимпын наадамд оролцсон, биатлоны спортын ОУХМ Т.Амарсанаа, гүйлтийн цанын ОУХМ Г.Энхнасан, “Харбин-2024” Дэлхийн цомын 6 дугаар байрын шагналт, Дэлхийн чансааны 12 дугаарт бичигдсэн “Роүд Монголиа”-гийн спортын мастер Л.Баярцэнгэл нар шалгарлаа.
Эмэгтэй элитийн уралдаанд 9 тамирчин хурд сорьж, гүйлтийн цанын 16 настай спортын мастер Н.Энхжин (Цасан зам клуб) 45 минут 34,45 секундээр анхны УАШТ-д ялалт байгууллаа. Мөнгө, хүрэл медалийг Төв аймгийн залуу тамирчин Н.Отгонтэнгэр, Отгонзул хүртэж, гүйлтийн цанын спортын мастер Ж.Халиунаа (Хилчин спорт хороо) удаалав.
Өвлийн триатлоны УАШТ-ий хөвгүүдийн ангилалд Төв аймгийн М.Баясгалан, Б.Төгөлдөр, сонирхогчдын ангилалд Зэвсэгт хүчний 150-р ангийн Р.Дашдаваа, Хилийн цэргийн 0101-р ангийн Н.Лхагвабаатар, 0151-р ангийн Ц.Энхболд нар медалийн эзэд боллоо. Түүнчлэн сонирхогчдын дээд насны ангилалд ХХЕГ-ын дарга асан, хошууч генерал Ш.Лхачинжав, цэрэгжлийн спортын дэд мастер Ю.Туяа нар амжилттай уралдсан юм.
Тэмцээнийг Монголын Триатлоны холбоо (МТрХ)-ноос зохион байгуулж, Ерөнхий ивээн тэтгэгчээр “Сеперате” ХХК, хамтрагч, дэмжигчээр “Сандагаа багш цана-дугуйн холбоо” ТББ, Yндэсний кофе шопын сүлжээ “Caffe Fonte”, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн ажиллав.












Фотог Д.Нямбилэг, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
zurgn deer bui 2024-02-25 59.153.115.162
3 hulgaichiig olooroi. salbar salbariin parasituudiig olohod ih amarhan iom.
Нэргүй 2024-02-25 66.181.190.106
Сонирхолтой тэмцээн болжээ. Амжилт хүсье
Ddavaa 2024-02-25 202.21.107.122
Uvliin triatlon geheer turel tusbureer shalgaruuldag yum uu Olon Ulsiin jishig bol 3turliin niilber tsagaan dun garahgui yostoi bus uu? Munge not Tamil yamar temtseen survaljilj baigaag a oilgoogui bololtoi. Esvel daaraad guilt, duguin turliig uzelgui yavchihsan bololtoi
Нэргүй 2024-02-25 213.87.160.89
Харуулах боломжгүй.